Монгол-Тяньжиний Ажлын хэсгийн III хуралдаан энэ өдрүүдэд тохиож байна. Бүтэн долоо хоногийн хөтөлбөртэй хоёр талын уулзалтын гол асуудлуудыг өчигдөр хэлэлцсэн юм. Монгол Улс Тяньжиний худалдааны чөлөөт бүсэд хэдий хэмжээний газар авах, ямар хөнгөлөлт эдлэх зэрэг асуудлыг өнөө маргаашгүй шийдвэрлэх гэж байна.
Манай улс Хятадын Тяньжин боомтоор дамжуулан далайд гарцтай болох сураг дуулаад нэг жилийн нүүр үзэх нь. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Ерөнхий сайд С.Баяр БНХАУ-д айлчилж байх үеэрээ энэ их үйлсийн суурийг тавьж, хоёр талд Ажлын хэсэг байгуулагдаж, эдүгээ гурав дахь удаагаа уулзаж байна. Энэ удаад Тяньжин хотын Хөгжил шинэчлэлийн хороо, Гадаад харилцааны газар, Зам тээвэр, боомтын хороо зэрэг гол байгууллагын дарга, даамлууд бизнес эрхлэгчдээ дайчлан хамт ирснээс үзэхэд хоёр талын хамтын ажиллагаа нэлээд жигдэрч, бодит байдал дээр хэрэгжиж эхлэх шатандаа оржээ. Өнгөрсөн аравдугаар сард Тяньжинд манай төлөөлөгчийн газар төвхнөөд авчихсан нь ч үүнийг гэрчилнэ.
Монголчууд Тяньжинд мах, арьс шир, ноос ноолуур зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах, нүүрс боловсруулах, газрын тос нэрэх үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлд нийлүүлэн, зарим хэсгийг нь гуравдагч орон руу гаргах зэрэг олон асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн татварын хөнгөлөлт болон тээвэрлэлт, түрээсийн төлбөр зэрэг чухал зүйлүүдээ энэ уулзалтын үеэр эцэслэн шийдвэрлэхээр хоёр тал шамдаж байна.
Тяньжиний худалдааны чөлөөт бүс нь Тяньжин боомт, урд, хойд, зүүн боомт гэдэг дөрвөн бүсэд хуваагдаж байгаа юм. Монголын төлөөлөгчийн газар 30 ам км талбай бүхий Дуньзян буюу зүүн бүсэд нь оршдог. Манай талаас бол энэ бүсэд хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах 150 га-гаас багагүй газрыг 50 жилийн хугацаатай ашиглах санал тавьж байгаа. Түүнчлэн Тяньжин боомтын урд хэсэгт байрлах Наньзян бүсэд нүүрс, нефтийн үйлдвэрлэл явуулах 160 орчим га газар түрээслэн ашиглах сонирхолтой байгаа юм. Санамж бичгийн дагуу Хятадын талаас бидэнд 12 төрлийн хөнгөлөлт үзүүлэх учиртай.
-
Орос робот дэлхийн аварга болов
2
-
Латин Америкт гэмт хэрэг гарах нь ихэсчээ
-
ЛЕО МЕССИГИЙН ДЭЭД АМЖИЛТ БОЛОН ӨӨР 20 СУПЕР МЭРГЭН БУУЧИЙН ТУХАЙ..
-
СЛОВАКИЙН ХОККЕЙЧИД СЕНСААЦ ДЭГДЭЭСЭЭР
-
ДЭНЖИЙН 1000 ОРЧМЫН АЙЛУУД ТӨВЛӨРСӨН ДУЛААНД ХОЛБОГДОНО..
2
-
Чөлөөт бөхийн 2012 оны өсвөр үеийн УАШТ “Макс цом” тэмцээн дууслаа...
4
-
Авлига авсан шүүгчийг өршөөлөө
-
НОДНИНГИЙН АВАРГУУД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
-
Р.БАТ-ЭРДЭНЭ: АНГЛИЙН ҮНДЭСНИЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ МОНГОЛД НУТАГШУУЛНА..
1
-
ГРЕКИЙН ЗЭРЭГЛЭЛИЙГ БУУРУУЛСАН НЬ ЕВРОГИЙН ХАНШИД НӨЛӨӨЛЛӨӨ ..
-
Засгийн газрын бонд хоёрдогч зах зээлд гарлаа
-
Крис КРЕЙДЕР
-
Сэлэнгийнхэн нутгаа дуурсгалаа
1
-
ХЭРЭГТЭН НЬ ЦАГААДАЖ, ГЭРЧИЙГ ГЭМТЭН БОЛГОЖЭЭ
2
-
О.Түвшинболд, Б.Нандинцэцэг нар хошой аварга боллоо ..
-
Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг пүрэв гаригт хэлэлцэхээр товлов ..
27

Уншигчдын сэтгэгдэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.