“Эрдэнийн говь” цомын АНХНЫ ЭЗЭД ТОДОРЛОО

2012-01-27 10:47:23

Оюутолгой” компанийн шилдэг ханган нийлүүлэгч шалгаруулах “Эрдэнийн говь” ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо. Монголын үндэсний 1000 гаруй аж ахуйн нэгжээс 47 компани уг шагналд нэр дэвшиж, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхийн зэрэгцээ олон хүнийг ажлын байраар хангаж, сургасан үзүүлэлтээрээ тэргүүлсэн шилдэг 20 аж ахуйн нэгж “Эрдэнийн говь”-д зориулан бүтээсэн шинэхэн цомын эзэд болсон юм.

“Өмнөговь аймагт хэрэгжиж буй дэд бүтцийн нийт 12 төслийг монгол ажилчид бүхий үндэсний компаниуд удирдан явуулж байна. Манай компани дотоодын ажил, бараа, үйлчилгээг сонгохыг эрхэмлэж буй нь “Оюутолгой” компанийн зүгээс Монгол Улсад хийж буй хамгийн оновчтой бөгөөд зөв ажил хэмээн үзэж байна” гэж тус компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Камерон МакРей “Эрдэнийн говь” ёслолын ажиллагааны нээлтийн үеэр онцолсон.

Уг төслийг ашиглалтад оруулахад нийт 7.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулах бөгөөд үндэсний компаниудтай түншлэн ажиллахаа “Оюутолгой” компанийн дэд ерөнхийлөгч Жон Жонс хэлсэн юм. Ургаж буй нарны цацраг, тэмээний толгойг дүрсэлсэн шинэ цомыг уран барималч Түвшин бүтээжээ. Уг цомыг “Оюунтолгой”-н шилдэг ханган нийлүүлэгчдэд уламжлал болгон гардуулж байхаар болсон байна.

 Р.ОЮУН


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэр: