ГҮН ХЯМАРСАН УЛС ТӨР АМЬСГАА АВЛАА

2012-01-27 09:22:04

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, ор гарсан сайдын суудалд нэр дэвшигчдийг тойрсон сэдвээр МАН, АН хоёр ана мана үзэлцсээр л байлаа. Төрийн машиныг гацаахдаа хүрсэн эл маргаан 15.00 цаг өнгөртөл үргэлжилж, АН завсарлага аваад байсан юм. Зөвшилцөлд эс хүрвэл завсарлага дараагийн Парламентын босго мөргөж хаагдаж мэдэх хэмжээний хямрал үнэн хэрэгтээ үүсээд байсан гэхэд болно. Сүүлдээ сэтгүүлчид хүртэл улс төрийн хямралын буруутан, галыг өдөөгч болохоо шахав. УИХ дахь МАН-ын бүлгийн даргын ярьсныг нэвтрүүлж, мэдээлснийхээ төлөө Бат-Үүл баатраас зарим сэтгүүлч МАН-ын “тагнуул” гэсэн үг сонсож, З.Энхболд гишүүн ТВ5, “Зууны мэдээ”-д шүүх дээр уулзах урилга илгээхээ мэдэгдсэн. Гэвч “Ирсэн зочин буцдаг, орсон бороо арилдаг” гэсэн ардын сайхан үгийн адил үйл явдал өчигдөр үдээс хойш тохиолоо. У.Хүрэлсүх шийдвэр гаргаж чаддаг улстөрч юм байна. Тэргүүн шадар сайдын орон тоог цомхотгох саналтай байгаагаа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх Ерөхий сайд С.Батболдод хэлжээ.

Намын дарга, генсек хоёр хэсэг ярилцаад Д.Дэмбэрэл даргад энэ тухайгаа ярьж, Ерөнхийлөгчид саналаа уламжлахыг хүссэн байна. УИХ-ын дарга ч Төрийн тэр гүүний өрөөнд очиж У.Хүрэлс ү хийн хувь улстөрчийн байр суу рийг дуулгахад цаадах нь болж байна гэсэн юм байх. Энэ үеэр МАН-ын бүлэг, Удирдах зөвлөл асуудлыг хэлэлцэж, “цомхот гох” нэгдсэн шийдвэрт хүрчээ. Гэхдээ л АН, Ерөнхийлөгч нар дахин тоглож, ээлжит хул хидалтаа хийнэ шүү дээ гэсэн байр суурь эхлээд давамгайлж байсан гэнэ. Хүрэлсүх ингэж хэл жээ, “Засгийн газрыг бүрдүү лэхэд би саад болж байгаа бол Тэр гүүн шадар сайдын орон тоог цомхотгоход миний зүгээс тат галзах зүйлгүй” гэсэн нь МАН-ын гишүүдийн саналыг нэгтгэжээ.

14.30 цагаас хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр АН-ын бүлгийн орлогч дарга Л.Гантөмөр, Э.Бат-Үүл нар У.Хүрэлсүхийн нээсэн гарцын талаар оройхон хэрд мэдэгдэл хийж, таван сайдыг хэлэлцэх Байнгын хороод болон Чуулганы нэгдсэн хуралдаанд орол цох болсноо хэлэв. Нэгэнт Тэргүүн шадар сайдын сандал, ширээг хураах нь тодорхой болсон учир Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай тогтоолд өөрчлөлт орж таарна. Энэ тухай тогтоолын төслийг Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын даргад өргөн барилаа. Өнөөдөр болох УИХ-ын чуул ганы нэгдсэн хурал даанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэх үүнд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын гишүүнийг томилох тухай тогтоолыг анхны хэлэлцүүлгээр нь батална. Тэргүүн шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтаж байсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийг Шадар сай дын, Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлэх бололтой байна.

Үүсээд байсан хямралыг гэтлэхэд үүрэг гүйцэтгэсэн зарим хүний үгийг хүргэе.

С.Батболд: Улс төрөөр толхилцох эрх бидэнд байхгүй

-Улс төрөөр толхилцож суух хооронд алдах зүйл их байна. Төр, засгийн ажил цаг алдахгүй явж байх нь улс төрийн зөрчил, албан тушаал эрх мэдлээс хамаагүй чухал гэж үзэж манай намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нэрээ татаж авах санал гаргасныг МАН-ын даргын хувьд хүлээн авлаа. Бид ард түмнийхээ өмнө хариуцлагатай байх ёстойг ухамсарлаж байна. Гацаанаас гарах энэ хувилбарыг дэвшүүлж байгаагаараа бид ажлын төлөө, хариуцлагаа өөрсдөд дээрээ авч байгаагийн нэг илрэл гэж хэлж болно. Засаг төрийн ажил хэвийн болно гэдэгт итгэж байна.

Д.Дэмбэрэл:Засгийн газраар улс төр хийх нь нийгэмд маш хортой

-Засгийн газрыг бүрдүүлэх асуудлаар улс төр хийх нь нийгэм, ард түмэнд маш хортой зүйл. Тэргүүн шадар сайдын орон тооны асуудал надаас үүсэлтэй биш. МАН-ын зүгээс, тэр дундаа энэ албан тушаалд нэр дэвшсэн хүний зүгээс энэ санаачилга гарсан. Тэр санаачилгад тулгуурлан энэ асуудлыг бид ярилцлаа. Засгийн газрыг бүрдүүлсний дараа заавал хэлэлцээд байх асуудал цөөн үлдсэн. Чуулган завсарлаж гишүүд ард түмний дунд ажиллана. УИХ-аас баталсан хуулиудыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна. Одоо ажиллана, хууль шийдвэрийн биелэлтийг хангана гэдэг зарчмыг баримтална. Хоёрдугаар сарын 10-нд намрын чуулганыг завсарлуулахаар төлөвлөж байгаа.

Л.Гантөмөр: Засгийн газрын хэвийн Үйл ажиллагааг хангана

-АН-ын бүлгээс тавьсан хоёр шаардлагын нэгийг нь хүлээж авлаа. Засгийн газрын хэвийн үйл ажиллагааг хангах шаардлагатай байгаа учраас санал болгосон нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэх чуулганы нэгдсэн хуралдааны үйл ажиллагаанд оролцох шийдвэрийг бүлгийн хуралдаанаас гаргалаа. Гэхдээ таван сайдын эсрэг санал өгнө.

 Го.ЭНХТӨР


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
hh 2012 оны 01 сарын 28 01:55 Хариулах
zasag turiin ajil ugaasaa l heviin bgaa shdee.man-yn dotood ajil l hyamraltai bgaag haruulaad bna.
dgl 2012 оны 01 сарын 28 00:10 Хариулах
elbeg tuushtai baigaach bologohgui gesen bol bolgohgui lbai yund hudlaa heruul uusbeb !!!!!!!!!
zochin 2012 оны 01 сарын 27 13:53 Хариулах
IIm ochuuhen nogiin eronhiilogchtei ch baih gejdee Huwiin os hozongoo uls toriin zorilgoor gargaj irj baigaa ene nohriig bushuuhan zailuulaachee
re 2012 оны 01 сарын 27 13:36 Хариулах
Зарчим ярихаар л ажил хийсэнгүй болчдог. Ажил хийх гэхээр хийлгэдгүй МАН ээмр сони нам юмаа.
vv 2012 оны 01 сарын 27 13:18 Хариулах
Социализмыг муулдаг Бат уул социализмын уеийн шагнал баатраасаа татгалзаач ээ,Наад шагналыг чинь коммунистууд бий болгосон юм байгаа биз дээ Ичихгуй шагналыг нь зуучихээд муулаад байдаг, Өөрөө жинхэнэ коммунист байх,
зочин 2012 оны 01 сарын 27 11:47 Хариулах
З.Энхболд найруулагчдаа баяр хүргье. АРДЫН намыханыг амыг одоо барьдаг цаг.үзүүлээд өгөө
Äîðæ 2012 оны 01 сарын 27 11:31 Хариулах
ÀÍ øîã áàéíà àà äóðã¿é õ¿ðãýýä áàéíà
Б 2012 оны 01 сарын 27 10:56 Хариулах
ЭЛБЭГДОР ГЭЖ ИНЭЭДТЭЙ НЄХЄР БАЙХ ЮМ ,
зочин 2012 оны 01 сарын 27 10:25 Хариулах
АН одоо ингэмээр дээ дандаа төрийн ажил цалгардуулж бүх асуудлыг өөрсдийнхөөрөө шийдэх гэж байхын орчиноо мэдрэх хэрэгтэй ш дээ
зочин 2012 оны 01 сарын 27 10:25 Хариулах
АН одоо ингэмээр дээ дандаа төрийн ажил цалгардуулж бүх асуудлыг өөрсдийнхөөрөө шийдэх гэж байхын орчиноо мэдрэх хэрэгтэй ш дээ
зочин 2012 оны 01 сарын 27 10:25 Хариулах
АН одоо ингэмээр дээ дандаа төрийн ажил цалгардуулж бүх асуудлыг өөрсдийнхөөрөө шийдэх гэж байхын орчиноо мэдрэх хэрэгтэй ш дээ
зочин 2012 оны 01 сарын 27 10:25 Хариулах
АН одоо ингэмээр дээ дандаа төрийн ажил цалгардуулж бүх асуудлыг өөрсдийнхөөрөө шийдэх гэж байхын орчиноо мэдрэх хэрэгтэй ш дээ
эээ 2012 оны 01 сарын 27 10:25 Хариулах
5 сайдын эсрэг санал өгнө" Энэ нь Засгийг бүрдүүлэхэд садаа болохгүй гэж хэлсэн үгнээсээ буцлаа гэж ойлголоо доо
LOLI 2012 оны 01 сарын 27 10:20 Хариулах
XURELSUXEE CHI ZOV SHIIDVER GARGASAN BNA
1OOOzahia c o m 2012 оны 01 сарын 27 10:01 Хариулах
Ta iPhone 4S–тэй болмоор байна уу тэгвэл хамгийн хямдаар манайxaac авах боломжтой 1OOOzahia c o m мөн та бvхэндээ бэлэг болгож VНЭГҮЙ АНТИВИРУС болон ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛУУД-г өргөн бариж байна та манайхаар ороод бэлгээ аваарай Та манайхаар ороод л vз Манайх Монголдоо хамгийн хямд нь
jtjf 2012 оны 01 сарын 27 09:53 Хариулах
hjdtydtydtyjdtj

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэр: