М.Шарапова шигшээ тоглолтод шалгарав

2012-01-27 14:20:00

Теннисний ертөнцийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг, 26 сая австрали долларын шагналын сантай Австралийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн аваргын төлөө өрс өлдөх тоглогчид тодорлоо. Уржигдар Беларусийн Виктория Азаренко Бельгийн Ким Клийстерсийг 6:4, 1:6, 6:3- аар буулган аваад байсан бол өчигдөр болсон хагас шигшээгийн нөгөө хосын тоглолтод ОХУ-ын Мария Шарапова Чехийн Петра Квитоваг 6:2, 3:6, 6:4-өөр буулган авсан байна.

Ийнхүү орос бүсгүй “Их дуулга”-ын шигшээ тоглолтод зургаа дахь удаагаа шалгаран үлдээд байна. Тэрбээр 2004 оны Уимблдоны финалд АНУ-ын Серена Уильямсыг, 2006 оны “US Open”-ы шувтаргад Бельгийн Жюстин Эненийг, 2008 оны Австралийн нээлттэй тэмцээний үзүүр түрүүнд Сербийн Ана Ива новичийг тус тус хожиж, 2007 онд Мельбурнд бага Уильямст, ноднингийн Уимблдонд Квитовад хожигдож байжээ. Эмэгтэйчүүдийн шигшээ тоглолт ирэх бямба гаригт болно.


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэр: