Дөрөв дэх өдрөө үргэлжилсэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа футзалын тэмцээн сонирхолтой шатандаа орж байна. Уламжлал ёсоор 26-ны тоглолт хамгийн балчир U-13 насны D хэсгийн тоглолтоор эхэллээ. Болд эзэнтэй “Сэлэнгэпресс” баг, Доржготов дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүргийн багууд энэ өдрийн салхийг хагаллаа. Сонгинохайрхан дүүргийн шигшээ баг урамтай тоглолтыг үзүүлсээр 5:1-ийн харьцаатайгаар хүчирхэг Сэлэнгэпресс багийг буулган авлаа. Хоёр дахь учраа болсон Хараацай клуб, Хаан хүнс Титэм багийг 6:3-ийн харьцаатайгаар ялан дараагийн шатанд шалгарах сайхан боломжийг бий болголоо. Хөлбөмбөгийн төлөө олон байгууллагууд нэгдэн орж байгаа нь энэхүү өдөр харагдлаа.
U-13 насны ангиллын тэмцээнд хөлбөмбөгийн төлөө сэтгэл зүрхтэй “Дэрэннаран” компани хамтран ажиллах хүсэлтээ ирүүлсэн байна. Та бидний хамтын ажлын дүнд хүүхэд, багачууд эрүүл чийрэг, хөдөлгөөний зөв эвсэлтэй, хамт олноороо ажиллах ур чадвартай ирээдүйн сайн иргэд төлөвшиж байна.
U-15 насны D хэсгийн тоглолт Гансүх эзэнтэй “Хоромхон” клуб, ХасБанкны Хасын Хүлэгүүд багтай хүч үзлээ. Тоглолт тун ширүүн өрсөлдөөн дунд явагдсан бөгөөд эцсийн дүн гарахад 4:4-ийн харьцаатайгаар тэнцсэн байна. Сүүлийн 2 секунд дутуу байхад Хоромхон клуб 6м-ийн торгуулийн цохилтыг хийх эрхтэй болсон боловч харамсалтай нь хаалгаа оносонгүй 3 оноогоо алдсан байна. Дараагийн учраа Ганболд эзэнтэй Болд дасгалжуулагчтай “Ирээдүй” клуб, Ганбаатар эзэнтэй “Арвис” клубтэй хүч үзлээ. Тоглолт “Ирээдүй” клубт ашигтайгаар эргэн 10:7-ийн харьцаатайгаар ялалтыг авлаа.
-17 насны ангилалд Сүхбаатар дүүргийн шигшээ баг Хан-Уул дүүргийн шигшээ баг хоорондоо оноолт таарлаа. Хөлбөмбөг хөдөлмөрийг хөлсөөр үнэлдгийг гэрчлэн маш сайн бэлтгэлтэй байгаа Хан-Уул дүүргийн шигшээ баг өрсөлдөгчөө 11:2-ийн харьцаатайгаар бут ниргэлээ. Харин дараагийн учраа Сонгинохайрхан дүүргийн шигшээ баг Арвис клубын багийг 5:3-ийн харьцаатайгаар хожсон байна. Лигийн клубуудын гал гарсан тоглолтууд явагдсаар.
Отгонбаяр дасгалжуулагчтай Орхон аймгийн Хангарьд клуб, өнгөрсөн жилийн Лигийн аварга Ч.Мөнхбат дасгалжуулагчтай FC Ulaanbaatar-тай хүч үзлээ. Шинэхэн аваргууд бүх талаар илүү байж, энэ удаагийн тоглолтод оруулсан 10 гоолыг бүгдийг нь оруулжээ. Харамсалтай нь 1 гоол нь автогоол байснаар 9:1 харьцаатайгаар ширүүн өрсөлдөгчөө санаанд оромгүй амархнаар хожлоо.
Маргаашийн буюу 2012/01/27-ны өдрийн тоглолтуудын хуваарийг танилцуулбал:


СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.