“Гэр бүл 2012” болно

2012-01-27 18:00:00

Монголын өсвөрийн шатарчдын клубүүдийн холбооноос жил бүр зохиодог уламжлалт “Гэр бүл” тэмцээн хоёрдугаар сарын 18-19-нд “Уран нүүдэл” клуб дээр зохиогдох гэж байна.

Шатрын спортыг гэр бүлийн хэмжээнд хөгжүүлэх, хүүхдэдээ шатар зааж буй эцэг эхчүүдийг харилцан бие биенээс туршлага солилцох зорилготой тус тэмцээнд хэдэн ч баг оролцож болох ба баг тус бүр хоёр хүний (нэг тоглогч нь 18-аас доош настай байх) бүрэлдэхүүнтэй байх аж. Тухайлбал эхний ширээнд өвөө, эмээ, аав, ээж, ах, эгчийн аль нэг, хоёрдугаар ширээнд дүү, хүү, охин, ач, зээгийн аль нь ч тоглож болох юм.

Тэмцээнд оролцогчдын тооноос хамаарч швейцарь системээр 6-7 тавил явагдах бөгөөд цагийн хяналт талдаа 30-40 минут байх юм.


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэр: