Мэргэжлийн сүмо элдэв хэл аманд өртөн, нэр нүүрээ гутааж, эцэст нь NHK телевиздээ хүртэл хаягдаад байгаа билээ. Сүмогийн холбооноос долдугаар сарын тэм цээнд эзэн хааны цомоос эхлээд гаднын ивээн тэтгэгчдийн шагналаас хүртэл татгалзах шийд вэр гаргасанд ёкозүна Хакүхо уурлаж байна.
Хакүхо сэтгүүлчдэд “Арай хэтэрч байгаа юм биш үү гэж ёкозүна хүний хувьд бодож байна. Өөрсдийнхөө гараар үндэснийхээ спортыг устгах гэж байх уу” хэ мээн холбоогоо шүүмжилсэнд зарим ояката таагүй хандаж байгаа гэнэ. Хэвлэл мэдээллээр энэ асуудлыг хөндөж эхэлсэн ч холбооноос “Үнэхээр сүмод хайртай хүний шинж.
Хэдийгээр монгол хүн ч гэсэн сүмогийн ганц ёкозүна шүү дээ” хэмээн өмгөөлснөөр аваргыг дахин өөлсөнгүй. Болгарын арслан Котоошюү “Хакүхогийн зөв. Сүмочид бүгд Эзэн хааны цом авах мөрөөдөлтэй байдаг. Тэгвэл одоо түрүүлсэн ч юу ч байхгүй нь харамсалтай” хэмээн Хакүхог дэмжжээ.

Уншигчдын сэтгэгдэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.