Хүүхдүүд утааны эсрэг тэмцэнэ

2012-01-27 12:10:00

 Сүүлийн үед залуус нийгмийн бурангуйн эсрэг янз бүрээр тэмцэх болж. Үүний нэг жишээ “Flash mob” буюу нийтийн бүжиг зохион байгуулах явдал юм. Тэгвэл “UВ-dance school”- ын хүүхдүүд Улаанбаатар хотын утааны эсрэг тэмцэхээр бүжгийн томоохон наадам зохиох гэж байна.

“Хүүхдүүд агаарын бохирдлын эсрэг Flash mob” нэртэй уг арга хэмжээ ирэх сарын 18-нд Сүхбаатарын талбайд болох гэж байна. Уг арга хэмжээнд хүүхдүүдээс гадна шийдвэр гаргах түвшний эрхмүүд ч оролцох тухай зохион байгуулагчид мэдээлжээ. Одоогийн байдлаар “Flash mob”-д 6000 гаруй хүүхэд оролцохоо мэдэгджээ


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
UB DANCE 2012 оны 02 сарын 16 22:39 Хариулах
Арга хэмжээ 19-нд болсон шүү. Хотын захиргаанаас ийм шийдвэр гарсан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэр: