МОГОЙН ГОЛЫГ ОВООТЫН ОРД БОЛГОСОН “ХУЛГАЙ” БУЮУ “ХУРГАТАЙ ХАЙРХАН”, “ASPIRE MINING” КОМПАНИЙН ХОРШИЛ

2012-01-25 15:32:32

Хулгайч “Хулгайчийг бариарай” гэж хашгирдаг гэсэн үг үнэн болохыг саяхан мэдэрлээ. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төрийн өмчит Могойн голын нүүрсний уурхайн газар нутаг лицензийн наймаачдын балгаар ашиглалтын талбайгүй болсон талаар нэгэн нийтлэлдээ ганц өгүүлбэр оруулсан юм. Гэтэл “Хургатай хайрхан” компанийн О гэх хүн “Манайх хулгайч биш. Лицензийн наймаачин гэж чи хэнийг хэлээд байгаа юм бэ” хэмээн утсаар баахан загнав. “Хургатай хайрхан” компанийн талаар бичих нь байтугай “Х” ч үсэг тавиагүй тул гайхаж цочирдсондоо Ашигт малтмалын хууль болон хууль ёсны лиценз олголтын талаар хэдэн минут лекц сонсов. “Хургатай хайрхан” хулгайч гэх нь байтугай “Х” үсэг ч бичээгүй байхад ийнхүү сандарч, хэл ам хэрүүл зарга хийсэнд гайхсан би нэг хэсэгтээ л учрыг нь олох гэж шаналав. Гэтэл Могойн голын нүүрсний ордын газар нутгаас хэсэгчлэн “хулгайлсан” эзэн нь “Хургатай хайрхан” компанийнхан өөрсдөө болж таарав. Могойн голын нүүрсний ордын талбайгаас “хууль ёс”-оор лиценз эзэмшсэн гэдгээ тайлбарлахын тулд ийнхүү загнаж, зандарч, сүрдүүлснээрээ тэд өөрсдийгөө илчилсэн нь энэ. “Хургатай хайрхан” гэж ямар компани вэ? Хөвсгөлд, тэр тусмаа Монгол Улсын стратегийн орд Могойн голын нүүрсний уурхайтай ямар холбоотой байсан юм бол. Асууж сураглаж багагүй хугацаанд эрэн сурвалжиллаа.

МОГОЙН ГОЛЫН ОРДЫГ ХУВААЛЦАЖ БУЙ “ХУРГАТАЙ ХАЙРХАН”-Ы ЛИЦЕНЗҮҮД ХУУЛЬ ЁСНЫХ МӨН ҮҮ

“Хургатай хайрхан” гэх энэ компани Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дэвсгэрт, бүр нарийвчилбал төрийн өмчит Могойн голын уурхайн талбайг тойрсон 9350 га газрыг хайгуулын лиценз гэх нэрийдлээр хууль бусаар авч, Могойн голын ордын нэрийг нь Овоот толгой орд болгон өөрчлөөд эзэмшиж буй компани болж таарав.

АМГ-ын энэ оны албан мэдээллээс үзвэл тэд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Могойн голын талбайг Овоот болгон өөрчилсөн талбайд хайгуулын 013636 тоот лиценз, Цэцэрлэг, Цагаан-Уул сумын Хуримт-1 талбайд ХV 014550, ХV 014637 тоот тус бүр хоёр лиценз, Бүрэнтогтох, Төмөрбулаг сумын Харгуйт гэх газарт ХV 014499 лицензээр тус бүр хоёр талбай эзэмшдэг. Мөн Бүрэнтогтох сумын Нурамт гэх талбайд ХV 014973 тоот, Цахиурт гэх талбайд ХV 014636 тоот хайгуулын лицензтэй нийтдээ Хөвсгөлийн газар нутгийн 30 орчим мянган га газарт эзэн суусан мундаг том уул уурхайн лиценз эзэмшигч болж таарав.

Лицензийнх нь мөрөөр хөөвөл маргаан үүсгэж мэдэхээр байгаа Могойн голын ордын нэг хэсэг байх ёстой, одоо эзэмшиж буй Овоотын орд нь хууль бус гэдгийг орон нутгийнхан нь батлав.Учир нь Могойн голын орд буюу одоогийн нэрээ өөрчилсөн Овоотын орд нь УИХ-аас баталсан Монгол Улсын Стратегийн ордын хоёр дахь хавсралтад багтсан орд байх учиртай. Энэ ордыг 1967-1970 онд Хөвсгөл аймгийн Геологи хайгуулын анги өрөмдлөг хайгуулын ажил хийж нээсэн ба 1976-1978 онд Улаанбаатарын геологийн экспедицийн IX анги нарийвчилсан хайгуулаар 15508.6 мянган тонн нүүрсний нөөцтэй гэж тооцож байжээ. Мөн 1992 онд дахин хийсэн хайгуул судалгааны ажлаар Могойн голын ордын зүүн талын үргэлжлэл дээр үеийн суналын дагуу нүүрсний нөөц байгааг тогтоож байсан аж. Гэтэл ахмад геологчдын олж, нээж, нөөцийг нь тогтоосон энэ газрын нэрийг нь өөрчилснөөр “Хургатай хайрхан” компани лиценз эзэмших болжээ. Хөвсгөл аймгийн холбогдох албаныхнаас авсан мэдээллээр “Хургатай хайрхан”-д ли - ценз эзэмшүүлэхийг орон нутгийнхан эсэргүүцэж байсан юм байна. Баримт сөхье.

2007 оны арван - нэгдүгээр сарын 01. АМГТХЭГ-ын Кадастрын бүртгэлийн төвийн дарга Б.Батмандах гэх хүний 7-7688 тоот албан бичиг өмнө минь байна. Энэ мэдэг - дэлд “Хургатай хайрхан” компанийн хайгуулын лиценз авахыг хүссэн өргөдлийг дараах солбицлуудаар шүүж үзэхэд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоот нэртэй 9436 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна” гээд Хөвсгөл аймгийн Засаг дарга Б.Батхүүг 30 хоногийн дотор Кадастрын бүртгэлийн төвд хариу өгөхийг мэдэгджээ. Энэ дагуу 2007 оны арваннэгдүгээр сарын 14- ний өдөр аймгийн удирдлага саналаа өгч “Хургатай хайрхан” компанид хайгуулын лиценз олгох боломжгүй тул “дэмжихгүй” хэмээн цагаан цаасан дээр хараар бичин хариу явуулсан байдаг аж. 42 тоот уг албан бичигт дурдсанаар, “КБТ-өөс ирүүлсэн саналын талбай нь Цэцэрлэг суманд үйл ажиллагаа явуулдаг “Могойн гол” ХК-ийн нүүрсний уурхай болон Могойн голын эзэмшлийн талбайтай давхцаж буй тул олгох боломжгүй” хэмээн тов тодорхой бичжээ. Гэтэл тухайн үеийн АМГТХЭГын удирдлагууд орон нутгийн энэ саналыг үл ойшоон “Хургатай хайрхан” компанид 9436 га газрыг давхардуулан, хайгуулын лиценз олгосон байх юм.Энэ бол орон нутгийнхны саналыг үл ойшоон, төрийн мэдлийн стратегийн орд-Могойн голын талбайг хувийн компанид давхардуулан олгосон хууль зөрчсөн үйлдэл болж таарч байна. Гэтэл “Хургатай хайрхан” өнөөдрийг хүртэл Овоотын ордын лицензийг хууль ёсны дагуу эзэмшдэг хэмээн ярьж явна. Анхнаасаа ийнхүү орон нутгийн дэмжлэггүйгээр, Ашигт малтмалын тухай болон бусад олон хуулийг зөрчсөн нь ганцхан энэ баримтаас харагдаж байна.

2007-2008 он ашигт малт - малын лиценз олголт авлигын хамгийн том сүлжээний нэг хэсэг болсон, лицензийн наймааны ид оргил үе байв. Танил тай, мөнгө тэй гадна, дотнын дон шуур наймаачид эх орны маань газар нутгийн гуравны нэгд лиценз гэх алга дарам цаасаар эзэн суугаад байсан. Энэ байдал өнгөрсөн оныг хүртэл ямар ч хяналтгүй, цоож туургагүй илүү гэр мэт нээлттэй байлаа. Засгийн газар, Ерөнхийлөгчийн зүгээс нэлээд анхаарал хандуулснаар ашигт малтмалын лиценз эзэмшилтийн хэмжээ нийт газар нутгийн 20 хувь хүртлээ багассан. Харин одоо “Хургатай хайрхан” мэтийн хуулийн цоорхой, цаг үеийн сиймхийгээр улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон орд газруудад эзэн суусан компаниудыг цэгцлэх цаг болсон юм биш үү.

ОВООТЫГ ЭЗЭМШИГЧ “ASPIRE MINING” КОМПАНИ БУЮУ ЛИЦЕНЗИЙН НАЙМАА ЮУ, ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЮУ

“Хургатай хайрхан” ком - панийн түүх хууль бусаар авсан дээрх лицензээр дуусахгүй. Тэд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, ЦагаанУул, Төмөрбулаг, Бүрэнтогтох гэсэн дөрвөн сумыг хамарсан нүүрсний Овоот, Нурамт, Хуримт-1, Харгуйт, Цахиурт зэрэг талбайд 2008 оноос хойш хайгуулын үйл ажил - лагаа явуулж буй. Гэвч үнэндээ дээрх хайгуул хийгээд байгаа газар нутагт нь нүүрсний үеийн суналын дагуу нөөцтэйг нь ХХ зууны дундуур нэгэнт тогтоосныг ахмад геологчид хэлж байна. Хөвсгөл, Завхан аймгийн нутаг дамжин байрлах Могойн голын эргэн тойрон дахь орд нь бүхэлдээ Орхон-Сэлэнгийн нүүрсний сав газарт хамрагддаг. Энэ сав газарт Монгол Улсын хэмжээнд судлагдсан нүүрс - ний бүх нөөцийн 30-40 хувь бий. Тиймээс “Хургатай хайрхан” компанийнхан нэ - гэнт тогтоогдсон нүүрсний энэ ай сав газрыг хайгуул хийх нэрийдлээр эзэмшиж буй нь шударга биш байна. Тэд өнөөдөр на рийв чил сан судал гаа хий - сэн нэрийд лээр хайгуу лын ли цензээ г а д н ы н х а н д худал даж, хамт - ран эзэмших болсон нь манай төрийн бод - логотой ч нийцэхгүй. Өнгөрсөн оны эхээр Австра лийн “Aspire Mining” гэх нэгэн компани Мон - голын хойд бүсэд Овоот гэх асар их нөөцтэй нүүрсний орд илрүүлсэн талаар олон улсын хэвлэлүүдээр шуугиж эхэлсэн. Гэтэл монголчууд бид ч өөрсдөө мэдэхгүй байсан Овоот гэх тэр орд нь Хөвсгөлийн Могойн голын нүүрсний уурхайн нэг хэсэг байж. Нөөцтэй нь нэгэнт тодорхой энэ мэт ордыг хэсэгчлэн хулгайлахдаа талбайн нэрийг нь өөрчилж, дуртайгаараа нэрлэдэг байдал өнөөдөр лицензийн бохир наймааны нэг арга болсон юм биш үү.

АМГ-ын мэдээллээр Овоотын ордын лиценз “Хурга тай хайрхан” компанийн нэр дээр байна. Гэтэл Австралийн “Aspire Mining” гэдэг компани тэдний эзэмшдэг Овоотын ордоор IPO хийж, “Овоот” төслөөр Австралийн хөрөнгийн биржид хөрөнгө босгоод эхэлчихжээ. Дэлхийн хэвлэлүүдэд бичсэнээс тоймловол “Aspire mining” компани Овоотын ордод хайгуул хийж, 330 сая тонн коксжих нүүрсний нөөцтэйг тогтоосон бол нарийвчилсан судалгаагаар 410 сая тонн болж өслөө. Өрөмдлөгийн үр дүнг олон нийтэд зарласны дараа тус компани Австралийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж, Овоотын ордоор 32.8 сая доллар босголоо” хэмээн мэдээлсэн байх юм. Үүнээс үзвэл “Хургатай хайрхан” компани Австралийн энэ компанид уг ордыг худалдаж лицензийн хууль бус наймаа хийсэн, эс бөгөөс хувьцааны арилжаа гэх халхавчаар Монголын баялгаар панз үсэргэдэг олон улсын эдийн засгийн алуурчдын арга ажиллагаанд оролцсон байхыг үгүйсгэх аргагүй юм.

Хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээ эрхэлдэг олон улсын MICC компанийн судалгаа болон бусад мэдээлэлд дурдсанаар, “Aspire Mining” компани нь Монголын хойд бүсэд нийт 11 хайгуулын лиценз эзэмшдэг, нүүрс, төмрийн хэд хэдэн төсөл хэрэгжүүлж буй компани юм. Гол төсөл нь Хөвсгөл аймгийн нутагт орших Овоотын нүүрсний орд. “Овоот” төсөл нь JORC стан дартаар 330.7 сая тонн коксжсон нүүрсний нөөцтэй нь тогтоогдсон. Өнөөдрийн байдлаар “Aspire Mining”-ийн 32.42 хувийг удирдлагууд нь, 19.90 хувийг “Саус Гоби Ресурс” компани, 6.09 хувийг “Noble Group”, 18.52 хувийг лицензийг анх худалдсан Монголын хөрөнгө оруулагчид эзэмшдэг бол 23.07 хувь нь Австралийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байна. Компанийн удирдах төв нь Австралийн Пэрт хотод байрладаг" гэжээ.

Мөн Канадын “СаусГоби Ресурс” компани Австралийн “Aspire Mining” компанийн 105,726,650 ширхэг энгийн хувьцааг нэг бүрийг нь 0,19 австрали доллар буюу нийт 20,1 сая австрали доллараар худалдан авч, хувь эзэмших гэрээ байгууллаа.Хувьцаа худалдан авч хувь эзэмших ажиллагаа 2011 оны нэгдүгээр сарын 31-нээс өмнө хийг дэж дуусах бөгөөд үүний үр дүнд “СаусГоби Ресурс” компани “Aspire Mining” компанийн 19,9 хувийг эзэмших болно” хэмээн “Bloomberg” мэдээлсэн байх юм. Үүнээс үзвэл Хөвсгөлийн стратегийн орд-Могойн голын нэг хэсэг болох Овоотын нүүрсний ордод “СаусГоби Ресурс”- ийн “эцэг” “Айвенхоу майнз” ч мөн биднээс өрсөн хувь эзэмшилтэй болжээ.

Лицензийг анх худалдсан Монголын хөрөнгө оруулагч гэдэг нь “Хургатай хайрхан” компани бололтой. Тийм бол Монгол Улс ОрхонСэлэнгийн нүүрсний сав газар дахь баялагаа “Aspire Mining” компанид тавиад туучихжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 5.4-т “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” хэмээн заасан. Гэтэл энэ мэт хувиа бодсон компаниуд стратегийн орд- Могойн голын уурхайн талбайгаас “хулгайлж” аваад 18,52 хувийг нь авч үлдэн 81.48 хувийг нь арилжчихсаныг лицензийн наймаа гэх үү, хувьцааны арилжаа гэх үү.

Олон улсын хөрөнгийн бирж дээр явагддаг энэ мэт арилжаанд хяналт тавих эрх зүйн орчин, хариуцлагын тог - тол цоо өнөөдрийг хүртэл Монголд сураггүй байна. Гэ тэл хувьцааны арилжаагаар Монголын баялаг бидний мэдлээс, хараа хянал - таас гарсаар байна. Ерөнхийлөгчийн санаачлан боловс руулж байгаа Ашигт малт малын шинэ хуулиар энэ бүхнийг нэгтгэж, цэгцэлж уул уурхайн ордуудыг бассейнаар нь стратегийн хэмжээнд ашиглахаар яригдаж буй. Тэгэхээр нөөцтэй нь нэгэнт тогтоогдсон ордод хууль бусаар лиценз эзэмшиж, хөрөнгө оруулалт нэрийдлээр гаднын ханд баялгаа үнэгүй өгч буй үндэсний гэх компаниудад ч хариуцлага тооцож яагаад болохгүй гэж.


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
huvsgul 2012 оны 01 сарын 29 23:10 Хариулах
suldchimegiig zamiin injener huvsguld tursun
zochin 2012 оны 01 сарын 29 17:48 Хариулах
dejij bn
zochin 2012 оны 01 сарын 29 17:48 Хариулах
dejij bn
монгоо 2012 оны 01 сарын 29 17:36 Хариулах
Манайх Могойн голын хэдэн ш хувьцаатай. Ажил төрөл нь ямаршуухан явж байгаа юм болоо? Ягаан цэнхэр тасалбараар авсан юм аа:
Дэмжиж байна 2012 оны 01 сарын 29 16:20 Хариулах
Хургатай хайрхан гэж ямар новшийн компани бас гараад ирэв ээ. Иймэрхүү компаниудад татварын шалгалт оруулж наймаалсан лицензийн төлбөрийг нь нөхөн төлүүлэх хэрэгтэй. Маш их хэмжээний татвар ногдуулж ард түмэнд хувааж өг. Хөвсгөлчүүдээ та нар наад компаниа хөөгөөд гараач ээ. Монголд төр засаг гэж байна уу. ХУРГАТАЙ ХАЙРХАНД ТАТВАРЫН ШАЛШАЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА. Т
180.235.*** 2012 оны 01 сарын 29 20:38 Хариулах
яаг зөв цаад эзэд нь АН хан байна өөө FAMNAME Dorjsu'ren FAMNAME_L1 Доржс?рэн GIVNAME Byambaceren GIVNAME_L1 Бямбацэрэн DIR_REG PHONE 323527 MOBILE 99080973, 99110973 FAX 976-11-323577 EMAIL www.altaigold.mn гэх хүн байна
Атаархагч 2012 оны 01 сарын 28 21:57 Хариулах
Өнөөдөр сонинд Оюун-Эрдэнэ ТВ-д Отгон шиг шударга сэтгүүлч байхгүй шүү. Чи атаархаж ядсан бас нэг чадалгүй сэтгүүлчдийн нэг биз. Та нар бие биенийгээ ингэж доромжилж байхаар илүү сайн юм бичиж өрсөлдөөч. Сэтгүүлчид л бие биенийгээ ингэж муулдаг юм байна лээ. Чи лав тэр сэтгүүлчийн нэг биз дээ. хөөрхий арчаагүй пизда
Энэ сэтгүүлчид 2012 оны 01 сарын 28 12:39 Хариулах
Оюун-Эрдэнэ ээ, чи яаж ингэж ичихгүй явж чадаж байна аа. Үргэлж мөнгө нэхэж,бие биеэ хэмэлсэн хүмүүсээс голцуу захиалга авч бичдэг чинь худлаа юу? Өнөөдөр сонинг чи жинхэнэ ашиглаж чаддаг болж, яагаад гэвэл наана чинь чамаас долоон дор авъяасгүй бэртэгчингүүд үүрэлдэг газар болсон.Чи зөвхөн наанаа л бурхан сэтгүүлч нь юм биз дээ,чааваас.
182.160.*** 2012 оны 01 сарын 28 22:06 Хариулах
Энэ сэтгүүлч чинь харин ёстой бух шиг тэнэг хүүхэн байна лээ ш дэ. мөнгө авч бичдэг гэж бодохгүй байна. Би зуучилах гэж уулзаад харин ч өөрөөсөө ичиж үнэлсэн шүү. үргэлж шударгаараа байгаарай, Чамайг үнэлсэн шүү. Монголын сэтгүүлч бүсгүйчүүд түүн шиг байвал авилгачдыг ялна шүү. Амжилт Оюун-эрдэнээ. уншигчид чинь чамайг үнэлнэ. Битгий мохоорой
58.145.5*** 2012 оны 01 сарын 28 21:46 Хариулах
Yasan surhii meddeg ym setguulch ee. Unoodoroos huugdson uu ugui yu. Oyunerdene shig uul uurhaid uurlesen bulhaig shudragaar delgedeg setguulch odoohondoo alga baina. Chi harin magtaj mungo oldog ny bish biz ain
zochin 2012 оны 01 сарын 27 15:54 Хариулах
baruun busiig erchim hucheer hangah stants yu bol bgaa ve humuusee mogoin goloos nuursee avna gej baisan
Горняк 2012 оны 01 сарын 27 12:39 Хариулах
Шударга сэтгүүлч Оюун-Эрдэнэ эгчээ Бага нуур,Шивээ-Овоо улсын уурхайнууд ашиглалтын талбайгаа хайгуулын лиценз нэрээр хятад,монголын компани нэртэй луйварчдад алдаад мөнгө төлж нүүрсээ авахад хүрээд байгааг бичээч.даанч тэднээс мөнгө салгаж чадахгүй болохоороо бичихгүй л дээ
горняк 2012 оны 01 сарын 27 12:24 Хариулах
Ашиглалтын талбайд нь хайгуул хийх зөвшөөрөл авчихсан компаниудад Багануур,Шивээ -Овоогийн уурхайнууд нүүрсээ ухаж авах гээд зарим үед тэдний талбайд ( уг нь өөрсдийнх нь ашиглалтын талбай юм шүү дээ) тулбал сэмхнээр мөнгө төлөөд нүүрсээ авч байгааг үүнийг бичигч нэрээ нуугаачин сэтгүүлч та мэдэхийн цаагуур мэдэж байгаа.Даанч тэднийг дарамтлаж мөнгө авч чадахгүй учраас хууль дүрэм сах
АТГ 2012 оны 01 сарын 27 10:04 Хариулах
Авилгатай тэмцэх газрын нөхдүүдийн шалгах сайхан мэдээлэл байна. Ийм тодорхой мэдээлэлийг шалгахгүй юм бол өөр юуг шалгах гэж тэд тэнд өндөр хангамж цалин эрх мэдэл эдэлж суух вэ дээ. АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН КОМИСАРУУДАА . ТА НӨХДИЙН ХИЙХ АЖИЛ ГАРААД ИРСЭН БАЙНА.
baterdene 2012 оны 01 сарын 27 09:01 Хариулах
Altai Construction Baterdene gedeg nohor chin bas ezen ni yum bish uu, tegeheer ter nohort bol hamaagui M. Enhboldiin nairuulsan hor bolj bgaam daa naadah chin
SHALGAACH EE 2012 оны 01 сарын 26 20:13 Хариулах
Aspire Mining”-ийн 32.42 хувийг удирдлагууд нь, 19.90 хувийг “Саус Гоби Ресурс” компани, 6.09 хувийг “Noble Group”, 18.52 хувийг лицензийг анх худалдсан Монголын хөрөнгө оруулагчид эзэмшдэг бол 23.07 хувь нь Австралийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдаг. НОЦТОЙ МЭДЭЭЛЭЛ НОЦТОЙ МЭДЭЭЛЭЛ
fuck 2012 оны 01 сарын 26 19:48 Хариулах
yostoi fuckuud!!!
fuck 2012 оны 01 сарын 26 19:47 Хариулах
yostoi fuckuud!!!
fuck 2012 оны 01 сарын 26 19:47 Хариулах
yostoi fuckuud!!!
fuck 2012 оны 01 сарын 26 19:47 Хариулах
yostoi fuckuud!!!
fuck 2012 оны 01 сарын 26 19:47 Хариулах
yostoi fuckuud!!!
Хөвсгөлийг ухуулах ёсгүй 2012 оны 01 сарын 26 19:44 Хариулах
Тэр Хөшөөтийг хар. Зам тавиад нутгийнхан нь тэр замаар явж чадахгүй л хамаг баялгаа ухуулчихаад Ховдод тэмцэж байна ш дээ. Хөвсгөл бол уул уурхайн биш аялал жуулчлалын бүс байх ёстой. Өмөөрөх гэж битгий худлаа захилгатай сэтгэлдэл бишээд бай новшоо Австрал эзэнтэй канад хөрөнгө оруулагчтай Хургайтай хайрхан гэж боолтой компани шүү Монголчуудаа
Хөөж гарга 2012 оны 01 сарын 26 19:42 Хариулах
Австралийн доншуур хулгайчдыг Хургатай хайрхантай нь хамт хөөж гарга. Төмөр зам, зам тавьсан гэж тэнэгтээд байхын . Тэрүүгээр чинь монголын баялгийг л зөөхийн тулд аргагүйн эрхэнд хийж байгаа ш дээ.
Huvsguluus 2012 оны 01 сарын 26 17:00 Хариулах
Mogoin gol gej 40 jil yu giiguulsen yum. Nuguuduul n harin suuliin heden jil ovoo ajil hiij baigaa. Tumur zam barina geed baigaa. Mogoin Goliinhoo harin nodnin neleed ikh mashin oros ruu zamgui gazraar shuud tuuna lee.
Zochin 2012 оны 01 сарын 26 16:58 Хариулах
Naadhi chini hoyor companii margaaniig niitlel bolgood. Ichmeer yum daa setguulchiin nudeer harahaar. Zahialgatai yum bolov uu daa.
zochin 2012 оны 01 сарын 26 13:59 Хариулах
Aspire Mining company mongol ezentei gej sonsson yum bna. Yah gej negniigee ingej hudlaa gutgej baidag yum dee. Tamiin togoonii ulger shig l bh yumaa.
Мгл 2012 оны 01 сарын 26 11:38 Хариулах
Амг- т ажиллаж байсан жаргалсайхан хэрлэн занашир батбаяр гм толгойтой новшнуудыг бугдииг барьж хоронгииг хураах. Ард нь суудаг очирбат багабаньд сбаяр батболд нарыг ч адил
Mongolmaa 2012 оны 01 сарын 26 07:16 Хариулах
Xyrgatai khairkhan companiig shuuhed ugeh heregtei.Gadaadiin muusain liuwarchdad eh ornoo hudalddag iim uhamsariin doroitold orson humuus yum bn da!!!!!
zochin 2012 оны 01 сарын 26 02:13 Хариулах
naaduul chin huurhiis gaigvi harin ch muruurei yawj bga hvmvvs shv. harin ter tur zasagt bgaaa muu sain hulgaichuuud uls orniig maaani yu yu ch vgvi gutlaa chirsen guilgachin mongol bolgochood uursduu bayjij gadaadruugaa yawtsgaaj bnashde.
unshigch 2012 оны 01 сарын 26 01:43 Хариулах
shal zavharsan yum unende heleh ug uneheer alga. tor zasgin erh medeltenguuded ee anhaarlaa handuulaach de !!!
Эздийг нь илчил 2012 оны 01 сарын 25 22:56 Хариулах
Могойн голын хувьцаа эзэмшигч Сүлдчимэг, Батболд гэдэг хүмүүсийг мэддэг таньдаг хүмүүс байвал сэтгэдлээ хуваалцаач. Ямар хүмүүс байдаг юм бэ. Ийм луйварчин хулгайчдыг илчилцгээ? Оюунэрдэнээ Хөвсгөлийн төлөө зоригтой дуугарч байдаг чамдулам их амжилт хүсэхийн зэрэгцээ Хугатай хайрханы эздийн талаар дэлгэрэнгүй нийтлэл дахин бичиж ард түмэнд үнэн нүүр царайг нь илчлээрэй. Чамайг дэмждэг шүү
medeelegch 2012 оны 01 сарын 25 22:55 Хариулах
МАН болон АН-д: Монгол ардын “Шударга ёс” бүлгийн зөвлөмж http://olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1198177
Хараал идээсэй 2012 оны 01 сарын 25 22:51 Хариулах
Энэ Хургайтай хайрхан гэдэг компанийн захирлууд нь гэж ямар пизданууд байнаа. Эх орны ард түмний баялгийг гаднынханд дамласныхаа төлөө 9 үеэрээ олны хараал идээсэй. Хөвсгөлийн бөө онгодууд энэ компанийн эздийг зүгээр өнгөрөөхгүй шүү.
medeelegch 2012 оны 01 сарын 25 22:51 Хариулах
МАН болон АН-д: Монгол ардын “Шударга ёс” бүлгийн зөвлөмж http://olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1198177
Nick 2012 оны 01 сарын 25 22:47 Хариулах
aspire miningiin offisoor orohod heden abstraliyd mongolchyydiig neg nydeeree ch hardaggyi.Estoi neg ediin zasgiin aluurchid baidag yum.Naadyylaasaa 50 hybiig abah heregtei
пүүжээ 2012 оны 01 сарын 25 22:35 Хариулах
энэ монгол улсад чинь эзэн байна уу захын луйварчингууд эх нутагыг минь худалдаад дууслаа шүү дээ
пүүжээ 2012 оны 01 сарын 25 22:32 Хариулах
ОЮУН-ЭРДЭНЭ-д талархаж байна.
HAIRAN DALAI EEJ 2012 оны 01 сарын 25 21:19 Хариулах
SAIHAN HOVSGOL NUTAG MIN BUU UREGDEESEI
182.160.*** 2012 оны 01 сарын 25 23:10 Хариулах
Могойн голын хувьцаа эзэмшигч Сүлдчимэг, Батболд нараас сайн асуу.
bi 2012 оны 01 сарын 25 20:50 Хариулах
mongol hun mongol kompani baij arail bish umaa er ni dotood gadaad geltgui haruitslagiig mash sain tootsoj huuliig mash sain bieluulj huuliach onovchtoi sain gargamaar umaa hurgatai hairhan kompani eh nutgaa hudaldagsadad gishgih gazar ugui
mogoigoos 2012 оны 01 сарын 25 19:54 Хариулах
ene batbold gej arai manai yerenhii said bish biz dee
182.160.*** 2012 оны 01 сарын 25 23:09 Хариулах
ene batbold gej arai manai yerenhii said bish biz dee Батболд Ерөнхий сайд болохоосоо өмнө Тавантолгой Могойн гол зэрэг нүүрсний том баялгуудыг сонирхож уул уурхайн хэд хэдэн лиценз эзэмшдэг байсан. Тийм болохоор энэ Ерөнхий сайд Батболд мөн байж мэднэ. Одоо ч эхнэр Отгоо нь лицензийн том том наймаа хийж томчуудын хүрээнд лиценз зардаг
Татварын шалгалт оруул 2012 оны 01 сарын 25 17:55 Хариулах
Хургатай хайрхан гэж ямар новшийн компани бас гараад ирэв ээ. Иймэрхүү компаниудад татварын шалгалт оруулж наймаалсан лицензийн төлбөрийг нь нөхөн төлүүлэх хэрэгтэй. Маш их хэмжээний татвар ногдуулж ард түмэнд хувааж өг. Хөвсгөлчүүдээ та нар наад компаниа хөөгөөд гараач ээ. Монголд төр засаг гэж байна уу
182.160.*** 2012 оны 01 сарын 25 23:01 Хариулах
Хургатай хайрхан гэж ямар новшийн компани бас гараад ирэв ээ. Иймэрхүү компаниудад татварын шалгалт оруулж наймаалсан лицензийн төлбөрийг нь нөхөн төлүүлэх хэрэгтэй. Маш их хэмжээний татвар ногдуулж ард түмэнд хувааж өг. Хөвсгөлчүүдээ та нар наад компаниа хөөгөөд гараач ээ. Монголд төр засаг гэж байна уу ДЭМЖИЖ БАЙНА ДЭМЖИЖ БАЙНА ТАТВАРЫН ШАЛГАЛТ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Mogoi 2012 оны 01 сарын 25 16:47 Хариулах
Могойн голын хувьцаа эзэмшигч Сүлдчимэг, Батболд нараас сайн асуу.
mash zub shuu oyunerdenee 2012 оны 01 сарын 25 15:58 Хариулах
Тэгэхээр нөөцтэй нь нэгэнт тогтоогдсон ордод хууль бусаар лиценз эзэмшиж, хөрөнгө оруулалт нэрийдлээр гаднын ханд баялгаа үнэгүй өгч буй үндэсний гэх компаниудад ч хариуцлага тооцож яагаад болохгүй гэж. mash zov demjij bna
zochin 2012 оны 01 сарын 25 15:40 Хариулах
muu noshnuudiig ulam sain shalga ene tur zasag gej hahuulid idegdsen bur novsh boljee

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэр: