Хатагтай А.МЕРКЕЛ ууртай байна

2012-01-27 11:50:00

Давост эхэлсэн Дэлхийн эдийн засгийн форум муу мэдээгээр эхлэв. “Дэлхийн эдийн засгийн байдал, евро бүсийн хямрал өнгөрсөн бүхнийг дахин бодоход хүргэж байна” хэмээн Германы Канцлер Ангела Меркел мэдэгдлээ. Тэрбээр форумын индэр дээрээс ширүүхэн үгс хэлж, хатуухан тулгалт бүхий асуулт тавьж оролцогчдыг “сандаргаж” байгаа тухай BBC мэдээлэв. “Өрийн хямралыг гэтлэхийн тулд ажлын байрыг ихээр нэмэгдүүлэхээс гадна улс төрийн бодлогоо эргэн харах нь зүйтэй” хэмээсэн Ангела Меркелийн үгтэй оролцогчид санал нэгдэж буй аж.

Герман төдийгүй Европын ихэнх улс эрсдэлийн сангийнхаа мөнгийг нэмэгдүүлэхийг хүсэж байгаа бөгөөд ОУВС-гийнхан ч үүнд нааштай хариу өгсөн. Тус байгууллага үүнд зориулж 647 тэрбум ам.доллар нөөцөлсөн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. “Евро бүсийн улс бүрийн эрсдэлийн болон Европын санхүүгийн тогтвортой байдлын нэгдсэн санд мөнгө нийлүүлэхээр төлөвлөж байгаа. Хэрэв уг ажил үр дүнгээ өгвөл Европын бүсийн хямралыг гэтлэхэд том хувь нэмэр болно” хэмээн ОУВС-гийн тэргүүн Кристи Лагард мэдэгдэв.

Харин А.Меркел Кристи Лагардын хэлсэн үгэнд үнэмшихгүй байгаагаа илэрхийлжээ. “Бидний нэн тэргүүний зорилт еврог дахин сэргээх болохоос биш хий хоосон итгэл, бэлэн мөнгөний амлалт биш. 2008 оны хямрал, одоо үүсээд буй санхүүгийн таагүй байдлаас суралцах, дахин ийм зүйл гаргахгүй байхад суралцах хэрэгтэй” хэмээн А.Меркел ярьжээ.

Ж.ТЭГШЭЭ


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэр: