УЛААН БУУДАЙН ҮНЭ ӨСЛӨӨ

2012-01-27 16:40:00

ОХУ-ын улаан буудайн нийлүүлэлт буурч байгаагаас үүдэн уг таваарын үнэ сүүлийн 20 хоногийнхоо дээд түвшинд хүрчээ. Тус улсын улаан буудайн нөөц өнгөрсөн жилийнхээс буурсныг өчигдөр мэдэгдсэн бөгөөд тариалангийн зарим талбайгаас хураасан ургацын хэмжээ нь 50 хүртэлх хувиар буурсан аж.

Лондон дахь “Barclays Capital”-ийн шинжээч Судакшина Унникришан “ОХУ-ын улаан буудайн экспортын хэмжээ хэрхэхийг одоогоор хэлэх боломжгүй” гэж ярьжээ. Мөн АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас Оросын улаан буудайн нийлүүлэлт нэгдүгээр сарын 19-нөөс хойш огцом буурах болсныг мэдэгдлээ.

Өчигдрийн арилжаагаар уг таваарын үнэ өмнөх өдрөөс гурван хувиар дээшлэн бушель нь 705.3 ам.доллартай тэнцэх болов. Мөн Лондоны биржид гуравдугаар сард борлуулах улаан буудайн үнэ 1.8 хувиар дээшилжээ.


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
TOGTOKH 2012 оны 01 сарын 30 10:34 Хариулах
УЛААН БУУДАЙН ҮНЭ ӨСӨХ НЬ ЗӨВ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэр: