Дэлхийн нүүрсний хамгийн том ордуудын нэг Тавантолгойн олборлолт эхлэл төдий, олон улсын хөрөнгийн биржид гарах үйл ажиллагаа эхлээ ч үгүй байхад олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гомдож тунь сан, өдөөн хат гасан бор шувуу нисэж эхэллээ. “Reuters” агентлаг “Эр дэнэс Таван толгой” Хонконгийн хөрөнгийн биржийг үл тоож, Лондон болон Монголын хөрөнгийн биржид IPO хийхээр зэхсэн тухай мэдээлсэн бол “Was hington Рost”-д хувьцаагаа арилжих хугацаа нь зургаадугаар сар хүртэл хойшилсон хэмээжээ. Тэгвэл “Financial Times”-ийн саяхны дугаарт “Мон голчууд Хонконгийн хөрөнгийн биржид IPO хийж, ордын үнэлгээгээ гурван тэрбум ам.долларт хүргэх боломжоо алд лаа...” хэмээн шинжээч Вон Ка Чунь бичсэн байна.
Тавантолгойн IPO-гийн талаар анх ярьж эхлэхдээ Лондон, Хонконг, Монголын хөрөнгийн биржид зэрэг гаргана хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл сүүлийн үед Хонконгийг түр азнаад, Лондон, Монголын хөрөнгийн биржид IPO хийхээр зэхсэн талаарх мэдээллүүд хөвөрч байна. Харин монгол эх сурвалжууд эцсийн шийдвэр гарах болоогүй хэмээж байгаа нь дээрх үйл ажиллагааг бүр ч ойлгомжгүй болгоход хүргэв. Асуудал ийнхүү ойл гомжг үй байгаа учраас Лондон, Хон конгийн чухам аль нь илүү болох, яагаад Лондоныг сонголоо гэх мэдээлэл гарах болсон талаар шинжээчид өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байна. “Frontier Securities” хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал Маса Игата “Хонконгийн бир жид гаргах техникийн болоод бичиг баримтын ажлууд хангагдахгүй нь тодорхой болсон учраас Лондоны бирж илүү амар болчихлоо.
Лондон бол дэлхийн санхүүгийн төв мөн. Гэвч өдгөө Европ тивийн санхүүгийн зах зээл тогтворгүй, эмзэг байгаа нь Монгол Улсын хувьд эрсдэл учруулж магадгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл энэ талаар Эдийн засгийн судалгааны институтийн захирал Б.Төвшинтөгс өөр бодолтой байна. Тэрбээр “Тавантолгойн IPO-той холбоотой мэдээллүүд тодор хойгүй байгаа учраас элдэв тайлбар хийх нь утгагүй хэрэг. Ер нь бид хавтгай дэлхийд амьдарч байгаа учраас Лондон, Хонконгийн хөрөнгийн биржийг нэг дэнсэнд тавьж, энэ биржид болно, нөгөөд нь болохгүй гэж хэлэх боломжгүй” гэв. Түүний хэлсэнчлэн Лондон, Хонконгийн хөрөнгийн биржүүд нэг нь Ази, нөгөө нь Европ тивд байгаа болохоос биш илүү, дутуу гэж харах зохимжгүй байх.

Харин манайхан ямар үндэслэлээр эхний ээлжинд Лондон, Монголын хөрөнгийн биржид IPO хийх гээд байгааг тодруулмаар байна. Гэвч “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан энэ талаар ганц ч үг ганхийлгэхгүй байна. Ер нь бол хөрөнгийн биржид хувьцаа гаргахаас урьтаж элдэв мэдээлэл, таамаг дэвшүүлэх нь үнэлгээг бууруулах эрсдэлтэй байдаг. Гэвч ирэх гуравдугаар сард IPO гаргана хэмээн мэдэгдэж байсан “Эрдэнэс Тавантолгой” хугацаагаа хойшлуулсан, дээр нь гаднын хэвлэлүүдээр элдэв байр суурь илэрхийлэгдэж, нэгэнт олны сонирхол татаад эхэллээ. Энэ мэтээр дуугүй, тодорхойгүй байсаар удвал хувьцаа худалдан авахаар зэхэж буй хүмүүсийн итгэл бүрч саарч мэдэхээр байна.
“GLENCORE” АЙЛГАЧИХАВ УУ
Шведийн трейдер “Glencore international” компани өнгөрсөн тавдугаар сард Лондон, Хонконгийн биржид зэрэг IPO хийсэн. Хонконгийн биржид 2.7 хувийг арилжсан тус компанийн хувьцаа өнгөрсөн оны тавдугаар сараас хойш 26 хувиар буурсан байна. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой”- н шийдвэрт нө- лөөлсөн байж болзошгүй хэмээн шинжээчид таамаглаж эхэллээ. Дээр нь Хонконгийн биржийнхэн өндөр шаардлага тавьж буй учраас “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд Лондон илүү амарч байгаа ч байж мэднэ. Ямартай ч Тавантолгойн IPO хугацаандаа буюу ирэх гуравдугаар сард олон улсын хөрөнгийн биржид гарч амжихгүй гэдэг нь тодорхой боллоо. Эл хугацааны талаар элдэв байр суурь, таамгууд гарч байгаа ч сонгуулийн дараа IPO хийх нь гэсэн хүлээлт үүсээд байна.
Засгийн газарт амлалтуудаа биелүүлэхэд энэ онд дор хаяж 1.2 тэрбум ам.дол ларын хөрөнгө хэрэгтэй байгаа нь нууц биш. Тиймээс сонгуулиас өмнө IPO хийж, хөрөнгө босгох, улмаар үүнийгээ нэг мөр болгоход зарцуулах хэрэгцээ тэдэнд бий. Гэвч зарим экспертүүд нүүрсний эл том ордыг улс төрийн шалтгаанаас үүдэж, үнэгүйдүүлэх вий гэдэгт санаа зовж буйгаа илэрхийлсэн. “Frontier securities”-ийн тооцоо гоор сонгуулиас урьтаж IPO хийвэл ордын нийт үнэлгээ 5-6 тэрбум ам.доллар байж, үүнийхээ 30 хувийг арилжаад 1.5-1.8 тэрбум ам.долларын хөрөнгө босгоно. Харин 2013 он хүртэл хүлээвэл ордын нийт үнэлгээ 9-10 тэрбум ам.доллар байж, 2.7-3 тэрбум ам.долларын хөрөнгө босгох боломж бий аж.
Энэ эртэдсэн таамаг байж болох ч анхааралдаа авахгүй өнгөрч боломгүй сануулга юм. “Washington post”-ийн шинжээч Ниша Гопалан ч мөн ийн тооцож, Тавантолгойн IPO-г зургаадугаар сард хийж магадгүй хэмээсэн байна. Дээр нь ийм том хэмжээний IPO хийх туршлага багатай манай улс Тавантолгойн IPO-г гурван ч хөрөнгийн биржид зэрэг гаргахаар зориглосон нь бэлтгэл ажил ихээхэн шаардаж буйг үгүйсгэхгүй.
ЯМАРТАЙ Ч ЯАРАВЧИЛНА
“Эрдэнэс Тавантолгой”-г олон улсын банкуудаас гаргасан “Global depository receipt” /GDR/ буюу олон улсын хадгаламжийн сертификатад үндэслэн Лондоны хөрөнгийн биржид бүртгэх тухай “Reuters” мэдээлсэн. “Эрдэнэс МГЛ” төрийн өмчит ком панийн гүйцэтгэх захирал Б.Энэбишийн мэдээлснээр IPO хийх ажлыг дэлхийн санхүү гийн болзошгүй хямралаас үү дэн яаравчлахаар зэхжээ. Одоогоор Хонконг Монголын компаниудыг Азийн хөрөнгийн биржид бүртгэхгүй байгаа боловч “Эрдэнэс Тавантолгой” нь татварын хөнгөлөлт эрэлхийлж байгаа аж.
Гэвч энэ бол Тавантолгойн IPO-той холбоотой элдэв байр суурийн нэг болохоос биш эцсийн шийдвэр хэмээн ойлгож болохгүй. “Эрдэнэс Тавантолгой”-г олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлж, IPO босгох ажилд зөвлөж буй “BNP Pаribas”, “Deutsche”, “Goldman Sachs” чухам хэрхэхээр зэхэж буй нь тодорхойгүй байгаа учраас элдэв таамаг дэвшүүлэх арай л эрт байна.
Ж.ТЭГШЖАРГАЛ

Уншигчдын сэтгэгдэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.