АББА цомог гаргана

2012-01-27 15:27:00

 Шведийн алдарт дөрвөл АББА хамтлаг “The Visitors” цомгоо шинэчлэн хэвлүүлэхээр төлөвлөж буйгаа www.abbasite.com сайтдаа мэдээлжээ. 1981 оны аравдугаар сарын 30-нд хэвлүүлсэн энэхүү цомог нь тэдний хамгийн сүүлчийнх нь байжээ. Тэд цомгийнхоо хавтасыг өмнөхөөс нь илүү гоёмсог болгохоос гадна 1994 оноос хойш хийсэн фэнүүддээ хүргэж амжаагүй дуунуудаа нэмж оруулах аж. Уг цомогт “The Visitors”-ийн анхны хэвлэлд багтсан “The Visitors”, “Head оver heels”, “When all is said and done”, “One of us” зэрэг есөн дуунаас гадна “Should i laugh or cry”, “From a twinkling star to a passing Angel” зэрэг долоон дууг нэмэх гэнэ.

Домогт хамтлагийн шинэ цомог энэ оны дөрөвдүгээр сарын 23-нд худалдаанд гарна. Дашрамд сонирхуулахад, 1972 онд байгуулагдсан АББА хамтлаг 1984 онд тарж, гишүүд нь бие даан уран бүтээлээ хийж эхэлсэн бөгөөд 1985 онд тэд дахин нэгдэж, хэд хэдэн дуу гаргасан ч удалгүй буцаж тарсан юм. Ерээд оны сүүлчээр алдарт дөрвөл дахин нэгдэж байгаагаа мэдэгдсэн ч дахин төрсөн АББА удаан оршин тогтнож чадаагүй юм.

АББА хамтлаг 375 сая хувь цомог борлуулсан амжилтаараа хөгжмийн ертөнцөд дээд амжилт тогтоож байжээ.

Х.УЯНГА


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
Зочин 2012 оны 01 сарын 30 15:39 Хариулах
АББА ч гоё хамтлаг шүү,,, Ийм хамтлаг дахин төрөхгүй гэхээр харамсалтай л юм
1OOOzahia c o m 2012 оны 01 сарын 27 18:23 Хариулах
ЛИЗИНГЭЭР АВАХ БОЛОМЖ Ta хvссэн нөvтбvvкээ монголийн зах зээлийн vнээс хямдаар авхийг хvсэж байна уу тэгвэл манайхаар ороод vзээрэй мөн та бvхэндээ бэлэг болгож VНЭГVЙ АНТИВИРУС болон ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛУУД-г өргөн бариж байна 1OOOzahia c o m Манайх Монголдоо хамгийн хямд нь
ÇÎ×ÈÍ 2012 оны 01 сарын 27 18:07 Хариулах
ÀÁÁÀ ØÈà ÕÀÌÒËÀà ÄÀÕÈÍ ÒªÐªÕÃ¯É ÁÈÇ ÄÝÝ ÃÝÕÝÝÑ ÕÀÐÀÌÑÀËÒÀÉ.
Nergui 2012 оны 01 сарын 27 17:18 Хариулах
Aldartai hamtlag uneheer bishirmeer shuu

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэр: