Байгаль орчны сайд асан И.Эрдэнэбаатартай ярилцлаа.
-Тантай уулзаагүй нэлээн удсан байна шүү. Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа, 2007 оны намар манай сонинд ярилцлага өгч байсныг архиваас харлаа. Одоо аль салбарт, ямар ажил үүрэг гүйцэтгэж явна вэ?
-Танай сонины хувьд би сураг алдарсан хүн мөн болохоос аргагүй ч юм уу даа. Гэхдээ миний ажил өмнөхөөс ялгаагүй ундарсаар, цаг зав муутай л явна. Мэдээж сайд байхдаа олны анхаарлын төвд байсан хүн таг чиг болсон мэт санагдалгүй яах вэ. Одоогоор хуучин ажиллаж байсан хувийн компанидаа ажиллаж байна. Байгаль орчны асуудал миний амьдрал, ажилтай холбогдоод зогсохгүй байнга уяатай сэдвийн нэг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй янз бүрийн мэдээ мэдээллээс хамгийн их сонирхож үздэг, уншдаг сэдэв бол байгаль орчин. Угаас байгаль орчинд холбогдохг үй, хамааралгүй асуудал гэж байдаггүй. Сураг алдраад таг болоогүй, өнөөдөр өрн өж байгаа үйл явцыг газар дээр нь судалж, сурвалжилж яваа шүү.
-Засгийн газрын гиш үүн, сайд нарыг шинээр томилох асуудал яг одоо өрнөж байна. БОАЖ-ын сайдад Д.Цогтбаатар томилогдох нь бараг тодорхой боллоо. Та энэ салбарыг тэргүүлж байсны хувьд ямар байр суурьтай байгааг сонирхмоор байна. Д.Цогтбаатарыг та дэмжиж байгаа юу?
-Өнгөрсөн 20 жил улс орон хөгжсөн. Гэхдээ улс төрийн хөгжил зохих хурдаа авч чадсангүй. Ер нь засаг, төрөө байсхийгээд солиод, өөрчлөөд байх бол манайх шиг нийгэм, эдийн засгийн байдал нь тогтворжоог үй улс орны хувьд маш их эрсдэлтэй, зохимжгүй арга хэлбэр юм. Японд бол хэдэн сар болоод л солиход болохгүй зүйл алга. Иргэдийнх нь ухамсар, боловсролын түвшин, эдийн засгийнх нь хөгжил, улстөрчдийнх нь төлөвшил хэдийнэ тогтсон. Гэтэл өнөөдөр Монголд хэн нэг улстөрч, эсвэл сайд буруу зүйл хийчихээд ард түмнээсээ уучлал гуйх, сайн дураар огцрох мэтээр эр зориг гаргачих хүн алга. Иймэрхүү асуудлыг аваад үзсэн ч тэр, гүйцэтгэх засаглалаа олон сольж, холих хэрэггүй л байгаа юм.
-Уг нь салбараа мэддэг хүнийг сайдаар тавьсан бол зүгээрсэн гэх хүн олон байна билээ.
-Д.Цогтбаатар байгаль орчны салбарын мэргэжлийн хүн биш л дээ. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Би ч ялгаагүй өөр салбарын, барилгын мэргэжилтэй хүн. Ер нь хүмүүс салбараа мэддэг, мэргэжлийн хүн сайдаар ажиллах ёстой гэж ярьдаг. Хэдийгээр энэ нь нэг талааас тавих ёстой шаардлага боловч бас өрөөсгөл юм. Тэгвэл яагаад? Үнэндээ усыг ч, ойг ч судалчихсан, ан амьтан, ургамал, хөрс, ашигт малтмал, цаг уур гээд бүгдийг мэддэг төгс хүн энэ хорвоод байхгүй шүү дээ. Ийм “универсаль” нөхрийг олж тавина гэдэг үлгэр. Харин төрөөс томилж буй тухайн хүн салбарынхаа бодлогыг сайн мэддэг байх нь чухал.
Наад зах нь салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлыг мэдрэмжтэйгээр маш хурдан шийдэж, зөвөөр тусган авч хэрэгжүүлж чаддаг л хүн байх ёстой. Эрүүл мэнд, боловсролын салбар байна. Яам гэхээр бодлого тодорхойлоод, хуулийн төсөл боловсруулаад, шинэчлээд суудаг байж болохг үй. Нэгэнт л тухайн яаманд хөрөнгө төсөвлөж байгаагаас хойш мөнгө санхүүг зөв зарцуулах тал дээр бодлого боловсруулж ажилладаг мэргэжлийн хүнийг тавьж яагаад болохгүй гэж. Завсар шинэчлэл, хөрөнгө оруулалтын дарга гэдэг ч юм уу, байнга солигдож байдаггүй тогтвортой хүн ажиллуулах хэрэгтэй. Жишээ нь, энэ хэдэн жилд баруун таван аймгийн их засварын ажлыг хийнэ, тэнд шинээр эмнэлэг барина гэх мэтээр төлөвлөж, төлөвлөгөөний дагуу ажилладаг байх нь зөв. Гэтэл өнөөдөр ийм бодлого байхгүй болохоор ялангуяа орон нутаг хөгжихг үй байна.
-Та өөрийнхөө компанид байгаа гэсэн. Яг ямар асуудлыг хариуцаж байгаа юм бэ. Захирлаар ажиллаж байна уу?
-Үгүй дээ, зөвлөхөөр ажиллаж байгаа. Үндсэндээ би 2003 оноос хойш бизнесээс нэлээд хөндийрсөн. Үүнээс өмнө бизнес эрхлэхэд түвэгтэй, бэрхшээлтэй асуудлууд байдаг л байлаа. Гэхдээ тэр үеийг одоогийнхтой харьцуулахаарг үй болжээ. Улам хэц үү, хүндрэлтэй болсон байна. Төрийн үйлчилгээний олон салбарт хойрго, хувиа хичээсэн, ашиг сонирхол нь хэтэрсэн байдал ажиглагдаж байна. 2003 оноос өмнө би зүгээр л нэг барилгын компанийн захирал, инженер байлаа шүү дээ. Тухайн үед ажил төрөл хөөцөлдөөд явахад чирэгдэл гардаг байсан ч өнөөдрийх нь шиг балмаддуу гэж хэлэхээр байгаагүй. Агуулгаараа бол зэрлэг капитализм жинхэнэ утгаараа хөгжөөд байна уу гэлтэй. Монгол Улсын эдийн засаг хөгжиж, хүмүүсийн амьдрал дээшилж байна гэж яриад байдаг. Үнэндээ эдийн засгийн үр шим, эргэлдэж байгаа хөрөнгө цөөн хэдэн хүний мэдэлд оччихсон, олныг хамарч чадахгүй байна. Чухам ийм үед дундаж амьдралтай хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх асуудал чухал байгаа юм
. Аль ч улс оронд ийм байдаг. Цөөн хэдэн улс оронд хэдэн нөлөөтэй, хөрөнгөтэй, хүчтэй хүмүүсээ гаргаж, тэд ч улсаа аваад явчихдаг хандлага бий. Гэхдээ ихэнхдээ улс орныг дундаж чинээнийхэн авч явдаг. Хүм үүнлэг талаасаа, манай намын барьдаг чиг баримжаа, өнцг өөс аваад үзсэн ч тэр. Тэртээ тэргүй Монголын ард түмэн нэг их юм шаардахгүй. Хууль эрх зүйн орчингоо боловсронгуй болгохыг, шударга ажиллаж, амьдрах бололцоо нөхцөл өөр хангахыг, төрөөс үзүүлэх үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй болгоод өгөөч гэсэн л шаардлага тавьж байгаа. Харамсалтай нь, өнгөрс өн жилүүдэд энэ шаардлага биелэх биш, улам дордчихлоо.
-Ингэхэд та сайд байсан хүн. Ядаж л жирийн бизнесмэнээс илүү танил талтай байж таараа. Нэр, нүүрээрээ амархан бүтээчихэж болох юм биш үү?
-Миний хувьд хоёр ч удаа сайдын алба хашлаа. Үнэнийг хэлэхэд энэ ч утгаараа нэг ажил хөөцөлдөх гээд албан газрын үүд сахиад, эсвэл утасдаад суугаад байхыг хүсдэггүй. Тиймдээ ч өнөөд өр компанидаа зөвлөхөөр ажиллаж байна. Тэгтэл залуучууд маань хэчнээн хоногоор яваад, хөөцөлдөөд барахгүй асуудал олон тулгардаг. Ний нүүгүй хэлэхэд “Өөр байдлаар шийдэхгүй бол явахгүй нь ээ” гээд хүрээд ирэх юм. Угтаа бол хөөцөлдөж байгаа ажил нь айхтар том юм биш, үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай ердийн л зөвш өөрөл, гарын үсэг байх жишээтэй. Нэг барилга бариад ашиглалтад өгөх болдог. Бүх асуудлаа цэгцлэчихээд зөвхөн актан дээр гарын үсэг зуруулж чадахгүй 20 хонож байна шүү дээ. Энэ бол хувиараа бизнес эрхэлж байгаа хэдэн мянган хүнд тулгардаг энгийн жишээ. Хэрвээ газрын зөвшөөрөл, лиценз гээд том юм хөөцөлдөнө гэвэл бүр бүтэхгүй шинжтэй. Бодоод ч хэрэггүй. Үүнээс гадна аймаг, суманд социализмын үед баригдсан орон сууц, байшин, барилгууд одоо муудаад дууслаа.
Ганц нэг цэцэрлэг, сургууль, дэлгүүр нэмэгдсэнийг эс тооцвол тэнд бүтээн байгуулалт өрнөхгүй байна. Тэгээд ч жалга довны үзлээр, намын харьяаллаар гараад ирсэн хүмүүс ажил хийнэ гэж үү. Уг нь дөрвөн жил гэдэг бага хугацаа биш. Хийе гэсэн хүн их зүйл амжуулах бүрэн боломжтой. Намдаа захирагдахгүй хүм үүс ч байна. Бүдүүлэгдүүхэн хэлэхэд, хэдэн жил юм хийсэн царай харуулдаг нөхдүүд бий. Үнэндээ өнөөдөр УИХ нь хүртэл намуудынхаа мэдэлд, барьцаанд орчихоод байна. Нөгөөдүүл нь, хэрвээ тийм албан тушаал дээр тавихгүй бол би нөгөө талд гараа өргөнө шүү гэх мэтээр ил цагаан наймаалцдаг болчихсон. Намууд, төр нь зөв төлөвшиж чадахгүй байгаа гол асуудал бас энэ юм.
-Урт нэртэй хуулийн тухайд та ямар бодолтой байна вэ. Хэрэгжихгүй хоёр жил гаруй болчихлоо. Сүүлдээ энэ хуулийг хэрэгтэй, хэрэггүй гэж маргадаг болоод байна.
-Хэрэгтэй, хэрэггүй гэж өнөөдөр маргах биш, ямар ч хуулийг нэгэнт баталсан бол хэрэгжүүлэх л ёстой. Эсвэл хэрэгжүүлж чадахгүй өдий хүрсэн гүйцэтгэх засаглалтайгаа хариуцлага тооцох ёстой. Хэрвээ үнэхээр болохг үй бол гүйцэтгэх засаглал нь, за уучлаарай, энэ хуульд ийм ийм зөрчил байна, тийм учраас хэрэгжүүлэх боломжгүй гэдгээ ойлгуулах хэрэгтэй шүү дээ. Гэтэл одоо нэг нь хэрэгжүүл гээд, нөгөөх нь чадахгүй яваад байгаа нь үнэхээр харамсалтай гэхээс өөр хэлэх үг алга. Аливаа юманд хугарлын цэг гэж байдаг даа. Дааж давахгүй, тэсэхээ байгаад ирэхээр хүмүүс босдог, тэмцдэг. Жишээ нь, боолууд тэр дарлалыг тэвчсээр яваад сүүлдээ тэсэхээ байгаад эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж эхэлсэн. Ер нь бол үхүүлчихгүй, бас сайхан амьдруулчихгүй байлгаад байвал хүн гэдэг амьтан тэвчээд яваад байдаг юм байна. Долоодугаар сарын 1-ний асуудал гэхэд тодорхой хэмжээгээр иймэрхүү шалтгаантай л байгаа. Ямар нэг байдлаар өөрсдийнхөө төлөө тэмцэхгүй бол болохгүй юм байна гэдгийг хүмүүс ойлгож эхэлсний дохио энэ.
-Сүүлийн үед залуучууд улс төрд нэлээд түрж орж ирэх хандлагатай болж байна. Гэхдээ улс төрд, ялангуяа өндөр албан тушаалд тухайн хүний мэдлэгээс гадна туршлага чухал гэж боддог.
-Парламентад өнөөдөр залуучууд орж ирж байна, дэмжиж ч байгаа. Хэдийгээр бид залуучуудаа дэмжих нь зүйн хэрэг ч яг ямар хүн бэ гэдгийг судалж, мэдсэн байх нь чухал. Төрийн албанд зүтгэх хүмүүс доод тал нь гурван жил ажилласан дадлага туршлагатай байх шалгуур тавьдаг. Харин энэ шалгуурыг ямар ажил, алба дээр тавьж байна вэ гэдгийг бодох л ёстой. Гэхдээ би ингэж хэлснээр залуучуудыг хааж, боох гээд байгаа юм биш. Хуулиар бол Монгол Улсын иргэн 25 нас хүрсэн бол УИХ-д нэр дэвшиж, гишүүнээр сонгогдох эрхтэй. Гэтэл 25- тай залуу маань дөнгөж дээд сургууль төгсөөд, ганц нэг жил мэргэжил дээшлүүлсэн, магистрт сурсан байж таарна. Өөрөөр хэлбэл, ажлын ямар ч туршлагагүй хүмүүсийг төрийн өндөр албан тушаалд тавьж байна. Энийг бас эргэж харах л шаардлагатай.
-Та түрүүнд Монголын эдийн засгийн өсөлтийн үр шимийг цөөн хэдхэн олигархиуд хүртэж байна гэж ярьсан. Жишээ нь, яг хэн ийм давуу эрх эдлээд байна вэ?
-Монголын ард түмэн надаар хэлүүлэлтгүй тэд хэн бэ гэдгийг мэдэж байгаа шүү дээ. Тэгэхээр би энэ, тэр гээд нэр цохоод, илүү олон зүйл яриад байх шаардлагагүй юм. Эрх мэдлийг гартаа авсан хэдэн хүмүүсийн хөрөнгө чинээ нь нэмэгдэх тусам бүр аюултай болдог жишээ Монголд өнөөдөр бодитоор харагдаж байна. Хуц, ухна тавьчихсан юм шиг л улс орны асуудал цөөн хэдэн хүний дунд эргэлдэнэ гэдэг бол үнэхээр эмгэнэл. Бүгд өөрийн гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болчихлоо. Сонин, сэтгүүл, радио, телевиз гээд. Цаашлаад өөрсдийн гар хөл болдог хүмүүсээ төрийн ажил үйлчилгээ үзүүлдэг, асуудал шийддэг, хянадаг газрууд дээр тавьчихаж байна. Энэ албан тушаалд наад зах нь халамж авах, эсэхийг шийддэг хороон дарга хүртэл хамаатай.
Олгой хагаравч тогоон дотроо гэдэг үг байдаг даа. Үүнтэй адил юм. Түүнээс гадна өнөөдөр төрийн эрх барьж байгаа МАН, АН гэсэн хоёр том нам өөрсдийн лоозогнодог үзэл баримтлал руугаа ойртож ажлаа хийх цаг болжээ. Тэд өнөөдөр ярьж чадаж байгаа ч яг ямар түвшинд орсныгоо мэдэхгүй байна. Эрх мэдэл, албан тушаал хүнийг харалган болгодог. Болж байна гэж бодоод яваад байгаа нь үнэхээр тоогүй. Ядахдаа бусдын төлөө хүнлэг сэтгэл гаргадаг хүнээ, тийм боловсон хүчнийг томилдог, эрх мэдэл нь хүрэхгүй бол дээд удирдлагадаа зөв ойлгуулчихдаг, ажилдаа зүрх сэтгэлээсээ хандаж чаддаг улс төрийн сонгодог хүчнүүдийг одооноос төлөвшүүлэх хэрэгтэй байна. Ийм парламент, ийм гүйцэтгэх засаглалтай болохсон гэж монгол хүн бүр өнөөдөр хүсэж байна.
Ц.Цэвээнхэрлэн

Уншигчдын сэтгэгдэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.