МОНГОЛЧУУД ЧАДАХ УУ

2010-05-18 10:28:39

Үзэгч биш, тоглогч байх цаг болсон

Д.МӨНХЧИМЭГ

“Манай компаниуд 20 настай боллоо. Эрийн цээнд хүрсэн хувийн хэвшлийнхэндээ төр, засаг итгэх хэрэгтэй” хэмээн МҮХАҮТын дарга С.Дэмбэрэл Ерөнхий сайдтай уулзах үедээ хэлж байв. Үнэхээр Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд 20 жил өнгөрчээ. Одоо бид эдийн засаг, бизнесийн шинэ шатанд гарах цаг болж. Монголчууд шинийг эрэлхийлж байна. Дэлхийн хэмжээний тоглогч болохыг хүсэж байна. “Монголын баялгийг монгол хүн боловсруулж, бүх ашиг Монголдоо үлдэх болно” гэсэн уриан дор үндэсний компаниуд нэгдэж чадсан нь үүнийг гэрчлэх буй за.

АМНЫ ЦАНГАА ТАЙЛСАН НЭГДЭЛ

Эрдэс баялгийн асар их нөөцтэй манай нутгийг гадаадын хөрөнгө оруулагчид “Төв Азийн Кувейт” хэмээн нэрлэх болсон. Монголын уул уурхай моодонд орж, Монголын нэрийг барьсан компаниуд олон улсын хөрөнгийн биржээс мөнгө босгодог болоод удлаа. Монголчууд яагаад чадахгүй гэж? Чадна гэсэн үзэл бодолтой хүмүүс үндэсний нэгдэл байгуулах санаачилга гаргаж, 10 хүрэхгүй хоногийн дотор 1550 компанийг эгнээндээ оруулж дөнгөв. Дэлхийд томоохонд тооцогдох Тавантолгойн төлөө Бразилийн “Вале”, АНУ-ын “Пибоди энержи”, БНХАУ-ын “Шинхуа энержи”, Энэтхэгийн “Жиндал Стил энд Пауэр”, БНСУ-ын КОРЕС, Швейцари-Австралийн “Экстрата”, ОХУ-ын “Оросын төмөр зам”, Японы компаниудын консорциумтай өрсөлдөхөөр зэхэж буй үндэсний нэгдэлд бүртгүүлэх хүсэлтэй хүмүүс бүтэн долоо хоногийн турш “Хан брой”-н үүдэнд дугаарлаж зогссон. Үүнийг харсан хэн бүхэн “Үндэсний компаниуд аргагүй л цангаж, харангадаж байжээ. Амны цангаа тайлсан яасан сайхан санаачилга вэ?” хэмээн бодсон биз ээ. Гэхдээ дэлхийн хэмжээний акулуудтай бид өрсөлдөж чадах уу? Техник, технологи, хөрөнгө мөнгөний боломж үндэсний компаниудад бий юү зэрэг асуулт шил шилээ даган хөврөх нь лавтай.

МОНГОЛЧУУДАД ТУРШЛАГА БИЙ

     “Бид Дорнодын уран, Оюутолгойн алт, зэсийг олборлоно гээгүй. Тийм өндөр техник, технологийн боломж ч бидэнд байхгүй. Харин нүүрсний хувьд бидэнд туршлага бий. Тавантолгойг ашиглах явдал үндэсний компаниудын санаанд багтаж байна” гэж “Монгол 999 Үндэсний нэгдэл”-ийн үүсгэн байгуулагчид хэлж байв. Үнэхээр ч нүүрс олборлоно гэдэг монгол хүний олон жил хийж чадсан ажил. Багануур, Шивээ-Овоо, Шарын голоос эхлээд Тавантолгойд орон нутгийн “Таван толгой” хувьцаат компани, МАК, “Энержи ресурс” амжилттай ажиллаж буй бус уу? “Энержи ресурс” хөрөнгө мөнгө, техник технологийн асуудлаа зохицуулаад, Тавантолгойн нэг хэсэг болох Ухаа худагт үйл ажиллагаа явуулж болоод л байна. Бүр дэлхийд толгой цохих “Leighton” компанийг хөлсөлж ажиллуулж чадаж байна шүү дээ. Энэ том туршлага биш гэж үү?

      Монголчууд чадахгүй ээ, хөрөнгө мөнгө, техник, технологийн боломж байхгүй гэж зарим нь үзэж болох. Гэхдээ “Айвенхоу Майнз” Оюутолгойг бусдын оролцоогүйгээр ашиглах гэж байна уу гэвэл үгүй. “Оюу толгой” компани одоогоор 2000 орчим ханган нийлүүлэгчтэй. Шаардлагатай бүх тоног төхөөрөмж, үйлчилгээг тэд л нийлүүлнэ гэсэн үг. Түүнээс биш “Айвенхоу майнз”-ынхан өөрсдөө өрөмдөөд, тоног төхөөрөмжөө үйлдвэрлэж чадахгүй. Гол менежментээ л хийнэ шүү дээ. Тэгвэл Тавантолгой төслийн менежментийг үндэсний компани хийж яагаад болохгүй гэж? Мөнгө л байвал бүх зүйл болоод явчихдаг зарчим өнөөгийн нийгэмд үйлчилж буй. “Телевиз байгуулахад “Та нар камераа хийж чадах уу?” гэж асуудаггүй биз дээ? Тавантолгойн төслийг хэрэгжүү лэхэд ч бид техник, технологио өөрсдөө бий болгож чадахгүй байж болно. Гэхдээ бид дэл хийн хэмжээний томоохон ком па ниудтай хамтарч ажил лана” гэж “Монгол 999 Үндэсний нэгдэл”-ийн үүсгэн байгуулагчдын нэг болох “Монгол базальт” компанийн захирал Л.Ариунболд хэлсэн билээ.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХӨЛ ТАВИХЫН УЧИР

Лондон, Нью-Йорк, Торонто, Хонконг зэрэг томоохон хөрөнгийн биржид Монгол Улсын уул уурхайн салбарт “идээшдэг” 20 гаруй компани хувьцаагаа арилжиж байна. Хөшөөтийн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг “Mongolia energy corporation limited” л гэхэд Хонконгийн хөрөнгийн биржээс 19 тэрбум хонконг долларын хөрөнгө босгож чаджээ.

“Гадаадын компаниуд Монголын орд газрыг барьцаалан хөрөнгө босгож болоод байхад бид өөрсдөө чадахгүй гэж үү?” хэмээн С.Батболд сайд онцолсон удаатай. Түүний энэ үг л үндэсний компаниудын санаачилгын гол хөшүүрэг болсон гэвэл буруудахгүй болов уу.

Бид өчнөөн жил үзэгчийн суудалд суулаа. Одоо олон улсын хөрөнгийн зах зээлд хөл тавих цаг иржээ. Хөрөнгө босгохын тулд монголчуудад капитал хэрэгтэй. Аз болж бидэнд тэрнээс их юм алга. Монгол Улсад 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд, 8000 орчим илэрц бий. “Behre Dolbeare” компанийн 2008 онд хийсэн судалгаанаас үзэхэд Монгол Улс ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд 10 дугаарт бичигдсэн байна. Өөрөөр хэлбэл, монгол хүн бүрт олон улсын хөрөнгийн зах зээлд хөл тавьж, мөнгө босгох боломж байна. Үндэсний зарим компани үүний салхийг хагалж чадсан. “Петровис”-ын охин компани болох “Петро Матад” Лондоны хөрөнгийн биржид хувьцаа гаргаад, 74 сая фунт босгочихсон л байна шүү дээ. Тэгвэл Тавантолгойн нэрийг ашиглаж, 2.5 тэрбум доллар босгоно гэдэг санаанд багтах л зүйл.

МӨНГӨ БОСГОХ АМАРХАН, ХАРИН...

Тамд байгаа монголчуудыг хянах шаардлагагүй гэсэн онигоо байдаг даа. Нэг нь гарах гэхээр бусад нь буцаагаад татаад авчихдаг гэсэн... Нэг тийм онигоорхуу юм болж л байна. “Монгол 999 Үндэсний нэгдэл” байгуулагдаж байтал дахиад нэг нэгдэл гараад ирэх жишээтэй. МҮХАҮТ-ын С.Дэмбэрэл уг нь “Монгол 999”- ийг дэмжиж байсан. Тэгснээ “Би яахаараа дутдаг юм” гэсэн аятай бас нэг консорциум байгуулчихсан нь сайны дохио л лав биш. МАК, MCS, “Номин холдинг”, “Эрэл”, “Ээрмэл”, Голомт банк, Хас банк, Хаан банк зэрэг “том гар”-ууд МҮХАҮТ-ын дэргэд нэгдлээ. Тэд Тавантолгойг зургаа хувааж, гаднынхантай хамтарч ашиглах юм гэнэ. Одоо энэ хоёр маань гадаадын томоохон компаниудтай өрсөлдөхөөсөө илүү өөр хоорондоо үзэж тарна биз ээ. Монголчуудыг ийн хоорондоо өрсөлдөж байх зуур гаднынханд аятай нөхцөл бүрдэх юм. Үнэндээ “Монгол 999” ч, МҮХАҮТ-ын дэргэдэх нэгдэл ч “Пибоди энержи”, “Вале” зэрэг акулын дэргэд өчүүхэн шүү дээ.

     “Монголын компаниудын хувьд голдуу ганцаарчилсан тоглогч байгаад сурчихсан, хүчээ нэгтгэх тал дээр туршлага муутай. Гадаадын компаниудтай биш, дотроо хоорондоо өрсөлдөөд байдаг учраас манай компаниуд аливаа зүйлд дандаа ялагддаг муу талтай” гэж Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун хэлэхдээ хамтраад ажиллавал ялах магадлал өндөр болохыг онцолж байв.

     Тэгэхээр Тавантолгойг өөрсдөө ашиглаж, дэлхийн хэмжээнд гарч ирэх монголчуудын хүсэл, эрмэлзлийн хамгийн том шалгуур нь хөрөнгө мөнгө ч биш, техник технологи ч биш, гагцхүү бидний “араншин” юм. Муу зуршлаа ялан дийлж, өөр хоорондоо өрсөлдөх биш нэгдэж чадвал бид ялна. Эвт шаазгай буга барина гэж монголчууд ярьдаг бус уу? Нэгдвэл нэгдсэн шиг нэгдээд, хийвэл хийсэн шиг хийе.


Тавантолгойг “монголчилж” болохгүй

Б.ЭНХЦЭЦЭГБ.ЭНХЦЭЦЭГ

“Монголчууд ч гэсэн чадна” хэмээн урам зоригтой яваа элэг нэгтнүүдийнхээ санаачилгыг алга ташин угтъя. Бид дэлхийн топуудад олзлогдох хямд төсөр байж хэрхэвч болохооргүй хариуцлагатай аянд мордож буй учраас ташуур өгч хэлэх үг байна. Монголчууд гэдэгт та бидний 2.7 сая иргэн хийгээд дотоодын 5000 аж ахуйн нэгж хамрагдах боломжтой үндэсний консорциумуудыг хамруулан ойлгож байгаа учраас өөриймсөг сэтгэл агуулсныг минь хүлээн аваарай.

2.5 ТЭРБУМ ДОЛЛАРЫГ УМАРТСАН ГОЁ САНАА

Уул уурхайн ертөнцөд нөөц баялгаараа зиндаархаж буй Тавантолгойн ордоо монголчууд өөрсдөө ашиглах санаачилга гоё сонсогдож байна. Харин бидний гоё санаа бодит хөрсөн дээр хэрхэн бууж, ямаршуу ажил болж хэрэгжихийг төсөөлөхөд бэрх. Тавантолгойг олборлох төслийн хувьд одоогоор бидэнд бэлэн ганц зүйл бол орд газрын хөрсөн дор булаатай 6.4 тэрбум тонн нүүрс л байна. Тавантолгойг ашиглахад 2.5 тэрбум ам.доллар шаардлагатай. Ухаж олборлох технологи, техникийн хүчин чадал, мэргэжилтэй ажилчид, инженерүүд манайд байна уу? Байхгүй. Дэлхийн хэмжээнд яригдах нүсэр ордод олборлолт явуулсан туршлага нь ч үндэсний хэмжээнд байхгүй. Бидэнд байхгүй эдгээр бүх зүйлсээс хамгийн үнэ цэнэтэй бөгөөд маш их хэмжээний хөрөнгө шаардах нь зөв менежмент юм. “Монгол-999 Үндэсний нэгдэл” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.БатЭрдэнэ “Тавантолгойг ашиглахад зээл авах шаардлагагүй, гадаадын мэргэжилтэн хэрэггүй. Монголчууд өөрсдөө мөнгөө нийлүүлээд, ажлаа хийгээд ашгаа бүрэн хүртэх боломж байна” гэлээ. Бид 2.5 тэрбум долларыг босгож чадах уу? Одоо “Монгол-999 Үндэсний нэгдэл” ХК-д 1550 компанийн нэг сая ам. доллар цуглаад байгаа юм. Энэ нэг саяыг 2500 дахин үржүүлэн 2.5 тэрбумд хүргэхийн тулд зөвхөн Монголынхоо дотоодын зах зээлээс хөрөнгө татах боломжтой бол мөн ч сайхан аа. Даанч энэ бол харамсалтай нь хоосон төсөөлөлд суурилсан мөрөөдөл. Энэ их мөнгө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгийн биржүүд дээрээс, эсвэл гадаадын банкуудаас л олдож таарна. Хувьцаа худалдах, эсвэл зээл авахын тулд бидэнд Монгол Улсын иргэний үнэмлэх, Тавантолгойг ашиглах лиценз байхад хангалттай хэмээн сурталдвал эндүүрэл.

“МОНГОЛЧЛОХОД” ТҮВЭГТЭЙН УЧИР

Монголчууд 999-өө дэмжиж байгаа шиг гадаадын хөрөнгийн бирж дээр энэ консорциумыг хүлээн зөвшөөрч хувьцаа маань амжилттай борлогдох эсэх эргэлзээтэй. Тэнд бидний эх оронч сэтгэлгээ үйлчлэхгүй. Тэнд “Чи юу хийж чаддаг, хэн билээ” гэсэн хүйтэн тооцоо үйлчилдэг. Дэлхийн санхүүгийн зах зээл Монголыг маань Оюутолгойгоор баримжаалан, баялагтай улс гэдгийг хэдийн гадарлах болсон боловч Рио Тинто операторласны хүчинд “Айвен хоу Майнз” хөрөнгө босгосон билээ. Хөрөнгийн бирж дээр монголчуудыг огт танихгүй. Тавантолгойн 6.4 тэрбум тонн нүүрсний нөөц гэдэг бол тэдний хувьд ердөө л тоо. Шунал нь хэчнээн хөдөлж байсан ч дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн operation management хийгдээгүй бол 300 тэрбумыг олно гэсэн бидний тооцоонд итгэх брокер олдохгүй. Тавантолгойн Ухаа худгийг олборлох хөрөнгөө босгохын тулд “Energy resource” BHP-ийн дараа гишгэдэг оператор Leighton- той хамтарсан нь MCS-ээр ахлуулсан үндэсний нэгдэлд үр дүнгээ өгсөн. Манай 999-ийнхөн Тавантолгойг ашиглахад заавал 2.5 тэрбум ам.доллар шаардлагагүй гэж үзэж мэднэ. Монголдоо идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд, том 5000 компани шавхаад шавхаад 500 сая доллар цуглууллаа гэхэд энэ мөнгөөр “хүй нэгдлийн” маягийн уул уурхай хийхэд л хүрэлцэнэ. Монголчууд ухаж байгаа юм чинь одоо яая гэхэв, тааруухан менежментээр ажилласан ч яахав хэмээн толгойг нь илэх ёс байхгүй.

     Монгол Улс ногоон эдийн засгийн жишиг орон байх нь “Монгол-999 Үндэсний нэгдэл” ХК-ийн Тавантолгойгоос олохоор төлөвлөөд байгаа 300 тэрбум доллараас үнэтэй брэнд гэдгийг бид өөрсдөө тунхаглах хэрэгтэй. Орд ашиглах төсөв гэдэг бол хэдий хэмжээний хөрөнгө төвлөрүүлснийхээ хэр хэмжээнд тааруулан “монголчилж” болдог менежмент биш.

      Байгаль орчинд хал багатай байх үзүүлэлт нь нарийсах тусам нөгөө ухдаг, сэндийчдэг техник технологийн үнэ өртөг өсдөг. Бидэнд техник технологиос гадна дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн менежментийн баг зайлшгүй. Үндэсний консорциум өөрсдөө менежментээ хийнэ гэвэл Тавантолгой маань алдагдалтай ажилладаг Багануур, Шарын голынхоо замаар гэлдрэх магадлалтай.

АРАНШИНГАА ДАРЖ ХАНШАА ӨСГӨЕ

Монгол араншинг мэдье гэвэл Тавантолгойн орд тойрсон бүхий л үйлдлийг нэгд нэгэнгүй ажихад дүн нуруутай танилцуулга “босоод” ирэх нь тодорхой боллоо. Өөр зуурын өрсөлдөөн нь нэгний эсрэг нөгөө нь төрөн гарах гинжин хэлхээ рүү шилжив. “Тавантолгой транс”-ын Д.БатЭрдэнийг үндэсний хөрөнгө оруулагчдыг нэгтгэх үзэл санааны эцэг хэмээн нэрийдэж ахуйд анхдагч нь гэж өөрсдийгөө үзэж тооцоо, төсөл зэхсэн өөр нэгэн хамтрал тодроод байна. Үндэсний консорциум хоорондын өрсөлдөөн бидний гоё санаачилгын ханшийг унагах вий. Тэд энэ талаар харилцан зөвшиж, аль болох нэгдэх хамтрах тийш тэмүүлбэл илүү хүчтэй бодлогыг төрүүлэх болов уу. Хоёр монгол хэрэлддэг, гурвуулаа бол зодолддог онигоонд оровзой. Эхний консорциумд охин компаниуд нь толгой дараалан бүртгүүлсэн MCS хоёр дахь нэгдлийн багт мөн л багтсан байх юм. Эднийх шиг аль аль хамтралд тэлээлэн хамрагдсан компаниуд цөөнгүй. Ингэж тарамдах хэрэггүй ээ, монголчууд аа. Тавантолгойн хөрөнгө оруулалтын сэдвийг алдалгүй хөнддөг дэлхийн санхүүгийн хэвлэлүүд Монголын үндэсний консорциумууд мэндэлж байгаа хөдөлгөөнийг үл тоож байна. Ганц өгүүлбэр ганхийсэнгүй. Тэднийг ангайлгах гялалзсан бодлогыг бид хийж чадаагүйнх. Дэлхийн компаниуд зах зээл дээр ухаалаг тоглолт хийж, өрсөлдөөнийг хумих замаар үнэ ханшаа өсгөж байна. Зарим төсөл дэх ВНР, Рио-Тинтогийн нэгдэл үүнийг гэрчлэх бидэнд танил жишээ юм. Акулууд хоорондоо өрсөлдөн санхүүгээ сульдаахаас айн нэгдэж байхад бид эсрэгээрээ, хэд дахин хуваах, баялгийнхаа үнийг унагах, орлогоо хасах хувилбарыг тооцоолж суух гэж.

ТАВАНТОЛГОЙГ ЗУРГАА ХУВААНА ГЭДЭГ ЧИНЬ…

     Орд газрыг зургаан тэнцүү хэсэгт хуваана гэдэг үлгэр л дээ. Талх хуваахтай адил эн тэнцүү хуваах боломжгүй юм. Газрын гүнд оршиж буй нүүрсний давхаргын нөөцийг тоннын зөрүүгүй нарийвчлан мэдэх боломжгүй учраас талбайн зураг дээр шугам тавин хэрчихгүй л болов уу.

     Тавантолгойн ордыг таван хэсэгт хувааж, бие даасан таван ил уурхай болгон ашиглах хувилбарыг УИХ-ын гишүүд 2008 оны хавар лообийдож суусан. Тэд тав хуваачихаад нэгийг нь Хятадад, нөгөөг нь Орост гээд л хүртээлтэй ашиглуулах юм ярьж байсантай эгээ адил зүйлийг МҮХАҮТ-ийн дэргэд байгуулагдсан консорциумынхан төсөлдөө тусгажээ. Үндэсний хоёр дахь хамтрал маань Тавантолгойгоо зургаан хэсэгт хуваах төсөл боловсруулахдаа зургаан улсын хөрөнгө оруулалттай, зургаан өөр компанийн хооронд бизнесийн өрсөлдөөн үүсвэл Таван толгойн нүүрсний үнэ хэрхэх, Монгол Улсын төсөвт орох ашиг ямар байх талаар бодож үзсэн л байдаг байгаа даа.

     Тавантолгойн ордын эдийн засгийн агуулгаас хамгийн гол утгыг нь энгийнээр хэлбэл дэлхийд томоохонд тооцогдох энэ төсөл яаж ч харсан Монголын өмнөд хөрш Хятадын зах зээлд зонхилох хэсэг нь зориулагдана. Хамгийн ойр байнгын хэрэглэгч нь хятадууд байх юм. Монгол Улс үлэмж ашиг олохыг зорьж байгаа Таван толгойг нэгээс олон компани ашиглах тохиолдолд бизнес л юм хойно, тэдгээр компаниуд хоорондоо өрсөлдөнө. Дүнд нь Тавантолгойн баялгийн үнэ ханш унаж, Хятадын зах зээлд ашигтайгаар эргэх магадлалаар дүүрэн дүр зураг ажиглагдаж байна. Эерэг талыг нь үгүйсгэж болохгүй. Өрсөлдөөний дүнд зургаан компанийг байгальд хал багатай техник, технологи хэрэглэх уралдаанд шавдуулах боломжтой. Гэвч Тавантолгойгоос олборлосон нүүрсээ борлуулахаар уралдан ханшийг нь буулгаж гэмээнэ монголчуудын хүлээж буй ашиг орлого төлөвлөсөн хэмжээнд хуримтлагдахгүй байх болгоомжлол бодитой юм шүү.



Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
тэнэг энхцэцэг 2012 оны 04 сарын 07 16:12 Хариулах
өөриймсөг сэтгэл оруулсныг минь хүлээж авна уу гэнэ үү. тэнэг хүүхэн минь. чиний өөриймсөг сэтгэл гэдэг чинь хаанахын сэтгэл вэ. лав л монгол сэтгэл лав бишээ. муу хужаа хүүхэн юм уу хаашаа юм. хужаа юм уу гадаадад худалдагдсан хүүхэн. дахиж юм бичих гж оролдохгүй байвал таарна.бас зургаа юу бодож гаргасы гачин хүүхэн
chadiishd 2012 оны 04 сарын 07 16:04 Хариулах
chi l chaddaggui um bgaa biz.omhii nowsh oo.amaa tat tsarai muut
соко 2012 оны 04 сарын 07 16:03 Хариулах
дух минь. юу бодож явдаг амьтан бэ энэ гачкаар. бүр харахаас уур хүрмээр царайтай дээр нь шал утгагүй зүйл бичиж суудаг амьтан байна. чи мөрөөрөө дуугүй дуугай хараад л байж байвал таарна. өөр юм хийсэн чинь дээр яг үннийг хэлэхэд. хөгшин дух минь
бид 2012 оны 04 сарын 07 15:59 Хариулах
үнэхээр тэнэг хүүхэн байна. чам шиг хүүхнүүүдийн богино ухаанаас болоод бүсгүй хүний нэр унадагыг мэддэг болоосой. амжихгүй байж яаж ийм юм бичээд сууж байдаг байнаа. үнэндээ чи бүр болоогүй амьтан байна. чамаас ичэж үхэхнээ. ичээсэй. ядаж байхад зургаа тавьчихымаа. оюуны ядуурал минь.
монгол 2012 оны 04 сарын 07 15:59 Хариулах
чиний монголчууддаа итгэддэггүй чинь тэндээ л юм байгаа биз. энэ бол чиний тэнэг бодол за. гамшиг мин. чи үнэн тэнэг хүүхэн байна. бичсэн юмныхаа утгыг санааг өөрөө ойлгож байгаа бол уу чаавас. яг царай шигээ гэж яг үнэн бичсэн байна. гамшиг мин чи ганцаараа гадаадуудыгаа шүтэж амьдар за.тэнэг хүүхэн
зочин 2011 оны 11 сарын 27 09:42 Хариулах
хамгийн гол нь чухам үнэнийг бичсэн явдал 999-н нэгдэл гэж юу вэ энэ бол зүгээр монглчуудын их мөнгөтэй болох шунал тэд нарын мэдлэггүй байдал дээр тоглосон цэвэр луйвар жаахан юм гадарладаг уул уурхай мөнгө босгох талын ойлгоцтой хүнд бид энэ аварга том ажлыг хийх ямар ч боломжгүй гэдгийг мэдмээрсэн
Зочин 2011 оны 07 сарын 10 11:02 Хариулах
zgr l uran shnii iltgel bna,,hih yma olj ydsan ail blje......vs urt ,uhaan bogino gj........
Зочин 2011 оны 07 сарын 27 13:12 Хариулах
ene bugd 21 myanga uruvdultei ym do mgl uls
saran 2011 оны 05 сарын 03 01:36 Хариулах
Delhiid MADE IN CHINA byteegdexyyn noyolj baigaag xen ch medne. Xyatadiin yildveryyd erchim xychiig nyyrsnees gargaj avdag, ter nooz n odoo duusaaad balrax geed baigaa boloxoor bygd niileed Mongol ruu dairch baigaa sh dee. Mongoliin bayachuud bol ard tymnee bodox bish, Tavan Tolgoid xujaa nariig oruulj ajilluulna, mongolchuud elgeeree molxoj baixdaa taarna gej bodoj suugaa. Mongold tertei tergyi orood irsen xujaanuudiin too Yndesnii ayulgyi baidald noztoi asuudal bolood baixad deerees n daxij nemj xujaanuudiig oruulax tolovtei baina. Mongol xyn gej delxiigees alga bolj archigdax ayul oirtsoor...
zochin 2011 оны 02 сарын 10 14:11 Хариулах
end tsarai ymar hamaa ba. zub l yum debshuulj ba teneg yumnuud
gadaad boov 2010 оны 10 сарын 30 06:49 Хариулах
tsaad yankuud n , bas hujaanuud n jaahan yum atguulanguut l Baabar shig mongoliinhooo esreg ajillaad unah yum. em hun eriin ajilaar oroldood ehelbel uhel n oirtsonii shinj. nuhuriinhoo booviig huhuud baij baival deersen. kanad boov iluu amttai baigaa yum bolovuu. tuunii orond zaluu ohid busguichuudee yanhan bologohoos sergiilsen yum saraachij suuval hoid nasand chin buyan bolno gichii min.
Зочин 2010 оны 10 сарын 27 15:39 Хариулах
Юу ч мэдэхгүй тэнэг хүүхэн
Зочин 2010 оны 10 сарын 27 15:38 Хариулах
Царай шигээ нийтлэл бичих юм.
Б.Энхцэцэг 2010 оны 10 сарын 27 15:12 Хариулах
Уучлаарай. Монголын ард түмээн. Би архичидад шаалгаж байхдйй үүнийг бичсэн юм аа. тэр үед жаахан согтуу байсан юм аа
Зочин 2010 оны 10 сарын 27 15:10 Хариулах
Хүй нэгдэлийн үеийн уурхай гэж юу вэ. Энэ хүүхэн уул уурхайн салбарын талаар ямарч мэдлэггүй юм байж ийм юм ярих хэрэггүй
Зочин 2010 оны 10 сарын 27 15:08 Хариулах
Б. Энхцэцэг мөнгө олоход хэцүү байна уу. Тиймдээ ийм царай муутай юм чинь. Тэнэг 2 гичий архичидад очиж бие ээ үнэл.
Зочин 2010 оны 10 сарын 27 15:05 Хариулах
Нэг муу тэнэг эмэгтэй уул уурхайн талаар ярих болоогүй шүү
Зочин 2010 оны 10 сарын 27 14:59 Хариулах
B. enxtsetseg muu gichii mini eej chini yanxan, aav chini taxinii cholooch boloxooroo l iim t1 yum bichij bgaa muu al. sda xelexch ug alga. Bugsuuruu ajilaa hiij bval taarsan yanxan. sda g avax ch hun oldoxgui biz. Iimerhuu yum yarival hench avaxgui.
Зочин 2010 оны 10 сарын 15 17:59 Хариулах
END MINII BODLOOR YAG VNEN BICHSEN SANAGDAJ BN... VNEHEER OLON KOMPANA 5 TOLGOIG HUWAAJ YIL AJILAGAA YAWUULJ EHLEH YUM BOL orsoldoon bii bolj ashig olohiin tuld ted vnee buuulgaj hyamd zarj ehelne. ene bol mash tom ayul yum. yuun nogoo olohoor tootsoolj bsan mongo ,, harin ch esregeeree JUNGAA nart ashigtai bolj taarna..... ene taliig hargalzan ter hoorondo orsoldood bgaa kompanuud negdeed harin olson ashgaa huwaa awch ehelbel ene harin mongold tom ashig ogch ehelne dee...... MANAI TOR ZASAG YYND ANHAARAASAI GEJ HYSIE
Eegi 2010 оны 08 сарын 19 17:34 Хариулах
Ene 2 tsaray muut chin yu yaritsgaagaad bainaa
ZOCHIN 2010 оны 08 сарын 07 18:43 Хариулах
ENE MUU HYYHEN CHIN HEN BE?
Зочин 2010 оны 07 сарын 01 19:34 Хариулах
mongolchuud chadnaa ene setguulchid yadaj hujaagiin neg uurhai oroj uzecheed mongoloo basamjilaldaa za tegeed tehnolgi tehnikiin ehendee gadaaduudaar hiilgej mash bogino hugtsaand l shiljuuleed awchih chadaltai bolowson huchnii nuuts bol mongold bgaa shuu 2000 ajilchine baillaa gehed 15% meregjiliin baihad busdiin bol 45 honogiin kurseer l bolchih asuudal Australia bol mine talaar deeguurch gesen undsen ajilchidiin 10% huwi ni l meregjiltei bolwson huchine baidag busad bol estoi manaihaar tms tugsuul ih yumnuud bdagshdee eniig bol bi tend ni ajilaj bsan ii huwid medenldee tom bietei bichig useg hagas tanidag baagiinuud ch baij l baidag shdee gadaad geheer l buh yum ni cool baidag mongol bolhoor l bugd dampuu gej bolohgui ldee odoo manai d ajilaj bgaa gadaadiinhan s estoi l 10% meregjildee garichsan humuus ochij bgaa ternees yamarch hun nutag orondoo bolj ugwul uuriin city towndoo ajilihiig l bodno tegeed mongol yawaj ajilah hun awna geed tendee yamarch chansgui boltson es bol ajiliin
гадаас мөнгө зээлдэгч нарт 2010 оны 06 сарын 12 07:07 Хариулах
999-ын ТУЗ-ын гишүүн Мон-лаа ХХК-ий захирал Энхсахйан гэхэд л Бугатын нэг компанид маш их өртэй түүнийгээ дарах гэж явна. бага сургууль ч төгсөөгүй мал юу хийх юм бэ?
Зочин 2010 оны 06 сарын 11 16:57 Хариулах
bodoh l asuudal
бид чадна 2010 оны 05 сарын 22 16:11 Хариулах
Энэ б.энхцэцэг гэдэг сэтгүүлч аль болохгүй талаас ярих юм. бид алийн болгон чадахгүй гэж гаднийхнаар ухуулж хар ажилчин нь байх юм бэ. бид таван толгойгоо рекламдаж олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгож чадвал хангалтаай олборлож ашгаа хүртээж чадна. Монэнко гэдэг компани хөшөөтийг яаж рекламдаж хөрөнгө босгодгыг бид нүдээрээ л харлаа ш дээ. Монголд мэргэжилтэй боловсон хүчин бол хангалттай байна. уурхайн бүх хүн уул уурхайн их сургууль төгссөн байх үаардлагагүй байдаг юм. зөвхөн инженер техникийн ажилчид мэргэжлийн сургуулийг нь дүүргэсэн 100-200 залуу байхад л хангалттай. манайд бол энэ зэргийн боловсон хүчин хангалттай бий шүү!
London 2010 оны 05 сарын 20 18:18 Хариулах
Setguulch emegteichuud ta nart het ih budag hereglesen taalagdahguib.na
irgen 2010 оны 05 сарын 20 13:23 Хариулах
Mongolchuud bid nar eh oroniihoo ezen ni mon yom bol bid oorsnoo shiideh tsag ni bolson shuu? mongol hun geheer dutuu setgej hiij chaddagui humuus baih ystoi yom uu? avliga avahaa setgej chadaj baigaa yom chini mongoo yaj bosgoh ve? gej setgej chaddag yom baigaa biz dee?
deegii 2010 оны 05 сарын 18 22:26 Хариулах
sain boljee

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэр:

Манай буланд »