Бидний дотны анд, журмын нөхөр С.Гантөмөр нь 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зуурдаар таалал төгсч бидэнд нөхөж баршгүй их гарз тохиолоо.
Нийт ардчилсан залуучуудынхаа нэрийн өмнөөс талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Тэрээр 1977 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 1985-1995 онд Нийслэлийн 5 дугаар дунд сургууль, 1998-2004 онд СЭЗДС-ийг бизнесийн удирдлагын бакалавр, 2003-2005 онд СУИС-ийг урлаг судлалын магистрын зэрэгтэйгээр тус тус төгссөн.
Мөн 1997 онд АНУ-д англи хэлний курс, 2001 онд Австри улсад удирдах ажилтны курсийг тус тус дүүргэсэн байна.
Талийгаач нь 1998-1999 онд Монгол бизнес банкинд зээлийн байцаагч,1999-2000 онд Шинэчлэл банкинд Өр барагдуулах албаны дарга, 2000-2004 онд Томекс ХХК-ний Ерөнхий захирал, 2005-2008 онд Монгол Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газарт Хяналтын албаны дарга, 2008-2009 онд Урлагийн бирж ХХК-ний Гүйцэтгэх захирал, 2009 оноос Монгол Улсын Оюуны өмчийн газрын дэд даргаар тус тус ажиллаж байлаа.
Мөн олон жил урлагийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, ард түмний сайн мэдэх “Perfect” хамтлагт дуулж, өөрийн уран бүтээлээ сонсогч олондоо хүргэж байсан юм.
С.Гантөмөр нь Монголын ардчиллын төлөөх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан манай шилдэг ардчилсан залуусын нэг байсан юм.
Түүний хөдөлмөр, зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, 2005 онд “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2009 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2011 онд “Алтангадас” одонгоор тус тус шагнаж урамшуулж байжээ.
Тэрээр үнэнч шударга, ухаалаг, аливаад хариуцлагатай ханддаг, нийтэч, хамт олныхоо дунд нэр хүндтэй, бид бүхний бахархал болсон залуу байлаа.
Талийгаачийн гэгээн дурсгал, үеийн бидэндээ үлгэрлэсэн сайн сайхан бүхэн нь бидний зүрх сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно.
Ум сайн амгалан болтугай.
АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
2012.01.27
-
Нөхөр чинь танд үнэхээр хайртай болов уу?
2
-
БУРИАД ЛАМ НАР 160 ТУУЛАЙГ АВАРЧ ДЭЛДЭН ЧИХТЭЭР ОВОГЛОСОН ОНОО ҮДЛЭЭ..
1
-
Мадонна агуу дуучнаар тодров
2
-
Ялаа эрүүл мэнддээ анхаарч хааяа зуу татдаг
5
-
Б.Болдбаатар: АХ НЬ 44 НАСТАЙДАА ОЮУТАН БОЛСОН. СУРЪЯ ГЭВЭЛ НАС ОРОЙТДОГГҮЙ ЮМ БИЛЭЭ..
7
-
Эргэлзээ дүүрэн СОНГУУЛЬ
-
Олимпийн медальтнууд Төрийн дууллаа дуулна
1
-
Д.Баяртогтох Азийн шилдэг загвар өмсөгч боллоо
4
-
САР ШИНИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
-
А.ГИТЛЕР ХҮҮТЭЙ БАЙСАН НЬ ҮНЭН ҮҮ
3
-
ХБНГУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИЙГ ЗАРЛАЛАА
-
Мексикийн шоронд зодоон болов
1
-
Л.Болдын санаачилгыг Ж.Энхбаяр үргэлжлүүлж байгаа гэв..
21
-
Хөгжлийн банкнаас орон сууцны хөнгөлөлттэй зээлд зориулсан бонд гаргана..
1
-
ЦАГААН САРЫГ ЯАГААД БҮХ НИЙТИЙН БАЯР БОЛГОВ
9
-
Нийтийн тээврийнхнийг хариуцлагатай байхыг сануулжээ ..
2

Уншигчдын сэтгэгдэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.