ГАЧУУРТ ДАХЬ ЧИМЭЭГҮЙ ХОТ БУЮУ МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ

2010-12-01 09:28:30

Гачууртыг зүглэсэн гашуудлын цуваа тасрахаа болив. Оршуулах ёслолын өнгө төрх өнгөрсөн зууныг санагдуулаад зогсохгүй, зэвүүцэж сэжиг лэмээр үйл болон хувирав. Оршуулгын зан үйл бол тухайн улс үндэстний соёлын нэгээхэн хэсэг байдаг.

Манай өвөг дээдэс оршуулгын ёсыг чанд баримталж, соёлын томоохон зан үйл болгодог төдийгүй хорвоогоос одсон нэгнийгээ хүндэтгэлтэйгээр үддэг байв. Хогондоо дарагдсан, хоттойгоо айл саахалт оршуулгын газруудаа яая даа гэж байтал балар эртний үеийг санагдуулам бас нэгэн зан үйл айдас төрүүлэх боллоо.

Иргэдийн суурьшлын бүс, нийслэлийн ундны усны эх үүсвэр болох Туул голын тархин дээр, зуслангийн ногоон бүсэд талийгаачдыг ил тавьж оршуулах явдал сүүлийн үед бүр цагаандаа гараад байна. Золбин нохой, хон хэрээд бурхан болоочдоор хооллох болов. Хүний махаар хүнсээ хийж сурсан тэд ар гэрийнхнийг нь бараг яваагүй байхад зулгааж эхэлдэг гэж зарим хүнээс дууллаа. Ийм хэрцгий ёс XXI зууны монголчуудад тохирно гэж үү

Түүх сөхье. Социалист нийгмийн үед “Талийгаачийг ил задгай тавьдаг зан үйл нь хуучин нийгмийн бузар үлдэгдлийн нэг мөн” хэмээн үзэж тогтоол гарган хоригложээ. Ингэснээр 1990- ээд оныг хүртэл эртний энэ ёс бараг мартагдаад байв. Гэтэл сүүлийн хэдхэн жилийн дотор гаж гэмээр өнөөх заншил эргэн сэргэж эхлэв. Өдгөө нийслэлийг тойроод хүн ил тавьдаг үхээрийн газар нэг биш нэлээд хэд болчихож.

Гачууртын Шар хоолойн ам, Гүнжийн ам, 61- ийн гарам орчим, Өвөргүнт, Түргэний гол, Бөхөг, Тахилт, Орбит, Шарга морьт, Өлзийт хороо зэрэг газар ийм зан үйл олширсон талаар тэр хавийн оршин суугчид ярьж байна. Уг нь талийгаачийг ил тавьж оршуулахыг хориглосон тогтоол гурван ч удаа гарч байжээ.

Эхнийх нь 1955 онд гарсан бол хоёр дахь нь 1987 онд, хамгийн сүүлд 2005 онд нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 245 дугаар тогтоолоор хориглосон юм билээ. Ийн хориглосон гол шалтгаан нь халдварт өвчин тархах, орчны бохирдол, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулах зэрэг олон асуудалтай холбоотой.

Хуулиар бол өнөөдөр Монгол Улсад хоёр төрлийн оршуулгыг хүлээн зөвшөөрдөг. Энэ нь далд оршуулга буюу хайрцаглан газарт булах. Нөгөөх нь 2004 оноос эхэлсэн, чандарлаж оршуулах хэлбэр. Үүний дагуу хотын баруун, зүүн захад дэлхийн стандартад нийцсэн чандарлах газар байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байна. Хорвоо мөнх биш, нэг л өдөр та бид бурхан болно.

Тэр үед үр хүүхэд минь биднийг хэрээ, чоно, нохойн хоол бол гон өгвөл ямар байх вэ. Тийм сайхан санагдахгүй нь лав. Араатан жигүүртэнд буян болно гэж ийм зан үйл хийдэг гэх. Тэгвэл буян хийх өчнөөн олон боломж бий шүү дээ. Өнчин, ядуусыг хооллож, асрамжийн газрын хүүхдүүдийг ганц удаа ч болов баярлуулж болно. Эсвэл гуйлга гуйж суугаа хөөрхий хөгшинд хэдэн өдрийнх нь хоолны мөнгийг өгөөд явуулж яагаад болохгүй гэж. За яахав, хэнийгээ хэрхэн оршуулах нь хувь хүний эрх гэж бодъё.

Тэгвэл байгаль орчин, экосистемийн бохирдол, эрүүл мэндийн асуудлыг хаяж болохгүй. Эрдэм шинжилгээний судалгаанаас харъя. Улаанбаатарын хэмжээнд жилд 5800- 6500 иргэн нас бардаг байна. Үүний 30 гаруй хувь нь халдварт өвчин болон хорт хавдраар хорвоог орхидог гэжээ.

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээр нэг шарилаас 20 гаруй хортой хий байнга ялгарч экосистемд нөлөөлдөг аж. Түүнчлэн шар, сүрьеэ өвчин газар гэсэх цагаар буюу долдугаар сард хөрснөөс дэгдэж хүнд халдварлах магадлалтай байдаг гэнэ. Эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгаагаар 2009 оны долдугаар сард шар өвчин 2008 оныхоос хоёр дахин, сүрьеэ 11.7 хувиар нэмэгдсэн гэсэн статистик гарчээ.

Магадгүй энэ нь хүн ил тавих үйл хэт задгайрсантай ч холбоотой байж болно хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм. Учир нь хөрс, газрын хэвлийд оршуулсан шарилд тухайн хүнийг үхэлд хүргэсэн өвчний нянгууд ялзралын үед 20 гаруй төрлийн химийн хорт бодис ялгаруулдаг гэнэ.

Хорт бодисууд газрын хэвлийд маш олон жил өвчлөл үүсгэх чадвараа хадгалдаг бөгөөд амьсгалаар болон ахуйн замаар тарж байдаг аж. Жишээ нь, боомын савханцар 30, сүрьеэгийн савханцар 30-40, тарваган тахал 40 жил ба түүнээс дээш хугацаанд амьдарч, өвчлөл үүсгэдэг юм байна. Талийгаачийг ил тавьж буй одоогийн зан үйлийг үнэндээ эртний ёс заншил хэмээн хэлэх аргагүй.

Бидний өвөг дээдэс халдварт өвчнөөр нас барагсдын цогцсыг заавал чандарлан оршуулдаг заншилтай байжээ. Түүнчлэн жирэмсэн эмэгтэй, осолд орж нас барсан, амиа хорлосон, бусдад хорлогдсон, мөн гоонь эр, бэлэвсэн эхнэрийн цогцсыг хүртэл чандарладаг байв. Тэгээд ч ил тавихдаа айл хотоос алс, өндөр уулын орой, эсвэл хөвч тайгын гүнд аваачдаг байсан заншилтай.

Угтаа бол 1940-өөд оноос хойш бид талийгаачдыг газарт булан оршуулж байгаа. Харин өнгөрсөн 60 гаруй жилийн дотор нийслэл хотыг тойрсон зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 20 орчим оршуулгын газар бий болчихож. Бүр тодорхой хэлбэл, хотын 2000 орчим га газрыг оршуулгын талбай болгон заржээ. Бараг оршуулгын газаргүй дүүрэг байхгүй болтлоо өргөжин тэлсэн байх юм. Эдгээрийн дотроос Баянзүрх дүүрэг хамгийн олон буюу Алтан-Өлгий, Цагаан даваа, Оросын оршуулгын зэрэг хаагдсан газрууд байна. Үүнээс гадна зөвшөөрөлгүй таван газарт иргэд болон зарим нэг компани дур мэдэн оршуулгын ажил хийсээр байна.

Энэ нь нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шарил оршуулгыг зохион байгуулах журам”, “Нийслэлийн нутаг дэвсгэр дэх оршуулгын газрын хамгаалалтын бүсэд мөрдөх ашиглалтын журам”–ыг зөрчиж байгаа аж. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Мянган лангийн дэнж”- ийн оршуулгын газрыг нэрлэж болно. Оршуулга явуулах албан ёсны зөвшөөрөлгүй энэ газарт анх иргэд дур мэдэн цөөн тооны шарилтай жижиг оршуулгын газар бий болгожээ.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар тус оршуулгын газрын 10 га газрыг “Дурсгал” төслийн хүрээнд хамгаалалтад авч хашаа барихыг “Нирун Ари” компани болон “Зан үйл менежментийн нийгэмлэг” төрийн бус байгууллагад зөвшөөрсөн байна.

Тус шийдвэрийн дагуу “Нирун Ари” компани хамгаалалтад авч, хашаа барьж манаачтай болгосон аж. Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөд зогсохгүй оршуулгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр зургаан жил талийгаачдыг “хүлээн” авсан байна. Ийн хууль зөрчихдөө мөнөөх газраа 10 гаруй га-гаар нэмж өргөжүүлэн 20 га газрыг эзэлсэн том оршуулгын газар байгуулж амжив.

Уг нь “Нирун Ари” компанийн “Мянган лангийн дэнж” оршуулгын газрыг хаасан захирамжууд гарсан юм билээ. Нийслэлийн Засаг даргын 2010 оны зургадугаар сарын 28-ны 1/774 тоот захирамжаар хаах шийдвэр гарчээ. Мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг, тус дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Г.Ганболдын захирамжаар үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан байна.

Гэвч шат дараалсан Засаг дарга нарын захирамж “Нирун Ари” компанийг дийлсэнгүй. Түүгээр зогсохгүй захирамж гарснаас хойш гуравхан сарын хугацаанд 120 гаруй талийгаачийг нутаглуулсан мэдээ авлаа. Ингэтлээ даварч буйн шалтгаан юунд байна вэ. Захирамжуудыг мөрдүүлэх тал дээр холбогдох байгууллагууд анхаарч ажиллахгүй байна уу. Угтаа бол энэ нь Засаг дарга нарын захирамж ямар хүчгүй байгааг харуулсан нэг жишээ. Үүнтэй холбоотойгоор зөвшөөрөлгүй оршуулгын газар өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна.

Түүнчлэн эдгээрийг нө- хөн сэргээх, арчилж тордо ход чамгүй хөрөнгө шаардагдахыг хуучин оршуулгын газруудын жишээнээс харж болно. Дэлхийн бусад орон Оршуулгын тухай хуультай. АНУ гэхэд бүр 1887 онд, Герман 1934 онд, БНСУ 1961 онд Оршуулгын тухай хууль батлан мөрдөж байна. Хууль хяналтын дор зохион байгуулах ёстой зайлшгүй асуудлын нэг болоод тэр.

Гэтэл Монгол Улсад дээрх олон асуудлыг шийдвэрлэх эрх зүйн баримт, хууль алга. Наад зах нь халдварт өвчнөөр нас барсан хүнийг эрүүл ахуйн талаас нь хэрхэн халдварг үйжүүлэлт, хамгаалалт хийн аюулгүй оршуулах талаар мөрд өх дүрэм журам байхгүй байна шүү дээ. Хэдийгээр Оршуулгын тухай хууль байхгүй ч хяналтаа тавьж, дүрэм журмаа мөрдвөл ингэтлээ задгайрахгүй байх үндэс бас бий.

Харамсалтай нь, энэ олон сөрөг асуудлыг шийдвэрлэх эрхтэй, хяналт тавих үүрэгтэй холбогдох албаны хүмүүс, байгаль орчны болон эрүүл мэндийн байцаагч нар ажлаа хийхгүй байна. …Өнгөрсөн аравдугаар сард гэхэд Гачууртад 42 хүн ил тавьсан мэдээ байна. Үүний цаана бурхан болсон хэдэн хүн золбин нохойн хоол болдгийг хэлж мэдэхгүй юм. Монгол Улсын нийслэлд чимээгүй хотын хүрээ ийнхүү өдөр ирэх тусам тэлж, нас барагсдын цогцсоор “дүүрч” эхэллээ. Энэ Монголын эмгэнэл биш гэж үү.

 Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
otto 2012 оны 02 сарын 13 14:01 Хариулах
ene bol ard tumnii mini buruu bish, ter zasagt baigaa said tushmel,noyod vanguudin buruu shuu dee!!!
aimar 2012 оны 02 сарын 04 12:46 Хариулах
baruun tiisnee gehed hun orsnuulahad 2 say garan togrog tolj bna gesen ene yamar ucnirtai ym be Burhancn lam Purebbatin gergii tiim tolborteigeer iim gazar ajiluuldag gesen ene unen uu ene tlaar medeh humuus zohih gazar tabimaar ym humuus 61- garam gedeg gazar luu tiim hansntai baigaa gej yarih ym bna ene alaar ene uil ajillagaa yabuulj baigaa humuusig sain gargaj tabij yribal yasan ym be
bold 2011 оны 01 сарын 08 12:09 Хариулах
chandarlah n zov um shuu dee daanch ter ondor uniig ndiilehgui bna shdee 2-t ene boo nar chin too rolgoi heter lee ingeed chimeegui bgd bh uu ed nar chin tgiig il tavuulz bga olon tohioldoliig uzsen
bold 2011 оны 01 сарын 08 12:09 Хариулах
chandarlah n zov um shuu dee daanch ter ondor uniig ndiilehgui bna shdee 2-t ene boo nar chin too rolgoi heter lee ingeed chimeegui bgd bh uu ed nar chin tgiig il tavuulz bga olon tohioldoliig uzsen
уншигч 2011 оны 01 сарын 07 02:31 Хариулах
Ном мэддэггүй ламанцар, бөөнүүдийн буулгасан лүндэнгээр ийм зүйл болж байгаа хэрэг. Одоо хүнээ оршуулж чадах боломжгүй байгаа ядуусууд өөрийн тойргоос гарсан бэлэн амт төрийн түшээддээ талийгаачаа бариад очих хэрэгтэй. Тэгвал
ЗОЧИН 2011 оны 01 сарын 06 09:44 Хариулах
ЦИРКИЙН БАРУУН УРД ТООСГОН ГАРААЖ ТҮРЭЭСЛҮҮЛНЭ 99041126 99041126
baigali 2010 оны 12 сарын 15 16:16 Хариулах
er ni ene delhiigee neg harahgui bol suireh geed bga yumu daa sain humuus turuulj odod.ard uldsenuud ni galzuurch duushc bna daa mongol mini yaj ch hicheesen ene amidral chini bolohgui bna a.ta bid nar haraal dotor amidarch bna shuu dee.hamgiin aimaar ni ene baidlaas garah gantshan arga l bna ter baylag maylagaa bartaad uursduu uhaantau bolj ur huuhdedee anhaarch ooriigooo ajigla 8ooriigoo shinj humuus mini es tegbel ta bid unuuh uzeed bdag holliwuudiin aimshgiin amid jishee bolohod oirhon bna
baigali 2010 оны 12 сарын 15 16:16 Хариулах
er ni ene delhiigee neg harahgui bol suireh geed bga yumu daa sain humuus turuulj odod.ard uldsenuud ni galzuurch duushc bna daa mongol mini yaj ch hicheesen ene amidral chini bolohgui bna a.ta bid nar haraal dotor amidarch bna shuu dee.hamgiin aimaar ni ene baidlaas garah gantshan arga l bna ter baylag maylagaa bartaad uursduu uhaantau bolj ur huuhdedee anhaarch ooriigooo ajigla 8ooriigoo shinj humuus mini es tegbel ta bid unuuh uzeed bdag holliwuudiin aimshgiin amid jishee bolohod oirhon bna
hundlel 2010 оны 12 сарын 15 16:04 Хариулах
uneheer aimaar yumaa hun amid ywah batalgaagui bolson yumu daa gej l heleheer boljee.burhan gej bdag bol irgedee harmaar yum daa 6manaih shig yduu oroni irged chandarlah geehciig barag medehgui bdag yumu daa hotod oirhon ingej hamaa busaar taliigaachaa orhih ni niigemdee sorog energiig ugch bga yum bishu taliigaachi ch gesen bodood uzehed mash aimaar yum.
hyn syns!!!! 2010 оны 12 сарын 10 18:38 Хариулах
daanch end bichej baigaa hymyys mulguu humuus baina,teheer yum unsij sudalsanii daraa yhaarah baih!!!il tabih sataah ene ter chini zygeer l hyn hedeelyyleh arga baih!!!harin syns ali hediin yabchihsan baihad ta ter muu zogzosoor yu hiine be?iim asyylt garch irne teheer tanii yhaan hyrehgyi ee!!!tegeed bicheed baibal zaasaan ikhe yum ryy orno,iimd bolyo!!!!ene chagiin bid hegjine gej meriij baigaa yum gesen hegjine gedeg chini yhaantai hymyyseer dyyrch yhaantai zan yild syralzaj odoonii iim harigslal bis ertnii sasinlag dotood yhaantai baij zaas yabna!!daanch byryy zamaar bysyy tyylai zeej baina.yamjilal chini bidend ikhe yum syrgana syy!!!ta nar bodood yz!!!hegjisen geed yzyyleh yum baina uu?baihgyi s dee.harin nyydelchin ard tymen syy bid geed gadaadiin hymyys ireheer hedeenee gargaad mori yraldyylah aj ahuin soyoloosoon haryylahad ter hymyys bayarlana,manai ylaanbaatart yzeh yum yu baigaa yum be?bodood yz dee!!!enyyniig hegjil gedeggyi ee!!!yndsen ta nariin ard tymenii soyol mal mall
odoo bol bolohgyi ee!!! 2010 оны 12 сарын 10 18:25 Хариулах
sasin ender hegjsen yridiin chagt bol il zogzosiig tabij bolno,ter ni amarhan terel abdag baisan yum,ter yed hyn ni hyn sig sytleg ni jihene sasinlag baij enee chagiin hymyysiig bol il tabij bolohgyi been hilenzegeer dyyrsen amia hicheesen hymyys yhej dyyrch baigaa syy!!!tiimees bolohgyi!harin neg hyn end bichsen baina,delhiin hamgiin hozrogdson ard tymen sasintai baidag gej!!!arai ta endyyrsen baina!!!harin delhiin hamgiin ender soyol irgensil ender dotood medrehyitei hymyys sasinlag sytleg saitai lam byrhan nomiig sytseer irsen yum hoisdooch syteh bolno!!!harin odoonii manaihan sig haranhyi hymyys sasing muulah boloogyi!!!ta nar sain ezeg ehiin buyand hyn bolchihood ta nar sig ergeed hyin holboogoon beeljiseer hytgadag teneg judaggyi ard tymen baigaagyi yum aa.odooch enyyniig medeh hymyys bidnii dynd amidarch baina.daanch ter hymyys medehgyi bagachuultai metgelcheed yahab gesen sig syyj baigaa syy!!!jaahan yum ynsdag yhaantai baij sain bodoj uhaarsanii daraa 21zyyniihan dyygarah here
hathor 2010 оны 12 сарын 07 12:47 Хариулах
il tavij nohoi shuvuund zulgaalgah, chandarlah ali alin hargis yum.
зочин 2010 оны 12 сарын 06 13:44 Хариулах
бөө, будда гэсээр яваад удахгүй төвд энэтхэгийн араас орох нь ээ яана даа дэлхийн хамгийн ядарсан , ядуучууд хоцрогдсон хэсэг нь буддаг шүтдэг байна. аймшигтай
Zochin 2010 оны 12 сарын 04 19:36 Хариулах
Ene 3 -n Orosod gardag gej yu baidiin, 3 rahittai ,tsaria muutai , Oros huuhnuudiin hajuud 3 odoi..
Zochin 2010 оны 12 сарын 04 19:36 Хариулах
Ene 3 -n Orosod gardag gej yu baidiin, 3 rahittai ,tsaria muutai , Oros huuhnuudiin hajuud 3 odoi..
Зочин 2010 оны 12 сарын 03 15:42 Хариулах
Машины дулаан хучлага захиалгаар хийж байна. 9517-4824
unen 2010 оны 12 сарын 03 12:12 Хариулах
tobduud chini tegej orshuuldag gee biz dee. zabaan gedeg ni.
Зочин 2010 оны 12 сарын 02 15:42 Хариулах
Энэ асуудал шүү яандаа хэдэн монголчуудад минь болохгүй юм өдрөөс өдөрт нэмэгдэж гарч ирээд байх юм аа
Зочин 2010 оны 12 сарын 02 15:13 Хариулах
Хөдөөнийхөн хотод орж ирсэн тул янз бүрийн юм үзэх нь дээ.
irgen 2010 оны 12 сарын 02 11:10 Хариулах
Udahgui Enetheg shig usand ni yalzarsan tsogtsos huvuud hajuud ni nuur garaa ugaatsgaaj usand orood b.j baih boloh ni dee. Nuguu talaar yadarsan amidraltai humuus yaj zardliig ni diilj chandarluulah ve dee, uunii une hulsnii asuudliig turuus bodlogoor zohitsuulj ugmuur yum daa.
Равсал 2010 оны 12 сарын 02 09:55 Хариулах
Чандарлаж мөнгө олдог баячууд ил байгааг нь цэвэрлэн шатааж болно шүү дэ тэд чинь боломж нь хүрэхгүй байгаа тул ил тавьж байна. Ард түмэн дэндүү ядуу болоход ил оршуулга хаа сайгүй цэцэглэнэ үүнд гайхах зүйл огт байхгүй
zochin 2010 оны 12 сарын 02 21:03 Хариулах
Ter tabysan gazriin dor ny nuh uhahad bolomj ny bolohgui baihdaa yahab, ajilaa aldsan amytas be!!!
Равсал 2010 оны 12 сарын 02 09:55 Хариулах
Чандарлаж мөнгө олдог баячууд ил байгааг нь цэвэрлэн шатааж болно шүү дэ тэд чинь боломж нь хүрэхгүй байгаа тул ил тавьж байна. Ард түмэн дэндүү ядуу болоход ил оршуулга хаа сайгүй цэцэглэнэ үүнд гайхах зүйл огт байхгүй
Ts 2010 оны 12 сарын 02 09:26 Хариулах
Захирамж хүчгүй болсон нь дараахь шалтгаантай: -Гаргасан захирамжийнхаа хэрэгжилтийг хянадаггүй, - зарим тохиолдолд өөрөө ч зөрчдөг. - Захирамж нь амьдралд нийцээгүй зэргээс болж хэрэгждэггүй,
Ts 2010 оны 12 сарын 02 09:14 Хариулах
Нүүдэлчин соёл иргэншил ямар агуу соёл болох, түүний нууцуудыг тайлах цаг одоо болсон байх. Дэлхийн бүх хүн нүүдэлчин иргэншлээр амьдарвал хөрст дэлхий маш хурдан ариусаж уур амьсгал ч өөрчлөгдөнө. Хүн төрөлхтөн энэ суурин байдлаар удвал дэлхий ачааллаа даахгүй болж сэгсэрхэнэ гарцаагүй. Эрүүл ухаантай хүн бол та үүнийг нэг төсөөлөөд бодоод үзээрэй. 60 - 100 наслах хооронд хүний бодит хэрэглээ бол өчүүхэн бага, Гэвч даахгүй байж ноход булуу их хурааж байна даа. Талийсан хойно оо хэрэглэдэг бол ч бас яахав хэрэгтэй хэрэггүй юм чуглуулах нь зөв гэж бодохсон...
дэмжигч 2010 оны 12 сарын 02 10:08 Хариулах
Ил тавих нь зөвөө би ч бас тэгж боддог гэхдээ би одоо дөнгөж 26тай залуу сайхан ажилтай сайн хань хөөрхөн хүүтэй бидний амьдрал хэзээч дуусаж магадгүй /үхэж/ хүний амьдрал хэзээ мөдгүй шүү дээ үлдэж байгаа хүнд сэвтэй шүү дээ /мөнгө төгрөг, энэ тэр гээд л олон зүйл байна/ хүнээс зайдуу газар энэ зан үйлийг хийх нь зөв би 2удаа ийм зан үйлд явсан цэвэрхэн аятайхан зайдуу газар бол под хийгээд л явчихна даа гэхдээ эн тухай бодход эрт байна надад хийх юм маш их байна
Ts 2010 оны 12 сарын 02 09:04 Хариулах
Талийсан хүнийг ил тавих нв зөв, Гэхдээ нэг дор олноор нь тавибал утгаа алдаж байгаль орчинд сөрөг нөлөөтэй, зан заншилд ч харшилна. Үүнтэй адилаар нүүдэлчин соёл иргэншлээс сууринд шилжих нь мөн дээрхтэй адил хүн амьтан, байгал орчинд сөрөг нөлөөтэй. Хүн, амьтан байгалыг сүйтгэж биш зохицож амьдрах нь юу юунаас чухал. Гурван байдаг гэсэн: 1, Оюуны сүнс, Энэ нь 3 хоногт талийсан биенээс дэгдэж шүүгдэх газраа очно. 2, Хийморь буюу махбодын сүнс, Энэ нь 49 хоногт дэгдэнэ. 3, Ясны сүнс, Үүнийг өөрөөр нэрлэдэг байх, Энэ нь 3 жилийн дараа дэгдэнэ, Үүнээс үндэслэж 3 жил 52 хоног болж байж талийгчийн газрыг эргэдэг юм билээ. Энэ 3 сүнд нэгдэн шүүгдсэний эцэст дараа төрлөө олдог.
Bat-Otgonyg demjigch 2010 оны 12 сарын 07 14:50 Хариулах
Taliigaachiig ehees torsnoor ni gazart bulj orshuulah heregtei, tegej baij gazart hurdan shingene, agaart hor yalgarahgui, daraa torloo hurdan olno
Ts 2010 оны 12 сарын 09 17:40 Хариулах
yun munhruulal bicheed vgaa yum ve
жуб 2011 оны 04 сарын 11 10:04 Хариулах
өөрөө хаанахын эсэргүү вэ? толгойгоо жаахан ажиллуул
hetsuu l yum daa 2010 оны 12 сарын 02 07:38 Хариулах
Japand taliigaach bolson buh humuusee tolgoi daraalan chandarladag zanshiltai.Ene ni haldvart uvchin delgeruulehgui,orchnoo bohirduulahgui,amid orshintogtnoj bui baigali orchin,hun,amitnaa hairlaj bgaa hereg shuu dee.
Зочин 2010 оны 12 сарын 03 14:53 Хариулах
тийм ш дээ тэр нь яаж ч бодсон аюулгүй, цэвэрхэн байх
Togii 2010 оны 12 сарын 02 06:27 Хариулах
XQDQQNII TENEGYYD, TENEG LAM, BQQ NAR, TENEG DARGA NARTAIGAA NIILEED MAFI BOLOXOOR ENE BAITUGAI YUM BOLNO.
Зориг 2010 оны 12 сарын 01 21:21 Хариулах
Хотын захиргааны байж байгаа царай нь энэ шүүдээ Том том юм ярихаас хэтрэхгүй малнууд. Нөгөө утаагүй түлш түлэх 2 дүүрэг яасан бэ Шоудаж мөнгө хуссдаг мэргэжилтнүүд гэхээс өөр хэлэх үг алга
99999999999999999999 2010 оны 12 сарын 01 20:40 Хариулах
hogshchvvl oorsdoo baigal delhiigee hoollono geed zorvvdleed il tawi gj ih heldeg bolood bga shvde.
mini ner gol bish 2010 оны 12 сарын 01 20:25 Хариулах
mongol.n ard tumen maani uneher ydur ch b.na da getel deer suuga ih hural.n gishud ni.ene talar medeh bolu da tedni sonort duulgah wmsan uul.n taligach bolson hund ulsaas heden togrog ogdog wm bile ter n haana ch hurehgu onoodor wmni une im ondor baihad ter n haana ch hurehgu timd ulsas ogdog hedig n ahiuhan ogchihmor wm buyn bolno do um mani ho
zochin 2010 оны 12 сарын 01 19:15 Хариулах
negent yaduurliig buuruulj chadaxgui bol nas baragsad-n ger bul orshuulgiin mungiig ni tolj diilexxgui gevel ulsaas tolboriig ni gargaad shuud chandarlax xeregtei sh dee,bolzol ni shuud chandarluulax gedegeer xiix xeregtei,manaixan ulam l yaduuraad ba,ard tumen tur zasag xamtraad ex orniixoo toloo ajillaxgui bol 3 ch xurexgui saya xun amtai bid chini tuildaj bn shuu dee,dain dajin boloogui ,gazr-n nootstei,saya saya-r toologdox maltai bj yagaad gedeg-g xumuus mini bodoj neg uzeerei,gants uls torchid ch bish bid bugdeeree l xeel xaxuulid idegdej duusaj bna,xaxuuli avdaggui ni gevel 1% ch xurexgui bx,bidnii amia xicheesen zan bas ix noloolj bn,ta ooroosoo asuu,neg udaa ch gesen ex orniixoo toloo yamar neg zuil xiisen uu?xen negniig xuleej suuxiin orond sard neg udaa ch bolov yamar neg zuiliig ex orniixoo toloo xiigeerei,ta xeel xaxuuli avdag bol neg udaa ugui gej xeleed uz,terenguigeer zugeer l ajilaa xiigeed uz.bid uuniig baga bagaar xiij surax xeregtei,ur xuuxeddee surgax xeregtei,76 g
ш 2010 оны 12 сарын 01 16:32 Хариулах
Хар хошуунд Хас банкны Болд гэдэг залуугийнх хаусаа голын урд нь барьчихсан л байна. Шүүхийнхэн тэнд газар аваад амьдраад байгаа юм чинь шарил тавьхад яах вэ дээ.
mafi 2010 оны 12 сарын 01 16:09 Хариулах
ЭНЭ КОМПАНИУДЫН АРД ХОТЫН МАФИ БАЙДАГ ЮМ.
ГАЧУУРТЫХ 2010 оны 12 сарын 01 15:56 Хариулах
Бүгд чандарладаг болвол дээрсэн
зочин 2010 оны 12 сарын 01 15:45 Хариулах
нэгд оршуулгын зардлыг дийлэхгүйгээс нөгөөд лам бөө нарын айдсаны дагуу ингэж ил тавьж байгаа
Зочин 2010 оны 12 сарын 01 15:44 Хариулах
boo gej aimaar haraal hiihees oor yu ch chadahgyi luibarchid garch bnaa
Зочин 2010 оны 12 сарын 01 14:54 Хариулах
юуг нь гайхах вэ дээ. ард түмэн инэгэтлээ ядуурсан байна ш дээ. идэх хоолоо авч чадахгүй оршуулагын зардлаа дийлэхгүй хүн өөр яах юм. гэртээ байлгаад байх уу. хөрөнгө мөнгөтэй хүн өөрийн төрөл садангаа ил задгай хаяна гэж үү дээ.
Зочин 2010 оны 12 сарын 01 14:49 Хариулах
enetheg boloh ni gene shu,enethegees iluu garaad bgaa ym bishuu,enethegt arai ch niisleld ni sharil il hevtej bdagui bhaa.
nandin-erdene 2010 оны 12 сарын 01 14:48 Хариулах
oir orchim n ih tseverlegee hiivel blhgui umu buyan l bn shu de
nandin-erdene 2010 оны 12 сарын 01 14:47 Хариулах
dahin hun avahgui bval blh um bshu oir orchim n ih tseverlegee hiivel yasiin be duyan blno shu de
nandin-erdene 2010 оны 12 сарын 01 14:45 Хариулах
odo tgd yah v 6 jiliin umnu eejiigee Myangan laygiin denj gedeg gazar nutagluulsan zuvshuurultei l gj bsan shu de 30.000 tugruguur gazariig n hudaldaj avch bsan.
Зочин 2010 оны 12 сарын 01 14:31 Хариулах
ard tumen chini ingetlee yaduursan bna shuu dee orshuulga gd chini bas l todorhoi hemjeenii mungu ordog yoslol sharil chandarlah gazar arai l unetei bna tegeed ene orshuulgiin gazar urid ni orshuulsan taliigaachdaa odoo gargaad chandarluulya gehed odoo shineer nas barj bui humuustei ijil une nehej bna eniig jaahan harj uzmeer bna tegvel bas ovoo tsegtsreh bh gej bodoj bna
Зочин 2010 оны 12 сарын 01 13:45 Хариулах
Энэ арай дэндэж байнаа. Үхсэн хүнээ биш, харин үлдэж байгаа бид өөрсдийнхөө эрүүл мэндийг л бодох хэрэгтэй шдээ. Одоо 70 давхарын оршуулга ч бас хэцүү л байгаа. Шарил тонодог хүмүүс байдаг. Шарилын хажууд айл буусан гээд л... Ер нь нас барсан хүнийг шууд чандарлах нь зөв юм бишүү. Үхсэн хүнийг авсанд хийж газар булаад яах юм бэ? Одоо 70 давхарын оршуулгын газрыг хаах, шарилыг нь чандарлаад газар дээр нь орон суууцны хороолол барьна гэж яригдаад байсан. Ер нь бодохоор эвгүй байгаа биз дээ. Ингэж газар бузарлаж байснаас чандарлуулсан минь дээр гэж боддог.
ts 2010 оны 12 сарын 02 09:34 Хариулах
аөроблырара аөолрөлорла,
Ц 2010 оны 12 сарын 02 09:32 Хариулах
Таны цогцсыг чандарлах уу яахав, Ясны 3 жил болж байж дэгддэг сүнс чинь альбин болоод газар дээгүүр хэсүүчилнэ.
Зочин 2010 оны 12 сарын 04 23:27 Хариулах
Үхсэн хүнээ чандарлах нь хамгийн зөв зүйл. Газар булш хөрс бузарлахын хэрэг юу байна? Газар булсан цогцос задрах явц нь маш удаан байдаг. Үхсэний хүний цогцос ялзарч муудаад өтдөг. Аажимдаа хөрсийг бохирдуулдаг. Үхсэн хүний биеэс хорт бодис ялгардаг. Хэрвээ шатаах юм бол олон асуудал шийдэгддэх юм даа.
Зочин 2010 оны 12 сарын 03 14:55 Хариулах
тэнэгтээч чи үхсэн ясан сүнс вэ игнэж мунхраад байхаар нь яаж өөдлөх юм бэ
bb 2010 оны 12 сарын 02 19:08 Хариулах
xaxa chinii suns l ter alibin chutgur bolj yavdiin baigaaz, delhiin hun amiin 50 huviiih n suns suuder n alibin chutgur bolood hun amitan ailgaaad yavaad bnu, odo uyed shinjlex uhaan gej tom yum bnaa, uruvdmuur ch yumdaa
Зочин 2010 оны 12 сарын 01 13:42 Хариулах
Бөөгийн зан үйл тэнд ядарсан хүмүүсийг шулдаг бөө байгаа юм биш үү
бллллл 2010 оны 12 сарын 01 12:22 Хариулах
шал завхарсан юм Ганга мөрөнтэй адил болох нь дутаж дээ манай улс удахгүй энэтхэг болхондээ
Зочин 2010 оны 12 сарын 01 12:02 Хариулах
Өлзийт хороололд 2 айлын зэрэгцээ газар зарна. Холбогдох бичиг баримт бүрэн. Утас: 99209760 95833231
ыыы 2010 оны 12 сарын 01 11:58 Хариулах
uund tor zasag ch buruutai ard irged ch buruutai erx medeltenguud ni ajilaa xiixgui, ard irged ni xaixraxgui ene meteer yavsaar baix yum bol udaxgui mongol ulsiin nutag devsger boxirdoj uxmel bolno, tiimees tootoi xeden gazar gargaj busad gazaruudiig xeden togrogoor ch xamaagui bugdiin xorguijvvlex xeregtei baina. uxer mongolchuudaa gej, yostoi nerendee taarsan yum da
аймшиг 2010 оны 12 сарын 01 10:49 Хариулах
аймшигтай юм
Зочин 2010 оны 12 сарын 01 09:42 Хариулах
humuus chin iim boltol yaduuraad baina, iim baihad ingej bolohgui gej hudal muiharlaad yahav de, yadaj ulsaas negdsen jurmaar iimerhuu zuiliig tseverlej ustgadag bolj bolohgui yu.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэр:

Манай буланд »