ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ГЭРЭЭНИЙ ӨНГӨРСӨН, ИРЭЭДҮЙ БА 300 САЯ АМ.ДОЛЛАРЫН БОСГО

2012-01-27 09:39:31

Тогтвортой байдлын гэрээний талаарх ойлголт 10 жилийн өмнө ард түмэнд хаалттай, нууц асуудал байлаа. Тийм гэрээ байдаг эсэхийг ч олон нийт мэддэггүй байв. 2000 оны дунд үеэс Кыргыз, Гүржид өрнөсөн өнгөт хувьсгалын давалгаа Монголыг нөмөрч, иргэний хөдөлгөөнийхөн шар зангиагаар “гоён” гудамжинд тэмцсэнээр энэ гэ рээний нууц зах зу хаасаа ил болсон. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Цайрт минерал”, “Чинхуа МАК Нарийн су хайт”, Канадын хөрөнгө оруулалттай “Бороо гоулд” зэрэг компани Монголын Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ байгуулсныг тэр үеэс л мэдсэн. Баялгаа үнэлж, үнэд хүргэх нь байтугай ганц хоёрхон сая ам.доллараар ийнхүү найр тавин ухуулж байв.

Харин одоо 20 жилийн өмнөхийг бодвол монголчууд бид баялгийнхаа үнэ цэнийг мэдэрч, гаднынхныг гуйж биш, гуйлгаж хөрөнгө оруулдаг бол жээ. Гэхдээ энэ хэрээр манай татварын болон эрх зүйн орчин тогт воржсон нь сүүлийн хэдэн жилд гаднын томоохон хөрөнгө оруулагчид Тогтвортой байдлын гэрээ шаардалгүйгээр хөрөнгө оруулах болсноос харагдана. Үүнтэй холбогдуулан 1998-2009 онд Засгийн газартай байгуулсан Тогтвортой байд лын гэрээг су далж үзэв. Энэ удаад гэрээний босгыг сонирхсоноо хүргэе. Засгийн газар 1998-2009 он хүртэл дөрвөн компанитай Тогтвортой байдлын гэрээ байгуулжээ.

2009 оны аравдугаар сарын 6. Засгийн газар “Айвенхоу Майнз Монголиа Инк” буюу Оюутолгойн төслийн хөрөнгө оруулагчтай 30 жилийн гэрээ хийжээ. Энэ гэрээгээр тус компанийн ТЭЗҮ-д заасны дагуу ойролцоогоор дөрвөн тэрбум. ам долларын хөрөнгө оруулахаар тусгажээ. Энэ нь одоогоор хамгийн их үнийн дүнд тооцогдоод байна. Үүнээс өмнөх гэрээнүүдэд хөрөнгө оруулалтын босгыг компани тус бүр дээр 2-25 сая ам.доллар байх ялгавартайгаар тусгажээ. Ту хайлбал, 1998 оны тавдугаар сарын 13-нд Сүхбаатарын Төмөртэйн овооны цайр, хар тугалгын ордод Тогтвортой байд лын анхны гэрээ байгуулжээ. Мон голын “Металлимпекс” болон БНХАУ-ын өнгөт төмөрлөгийн гадаад дахь барилга, зураг төслийн компанитай хамтарсан “Цайрт минерал” ХХК-тай 15 жил Монголд тогтвортой үйл ажиллагаа явуулах баталгааг Засгийн газар өгсөн байна. Энэ хугацаа ирэх жил буюу 2013 онд дуусна. Тэд төслийн эхний таван жилд буюу 2003 он хүртэл 20 сая ам.долларын хөрөнгө оруулахаар амласан. Гэвч иргэний хө дөлгөөнийхны мэдэгдэж, Засгийн газарт хүргүүлсэн шаардлагаас үзэхэд 2004 онд дөнгөж 5,7 сая ам. дол ларын хөрөнгө оруулсан байжээ. Энэ нь тухайн үедээ уг гэрээг цуцлах үндэслэл болж байсан ч тэгсгээд намжсан билээ. Гэхдээ энэ бол манай Засгийн газраас гаднын хөрөнгө оруулагчидтай байгуулсан анхны гэрээ гэдэг утгаараа туршлага дутсанаас хараа хяналт сул байсан биз.

1998 оны долдугаар сарын 6. Сэлэнгийн Бороогийн алтны ордод анх Монгол-Их Британийн хам тарсан “Бороо гоулд” компанитай гэрээ байгуулжээ. Тэд төслийн эхний таван жилд 15 сая ам.доллар оруулах үүрэг хүлээсэн. Харамсалтай нь энэ хугацаа өнгөрсний дараагаас буюу 2003 оноос Канадын “Сентерра гоулд” компани хөрөнгө оруулж эхэл жээ. Энэ нь тухайн үедээ гэрээ цуц лагдах бас нэгэн үндэслэл болж байв. Гэвч 2000 оны тавдугаар сарын 9-ний өдөр гэрээний нэмэлтээр хөрөнгө оруулалтыг 25 сая ам.доллар, хугацааг нь таван жилээр нэмж оруулсан байна. Энэ хоёр гэрээнээс харахад тухайн үед Засгийн газар гаднын хө- рөнгө оруулагчдыг татахын тулд хүлээцтэй ханддаг байсан бололтой юм. Харин үүнээс хойш таван жилийн дараа олон нийтийн анхааралд тө- дийлэн өртөлгүйгээр Тогтвортой байд лын гэрээ байгуулсан компани бол “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК болон МАК. Тэд 2005 оны долоодугаар сарын 4-нд 10 жилийн ху гацаагаар Тогтвортой байдлын гэрээ байгуулсан нь 2015 онд дуусна.

Уг гэрээнд тусгаснаар анхны хөрөнгө оруулалт хоёр сая ам.доллар, гурван жи лийн хугацаанд нийт 5.3 сая ам.доллар оруулахаар тохиролцжээ. Энэ нь гаднын хөрөнгө оруулалттай ком паниудаас хамгийн бага бос гоор Тогт вортой байдлын гэрээ байгуулсан тохиолдол юм. Дээрх баримтаас харахад Тогтвортой байдлын гэрээ байгуулсан босгыг 1998-2005 он, 2009 оноос хойш гэж хоёр ангилж болохоор байна. Эхнийхээр хөрөнгө оруулалтын босго 10-15 жилийн хугацаанд 2-25 сая ам.доллараар хэмжигдсэн бол 2009 оных нь 30 жилд дөрвөн тэрбум ам.доллар орчим болжээ. Гэхдээ энэ босго бол ТЭЗҮ-д тусгагдсан буюу 30 жилийн хугацаанд тус компанийн зүгээс “Оюутолгой” төслийн хүрээн дэх бүтээн байгуулалт, нөхөн сэргээлт гээд бүх үйл ажиллагаанд оруулах нийт хөрөнгө. Тиймээс үүнийг босго гэж ойлгоход хэцүү.

Харин одоо мөрдөгдөж буй Ашигт малтмалын тухай хуулийн 29.3-т “Эхний таван жил дэх хөрөнгө оруулалтын хэмжээ 50 саяас дээш ам.доллартай тэнцэх бол 10, 100 саяас дээш бол 15, 300 саяас дээш ам.доллартай тэнцэх бол 30 жилийн хугацаагаар энэ хуулийн 29.1-д заасан гэрээ байгуулна” гэж заажээ. Үүгээр бол 50 сая ам.доллар нь Хөрөнгө оруулалтын гэрээ гэж нэрлэгдэх болсон хуучнаар бол Тогтвортой байдлын гэрээ байгуулах босго болж байгаа юм. Үүнээс үзвэл өнөөдөр Монголд уул уурхайн салбарт ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулахаар олон улсын хөрөнгийн биржид IPO хийж, хөрөнгө босгосон захын нэг компани манай Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах боломжтой болжээ.

Үйл ажиллагааныхаа эхний таван жилд 50 саяас дээш ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулах ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө хүсэлт гаргавал, Засгийн газар үйл ажиллагаа явуулах орчинг нь тогтвортой байлгах эрх зүйн баталгаа болгож Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна гэсэн үг. Одоогоор ийм шалгуур, шаардлагыг хангаж, хөрөнгө оруулалт хийсэн олон компани бий. Тэднээс “Энержи ресурс” болон “Эрэл” компаниуд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлтээ Засгийн газарт одоогоор илэрхийлжээ. “Эрэл”-ийн хувьд нэр цохох хэмжээний 50 сая ам.доллараас дээш бодит хөрөнгө оруулалтыг үнэхээр мэдэхгүй юм. Харин “Энержи ресурс”-ын хувьд Ухаа худагийн ордод Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлт тавьжээ.

Засгийн газар “Энержи ресурс”-ийн талаас гаргасан 127 заалт бүхий гэрээний төслийг судлах Ажлын хэсэг томилон ажиллуулж байна. Тэд Засгийн газ рын байр суурь, саналыг төсөлд тусган нэлээд олон зүйл заалтад нэмэлт, өөрчлөн оруулаад байгаа гэсэн. Эцэслэн бэлэн болоогүй тул гэрээний төслийн ерөнхий нөхц өлүүдийг Зас гийн газар болон “Энержи ресурс” ком панийнхан аль аль нь задлах гэж яарахгүй байна. Гэхдээ ерөнхий агуулга нь Тогтвортой байдлын гэ рээтэй адил 10-30 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулах татварын орчинг нь тогтвортой байлгах үүргийг л Засгийн газар хүлээж байгаа аж.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Өмнөговь аймагт ажиллах үеэр танилцуулснаар “Энержи ресурс” компанийнхны 600 орчим сая ам.долларын хөрөнгө оруулаад байгаа гэсэн. Энэ нь хуульд заасны дагуу 30 жилийн гэрээ байгуулах шаардлагыг хоёр дахин давуулан хангажээ. Тиймээс оруулсан хөрөнгийн хэмжээгээр нь тооцвол 70 хүртэл жилийн хугацаатайгаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах боломж бүрджээ. Гэхдээ “Энержи ресурс”- ын хувьд Ухаа худаг нь 22 жилийн нөөц тэй тул хөрөнгө оруулалт, зээлээ төлтөл 30 жилийн гэрээ байгуулахад болно гэж үзэж байгаа аж. Тиймээс Засгийн газар, УИХ улстөржилгүйгээр, хуулийн хүрээнд хандаж чадвал “Энержи ресурс” үндэсний компаниудаас анх удаа Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах бололтой. Үүнийг Монгол Улсын эдийн засаг, үндэсний компаниуд өндийсний илэрхийлэл гэж ойлгож болох байх. Ашигт малтмалын хуульд заасанчилан 50 сая ам.долларын босгыг хангах бяртай, тэнхээтэй компани олон улсын хөрөнгийн биржээс олноор төрж эхэлсэн. Тиймээс тэр бүртэй ийм гэрээг байгуулах нь манай эдийн засагт сөргөөр нөлөөлж, үнэ цэнийг нь бууруулж мэдэх юм.

Өнгөрсөн жил Хонконгод болсон Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцсон олон улсын шинжээчид Монголын эрдэс баялгийн нөөцийг 1.3 их наяд ам.доллараар үнэлсэн. Үүнийг мон гол төгрөгөөр тооцвол сэтгэшгүй гэх хэмжээнд хүрнэ. Энэ бол Монгол Улсын одоогийн нэг жилийн төсвөөс 1000 дахин их буюу монголчууд биднийг нэгэн мянганд хүрэлцэхүйц тэжээх хөрөнгө юм. Тиймээс энэ баялагт маань хөрөнгө оруулья гэсэн шар толгойтой бү- хэнд 20 жилийн өмнөх шигээ найр тавьсаар байвал, дуусашгүй мэт сэтгэж байсан сэтгэшгүйгээр хэмжигдэх баялаг маань Монголын ард түмэн, үндэсний компаниудад хүртээлг үйгээр гаднынханд харин хөрөнгө оруулалт болох юм биш биз дээ.

Д.ОЮУН-ЭРДЭНЭ


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
МСS 2012 оны 01 сарын 30 16:29 Хариулах
МСS гэж урт гартай котпани байна аа.Монголын улс төр,бизнесийг Петровис+МСS +Шунхлай 3 л нам дамжиж тодорхойлж байна.=Энержи ресурс
хөдөлгөөн 2012 оны 01 сарын 29 22:08 Хариулах
дээрх бүх л тогтвортой байдлын гэрээнүүдийг эрс шинэчлэл хөдөлгөөнийхөн хэдэн жил уйгагүй хөөцөлпдөж байж цайрт минерал, бороо гоулдтай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулснаар 2007 оноос эхлэн монгол улс татвараа авдаг болсноор 243 тэрбум төгрөг алдагдах нөхцлийГ арилгасан юм энэ бол бага биш амжилт шүү
үндэсний компани MCS 2012 оны 01 сарын 29 16:16 Хариулах
Энержи ресурс яахаараа хятадынх болдгийн бэ. эзэн нь Оджаргал гээд монгол залуу баидгийг бид бүгдээрээ мэднэ биз дээ. Тамын тогооны үлгэрээсээ хэзээ сэрэх вэ монголчуудаа. Үндэсний компаниудаа одоо дэмжмээр байна шүү дээ. Алийн болгон хятадын компаниудад буулт хийж тогтвортойбайдлын гэрээ нэрээр өгч, бялдуучилсан хэдэн дарга нар нь авилга авч байхын вэ.
bi 2012 оны 01 сарын 29 11:40 Хариулах
ounerdene geed ene setguulch uul uurhai yalangyua huuduutai uul uurhain talaar barimttaigaar mash sain bichjee amjilt huse
bi 2012 оны 01 сарын 29 11:38 Хариулах
enerji resurs hujaagiin kompani biz dee yun undesnii hujaa nariin bodlogoor ajilladag kompani yaj undesnii kompani baij taarah um be odjargal ichij amidar
эх оронч 2012 оны 01 сарын 29 01:34 Хариулах
MCS Еnergy Resources мэтийн 70 хувийн хятадын хөрөнгө оруулалттай компанийг бас үндэсний хөрөнгөтнүүд гэчихжээ. Монгол эх орноо арт түмнээ хар хятадтай нийлж хувааж идэж байгаа урвагчдын захиалгаар сүрхий тархи угаахыг санаархав энэ сэтгүүлч ухаантай захиалгын бичээч чинь
angiin and 2012 оны 01 сарын 29 01:06 Хариулах
good job tse.b
МАК ханаагүй Юу 2012 оны 01 сарын 28 21:54 Хариулах
Хүүхдүүд нь доллараар бөгсөө арчиж мөнгөний үнэ цэнийг мэдэхээ болитлоо баяжлаа. Одоо ханасан бол ядарсан ард түмэнтэйгээ хуваалцах цаг болсон юм биш үү. Нямтайшир аа хахаж үхлээ ш дээ. чи 100 насалж ч чадахгүй ш дээ
МАК боллоо ш дээ 2012 оны 01 сарын 28 21:54 Хариулах
Тогтвортой байдлын гэрээ нь дуусаж байгаа МАК -ийн гэрээг одоо болих хэрэгтэй.одоо хангалтай ш дээ. Нямтайшир гэж ард түмний хувь хүртэх ёстой мөнгийг ганцаараа цуслаад одоо юунд ч кайф авахаа больсон нэг хүн байна ш дээ. ,
io 2012 оны 01 сарын 28 14:52 Хариулах
Turshlaguitsen geh meteer tailbarlah utgagui. Hedhen myangan togrog uregduulsen huniig shuuhed nogood, shorond hiij baidag biz dee? Ene odoo utgagui gereenuud zugeer mongoliin nutgiig zarj zavshsan tuhai baina. Mongold ashiggui iim geree hiij baigaa humuus bol bas shuuhed ochvol taarna.
bs 2012 оны 01 сарын 27 12:45 Хариулах
Mongoliin nutgiig uhaj duuslaa ch Mongol uls oodlohgui. Huulia deeree barimtaldaggui, dooguuraa bol huivaldaj huuli zavhruulj baigaa zagt ene erdes bayalag mongol geged ulsiin hogjild nemerlej chadahgui, gazar us hordoj, nutaggui bolj baina. Odoo er bolivol yasan yum be?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэр: