Яс сийрэгжилтийг судлах клиниктэй боллоо

2012-01-27 14:20:35

 Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг Яс сийрэгжилтийн төв байгуулснаа Яс сийрэгжилтийг судлах клиник болгон өргө жүүлжээ. Ясны оношлогоог денситометр хэмээх багажаар хийдэг. Тус клиникт БНСУ-д үйлдвэрлэсэн орчин үеийн ийм аппарат суурилуулсан нь манай улсад байгаа энэ чиглэлийн оношлогоо хийх ганц төхөөрөмж гэнэ.

“Ясны сийрэгжилтийг рентгенээр оношлохгүй. Оношлогоо хийдэг ганц аппарат нь денситометр. Энэ аппаратаар хөл, гар, бүх биеийг оношилж болно. Хүний яс захын яснаас эхэлж сийрэгждэг. Тиймээс энэ тооцоолох аппаратаар хөлний ясанд шинжилгээ хийхэд хүний биеийн ясны хэдэн хувь нь сийрэгжсэнийг тооцоолж гаргаад өгнө” гэж тус эмнэлгийн захирал Х.Дашяндаг тайлбарлав.

Тус клиник энэ чиглэлээр Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтарч ажиллаж байгаа гэнэ. Сүүлийн үед манай улсад яс сийрэгжих өвчин газар авсан гэх ч улсын хэмжээнд энэ талаар хийсэн судалгаа байхгүй. Тэд судалгааны үр дүнгээ Эрүүл мэндийн газарт танилцуулах юм байна. Тус клиникийнхэн хүн амын дунд яс сийрэгжилтийн түвшин тогтоох судалгааг 3000 орчим хүнд хийгээд байгаа аж.

 Э.ЭНХ


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
tunga 2012 оны 01 сарын 27 17:55 Хариулах
utasni dugaaraa bichne uu.end onoshluulay.saihan medee b.na
unshigch 2012 оны 01 сарын 27 14:55 Хариулах
saihan medee baina

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэр: