ГӨЖҮҮД ЗАН ИЛЖИГНИЙ БАХАРХАЛ

2012-01-26 09:26:34

Ийм нэг үг яг одоо УИХ дахь АН-ын гишүүдэд нэн тохирох мэт. Улстөрч хүн шалиг эмээс ч долоон дор. Тэд хэнээс ч урваж, хэнд ч худалдагдаж, бас хэнийг ч худалдахдаа бэлэн хүмүүс байдаг гэдгийг АН-ын гишүүдийн хамтарсан Засгийн газраас гарсан хийгээд гарахдаа хэлсэн үг, гарсан хойноо гаргаж байгаа зан авир, үйлдлээс тодорхой харж болохоор байна. Худрагагүй юм гэж ёстой үүнийг л хэлэх байх даа. Н.Алтанхуяг, Х.Баттулга… гээд. Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байсан АН-ын зургаан сайд “стандарт бус” танхимаа өмөөрөн, өөлсөн нэгэнтэй өндгөө харамлах эх шувуу лугаа эсэргүүцэн тэмцдэг байсан шиг санагдана.

Сайдын хувьд ч хариуцсан ажил үүргээ сайн гүйцэтгэж байсан тэд нэг л өдөр хувирчихлаа. Хувирахдаа ингэж худрагагүй зан гаргана гэдгийг харин АН-ынхнаас бусад нь төсөөлөө ч үгүй биз дээ. ...Шинэ сайд нарыг томилоход нь ямар нэг саад учруулахгүй. Бид засаглалыг хямралд оруулахгүй. Аль болох хурднаар шинэ сайд нарыг томилоход тусална... гэж амлаад явсан АН-ынхан үгээсээ буцан, таг гөжсөнөөр засаглалыг хямралд оруулах эхлэлийг тавьж байгаа бололтой янз нь. Яг үнэндээ засгаас гарч байгаагаа улстөржүүлж, бензин шатахууны үнийг нэмж, нийгэмд бухимдал үүсгэсэн нь санаатай, бодлоготой байсан мэт одоо санагдах боллоо.

Нэгэн цагт хамтарч зүтгэж явсан багаа хүнд нөхцөлд орхиод, эцэст нь хэлсэн амнаасаа буцан “шогтох” нь сайн чанар лавтайяа биш. “Зургаахан сар салбарын сайд хийнэ гэдэг зовж цөхөөд байх ажил биш. Мөнгө, төсөв хийгээд хийх ажлыг нь батлаад, төлөвлөөд өгчихсөн. Сайдаар бараг хүүхэд ч очсон нэг их ялгаагүй” гэх анзааны юм яриад байсан биш бил үү, АН-ынхан. Тэгвэл юмны үнэ нэмэгдэж, жагсаал цуглаан болж, цааш шийдэх асуудал ар араасаа овоорч байхад Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллахын ач холбогдлыг мэдэхийн дээдээр мэдэх атлаа тэд ийн өөдгүй зан гаргаж гөжүүдлэхийн учир юу байна.

Улс орны гэхээсээ илүү амин хувь, нам бүлэглэлийн эрх ашиг чухал байдаг болохыг засаглалыг гацааж буй үйлдлээрээ нотлох гэсэн хэрэг үү. Э.Бат-Үүл баатрыг аливаад гөжүүд нэгэн гэдгийг мэднэ. Юм юм л үзсэн гэгддэг мань эрхэм Ө.Энхтүвшингийн “Зарим хүн шоудаж байна” гэдэг үгэнд тийм ихээр эмзэглэхийн учир юу билээ. Ийм цаг үед ингэж гөжүүдлэхийн ач тус юу юм бэ гэдгийг мань эрхэм бодвол болгоосон байдаг биз. Гадаа цаг агаар хүйтэн байна. Дээр нь улс төр хямарч хүйтэрвэл зон олон зутарна. Засгийн газарт хийх ажил их бий. Гэтэл сонгууль угтсан улстөржилт гаарч, Засгийн газрын танхим мөд бүрдэхгүй болбол АН, Э.Бат-Үүл баатраас илүү ард түмэн хохирох гээд байна. Нөгөө нэг их улс орны эрх ашиг яриад байдгаа яг энэ үед АН-ынхан санах ёстой юм шиг ээ. Гөжүүд зан илжигний л бахархал байдаг юм гэнэ лээ.



Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
zochin 2012 оны 01 сарын 31 02:26 Хариулах
ene uduu bid ukh xuraldaa erdemten. mergeduudee gargay/ neg ch biznes xund itgel ogokhoo aznay. ted nar chin oorsdiigoo l boddog gedgiig bid bukh zuil deeree mederlee shuu dee.
irgen 2012 оны 01 сарын 28 15:39 Хариулах
setguulch uneniig l bichsen bn sh de.Bat-Uul bolimoor um.Ulsiin baatar bhdaa yahav de.Elbegdorjiin baatar gedeg l biz de.shal teneg amitan.Enkhtuvshing ooriin ni unen nuur tsaraig ilchilchlee geed booj uheh gj bgaa biz.Hogiin amitan hogiinooroo l duusdag bhgui yu.Hezee ch zasrahgui.
zochin 2012 оны 01 сарын 27 15:19 Хариулах
yag l uneniig bichsen bna daa yag l ingej bodogdohoor bna sh dee buruu bichsen zuil ogt alga AN namch ter MAN nich ter ayataihan uls ornoo avaad yavchih hunee daraagiin songuulid ner devshuulehgui bol yalalt avna gej goridoltgui shuu ard tumen odoo huurtagdaj bolson songoltoo uuruur hiih bolno yanz buriin aash avir gargahguihenshig baij baigaad hurdan naad suudlaa tavij ugtsguu
angiin and 2012 оны 01 сарын 27 14:20 Хариулах
Hi Dashka chi yag l uneniig bichsen bna. Bugd l harj bna shd. amjilt
ус алттай чихэнд 2012 оны 01 сарын 27 10:51 Хариулах
Ижлээ өмөөрсөн дудрангууд энд сэтгэгдэл бичхээсээ ичихгүй бүүр бахархаад байгаа юм уу даа ,,,,ха ха ха ха ха ха хүн өөрсдийг нь доромжлоод байхад.... ккк
mi 2012 оны 01 сарын 27 08:39 Хариулах
kkkk
zochin 2012 оны 01 сарын 26 20:28 Хариулах
zahialgiin niitlel bainga tavihiim daa
157.157.*** 2012 оны 01 сарын 26 22:41 Хариулах
chi bol unuudur sonindoo hyatadyn medee orchuulj taviad l suuj baival barav
58.145.5*** 2012 оны 01 сарын 26 21:07 Хариулах
http://www.yanaa.mn/yanaa/?p=41423 ТОМ ЮМНЫ ЭД БАДЫГ ХИЙЖ СУРСАН С.БАЯР, Х.БАТТУЛГА, Л.БОЛД, НЯМТАЙШИР, Д.СУГАР НАР ТӨРИЙН НЭРЭЭР МИАТ-ИЙГ ДЭЭРЭМДЭЖ ЭХЭЛЛЭЭ »
уншигч 2012 оны 01 сарын 26 17:00 Хариулах
энэ чинь МАНАН-ын хамтарсан ШОУ шүү дээ хүмүүс минь,Батболд ,Хүрэлсүх,Алтанхуяг эд чинь төө зайгүй хүзүү сээрээ холбосон хувалзнууд,зүгээр л жүжиг,юу үнэн энэ үнэн
зочин 2012 оны 01 сарын 26 16:38 Хариулах
Ш.Даваадорж энэ залуу сайн бичиж байна АН намынхан улс төрийн банзалууд гэдгээ ард түмэнд өөрсдөө харуулаж байгаа биз дээ ард түмэн байгаа цагт засаг төр байх л естөй шийдэх асуудал маш их байна нэг өдөр ч төрийг зогсоож болохгүй АН -намынхан ардчилал гэж байна уу Хувьсгалын тохироо бүрдээд байгаа шүү сайн бодоорой нэг л өдөр ард түмэнээрээ тоглоод байвал тэсэрч мэднэ шүү
уншигч 2012 оны 01 сарын 26 16:15 Хариулах
Миний найз Даваа яагаа вэ гэнэт буруу нийтлэл бичсэн байх юм
mongol 2012 оны 01 сарын 26 14:52 Хариулах
ene zaluu bishee chi bishee uls oron chin haashaa yavaad bainaa harj bna uu setguulchee
МАКСИМ 2012 оны 01 сарын 26 14:21 Хариулах
ЭРХЛЭГЧ ГУАЙ ТА УНШДАГ,ТУНГААЖ БОДДОГ ХҮН БАЙМААР.УБ-аас ГАРЖ, ХУ- НАМаас ХОЛДОЖ сэтгэж үзээгүй ХООСОН ТОЛГОЙТ ГЭЖҮҮ..1996-2000-ОНД АНХ ЗАСАГ БАРЬЖ ҮЗСЭН АН-ын ТУРШЛАГА ,МЭДЛЭГ ДУТМАГ дээр ХУ НАМ БАГАБАНЬД ЕРӨНХИЙЛЭГЧ ЯАЖ ТОГЛОЖ , ГАЦААЛАА.ОДОО энэ ЗАСГИЙГ НЭГ НАМЫН СОНГУУЛИЙН ШТАБ БОЛГОХ ГЭЖ ХЭН ГҮРИЙЖ БАЙНА..ТЭР ҮЕД ГАДАА ХҮЙТЭН БАЙГААГҮЙ, АРД ТҮМЭН ЖАРГАЛТАЙ,УЛС ТӨР ХЯМРААГҮЙ САЙХАН БАЙСАНУУ
Sar 2012 оны 01 сарын 26 12:26 Хариулах
АН -н лидерүүд гэж аль 20 жилийн өмнө энэ хэд л байсан одоо ч хэвээр Гаргадаг зан үйл нь ч хэвээр, Мурих, гацаах, хуйвалдах олон түмэн өөрсдийг чинь харж дүгнэж л байгаа. Хэзээ жинхэнэ утгаар энэ ардчилал хөгжих юм бэ. Олон түмэн 3 дахь хүчнээ сонгоосой.
ан 2012 оны 01 сарын 26 11:02 Хариулах
ху-н бичээч болиосой
zaza 2012 оны 01 сарын 26 11:02 Хариулах
bat yyl boliorooi za shal xachin xachin galzyy xynii udriin temdeglel shig yum yriad baidagiin xar erdeniin teneg sharaaa
BUTCAAGAAD .. 2012 оны 01 сарын 26 10:49 Хариулах
BUTCEEGAAD TER 6 TAVYA GEJ HELEED UZ TADGIIN HARYAA
duger 2012 оны 01 сарын 26 10:37 Хариулах
Icsen hun hun alna gedeg AN odoo icheed ard tumniig mongol ulsiig alj ustgahaar shiidsen baina. AN alj baina alaad baina.
Мгл 2012 оны 01 сарын 26 10:14 Хариулах
Энэ багабаньдиин шавь уу. Засгиин газар хэд сольж, яаж гацаадагииг багш чинь заагаагуй юу?? Тэр ч муу санаалаад хэлэхгуй лдээ. Чи оороо жоохон юм уншиж ойлгож байж бичиж бай. Хуухэлдэй. Тэр тусмаа муу хуниих их муухай.
зочин 2012 оны 01 сарын 26 09:46 Хариулах
АН-ын гэгдэх улс төрийн банзлууд одоо болимоор юмаа. Улс төрийн ноён нуруугүй шал шалчгар ус шиг сул юмнууд улсыг яаж удирдах вэ? Соц-змийн хоцрогдсон гэгдээд байгаа ноён нуруутай, дипломат ёс мэддэг хүмүүсээсээ сурцмаар. Та бүхнийг худлаа ярих, хувиа бодож шуналтах , улс төрийн нуруугүй загнахад чинь бүүр ичих юмаа.Тэнэг хүмүүсийн өмнөөс ичих хэцүү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэр: