Сычуаньд төвдүүд үймээн дэгдээв

2012-01-27 17:20:00

БНХАУ-ын Сычуань мужид төвдүүд бослого гаргаж, нэг хүн амиа алдан, 15 хүн бэртэж гэмтсэн тухай “Russian.news” мэдээллээ. Эх сурвалжид мэдээлснээр хутгаар зэвсэглэсэн хүмүүс цагдаагийн хэлтэс рүү дайрч, 14 ажилтныг гэмтээсэн байна. Хууль сахиулагчид зэвсэгт этгээдүүд рүү гал нээсэн аж. Энэ хэрэг гарахаас өмнө Төвдийн Лухо мужид мөн үймээн дэгдсэн байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн яам үймээн дэгдсэн мужуудад зохих арга хэмжээ авсан, байдал тайван байна хэмээн мэдэгджээ. Дашрамд өгүүлэхэд, Хятадын эрх баригч намын бодлогыг эсэргүүцсэн бослого сүүлийн саруудад гарах нь ихэссэн билээ. Өнгөрсөн оны аравдугаар сард Хужоу муж, есдүгээр сард Гуандун мужид үймээн дэгдэж байсан юм.


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
dalai lama 2012 оны 01 сарын 28 18:32 Хариулах
uursduu oruulsan odoo xunii ami urexees uur yu ch xiij chadxgui bga yaxnawde
jungaagiin yalalt 2012 оны 01 сарын 28 04:42 Хариулах
Darlagdsan yaduu mongolchuud bosoh tenheegui elgeeree molhood, bayajsan mongolchuud hodloh tenheegui suudal deeree laglaigaad l
JUNGAA 2012 оны 01 сарын 27 18:10 Хариулах
BOSTSGOO DARLAGDSAN TUVDUUD EE

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэр: