Их Британийн аялал жуулчлалын компани хэд хэдэн цахим хуудас, сонин, сэтгүүлтэй хамтран нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тэд дэлхийн 35 оронд амьдарч буй 3-10 насны 150 мянга гаруй хүүхдээс хаана очиж үзэхийг хүсдэгийг нь асуусан байна. Санал асуулгад оролцсон хүүхдүүдийн дийлэнх нь буюу 78 хувь сар руу нисэхийг хүсэж буйгаа хэлсэн байна.
Мөн АНУ-ын Флорида мужийн Орландо хотод орших “Disney World” тоглоомын паркт очихыг хүсдэг хүүхэд цөөнгүй байжээ. Түүнчлэн үлгэрийн орон Нарни, Санта-Клаусын амьдардаг Лапланд, “Харри Потер” роман, кинонд гардаг Хогвартсын сургууль, ВинниПух болон түүний нөхдийн амьдардаг ойд очиж үзэхийг хүсдэг хэмээн судалгаанд оролцсон хүүхдүүд хариулсан байна.
Х.ЧИМЭГ

Уншигчдын сэтгэгдэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.