Хийн түлшний хэрэглээг хорих биш, дэмжих ёстой

2012-01-27 08:00:00

Монголчууд хийн түлш буюу шингэрүүлсэн шатдаг хийг амьдрал ахуйдаа өргөн хэрэглэх болсон. Цахилгаан тасрахад бага оврын хийн зуух аминд ордгийг  хэн хүнгүй мэдэх байх. Хөдөө гадаа амарч явахад, үгүйдээ л найз нөхөдтэйгээ салхинд гарахад гаазан плитка шиг хэрэгтэй юм үгүй. Хаана ч төвөггүйхэн хэрэглэж болно, бас авч явахад авсаархан. Цахилгаан зуухыг бодвол үйлчилгээ нь хурдан, мөн тогонд хэмнэлттэй гээд олон давуу талтай учир сүүлийн жилүүдэд хийн хэрэглээ ялангуяа нийтийн хоолны газруудад ихээхэн өргөн дэлгэрсэн. Айл өрхүүд ч бас өдөр тутмын амьдралдаа хэрэглэх болсон. Зөвхөн гэр ахуй, нийтийн хоолны үйлчилгээнд нэвтрээд зогсоогүй нийтийн тээврийн хэрэгслийн бинзенийг хийн түлш орлох болсон.
Бинзений үнэ тэнгэрт хадаад байгаа үед энэ хөөрөгдлийг хийн түлш л халж чадна. Нийтийн тээврийн хэрэгслийг хийн түлшээр ажиллуулах Засгийн газрын тогтоол өнгөрсөн жил гарсан нь хамгийн нүдээ олсон шийдвэр байсан. Монголчууд дэлхий нийтийн жишгээр гарцаагүй энэ хандлага руу явах ёстой. Япон,  солонгос айлд хэрэв зочилж байсан бол хийн түлшнийг хэрэглээ ямар чухал болохыг та лав анзаарсан л байх.  Хийн түлш байгальд хоргүй учраас улаанбаатарчуудын утаанаасаа салах хамгийн дориун арга энэ байж мэдэх юм. МCS компани гэр хорооллын айлуудыг нүүрсний хийн түлшээр дулааны асуудлаа шийдэхэд нь туслахаар томоохон төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь олон хүний талархлыг хүлээгээд буй.  Нүүрсний утааг  бодитоор бууруулахад хувийн, хувьсгалын гэлтгүй хүн бүрийн оролцоо чухал. Улаанбаатарчууд бинзенээс татгалзаж, машинаа хийн түлшээр “хооллодог” болчихвол өвлийн энэ өтгөн агаар бага боловч сийрэгжих нь дамжиггүй.  Машин техникийг хөдөлгөх “хоол”, гэрэл цахилгааныг орлох нүдэнд үл үзэгдэх эрчим хүч бол ирээдүйд хийн түлш л байх болов уу.
Харин  аюулгүй байдлыг нь дээд зэргээр хангаж, зааврын дагуу зөв хэрэглэх ёстой юм. Индүүг буруу ашиглавал хувцсаа түлдэг шиг гаазын плиткатай буруу харьцвал гал түймэр гарах нь хэнд ч  ойлгомжтой. Гэтэл хэн нэгний хариуцлагагүй байдал, аль нэг компанийн буруутай үйл ажиллагаанаас болж, “Тэр гааз гэдэг чинь тун осолтой эд гэнэ шүү. Хэрэглэхээ больё” хэмээн бусдыгаа ухуулан сурталчлах нь буруу юм.  Хийн хэрэглээг зөв сурталчлах ёстой. Иргэдэд хийгээр ажилладаг тоног төхөөрөмжтэй зөв харьцах, аюулгүй байдлыг нь хангах талаар мэдлэг мэдээллээр хангахад төр засгаас дэмжих ёстой.  Монголчуудын хэнэггүй, хариуцлагагүй байдлаас болж осол аваар гарч байгаагаас биш, дэлхий нийтээрээ хэдэн арван жилийн өмнөөс ашиглаж ирсэн хийн хэрэглээ  эрсдэл дагуулсан  эд биш юм. Хийн хэрэглээг хорих биш, дэмжих ёстой.

Г.Гэрэл
 


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
" 2012 оны 01 сарын 27 12:46 Хариулах
Захиалгаар бичсэн байна. Тэр Япон Сүлүнгос Америка-д газ хэргэлдэг ч маш найдвартай сүлжээ бүхий газтай манайх шиг тус тусдаа найдваргүй баллон тэнд байдаггүй юм. Дашваанжил-ийн газны нээж хаах таг нэг л хулхи ш дээ.
газ аюултай 2012 оны 01 сарын 27 08:43 Хариулах
юу гээд захиалгаар юм бичээд байнаа Дашваанжил мэт нь чанарын шаардлага хангахгүй аюултай баллоноор хэрэглэгчид газ нийлүүлээд тэр компанийг хэнч шалгахгүй байгаа тохиолдолд хэрэглэхгүй байх нь зөв олон хүний амь нас хохирох, арай гэж авсан байр нь сүйрч нурах нь хувь хүн улс оронд хохиролтой
202.55.1*** 2012 оны 01 сарын 27 16:34 Хариулах
Цахилгаан станц байхгүй бол гэрэл цахилгаан, халаалт дулаан ч байхгүй шүү дээ гэсэн эсэргүүцэл гарах нь ойлгомжтой. Цахилгаан станцаас гарах утааны улмаас жил бүр 100 хүүхэд нас баран, 1000 хүүхэд өвчинд нэрвэгдэн зовж шаналдаг. Насанд хүрсэн 3000 хүн амьсгалын замын өвчнөөр өвчлөн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэдэг. Цахилгаан станцаас гарах утаанд агуулагдах азот (NO2), хүхэр (SO2), хар тугалга (Pb), мөнгөн ус (Hg ) тэр хэмжээгээрээ эрүүл мэндэд хор хөнөөлтэй. Цаашид ч гэсэн одоогийнх шиг “гэрэл цахилгаан, халуун усаар хангах нь нэн чухал асуудал” хэвээрээ л байх болно. Тийм учраас агаарын бохирдол болон хүрээлэн буй орчны сүйтгэлийн улмаас УБ хотын ард иргэдийн эрүүл мэнд хохирох тухай бодох шаардлагагүй. Бодохгүй учраас тулгамдсан асуудал үүсэхгүй шүү дээ гэх хандлага хаа нэгтээ байгаа бол “гэрэл цахилгаан ч, халуун ус ч хэрэгтэй, эрүүл мэнд ч гэсэн хэрэгтэй аль аль нь хэрэгтэй” гэдэг хандлагатай болгон залруулах хэрэгтэй.
202.55.1*** 2012 оны 01 сарын 27 16:34 Хариулах
Багануурт шинэ цахилгаан станцыг барьж байгуулахад ч гэсэн УБ хотын зүүн хэсэгт халуун усыг хийн бойлуураар халаадаг болгоход ч гэсэн 3 жил орчим хугацаа хэрэгтэй. Тэр хооронд халуун усыг хэрхэн хангах вэ. (Гэрэл цахилгааныг бол Орос улсаас худалдан авах юм уу салхин болон нарны цахилгаан станцаас ч нийлүүлэх боломжтой. Харин халуун усыг тийм хол газраас нийлүүлэх боломжгүй. Энэ л тулгамдсан асуудал болно.) Халуун ус хэрэгтэй гэдэг шалтгаанаар цаашид ард иргэдийн эрүүл мэндийг хохироож болохгүй. Одоо үүнээс цааш нүүрс түлэхийг бүрмөсөн болих хэрэгтэй. Нүүрсийг нүүрсэн газ болговол хор нөлөөгүй учраас газан бойлуур ашигласан нь дээр. Монгол улс нүүрсний нөөц баялаг ихтэй орон болохоор түүнийгээ ашиглан нийслэл хотын ойрхон халуун ус нийлүүлэх барилга байгууламжийг барьж байгуулах нь оновчтой болов уу. Одоо байгаа цахилгаан станцыг үргэжлүүлэн ажиллуулна гэвэл бойлуурыг 1 жилийн хугацаанд 20%, 3 жилийн хугацаанд 50%, 5 жилийн дотор 100% газан нүүрсэн бойлуур болгон шинэчилцгээе.
202.55.1*** 2012 оны 01 сарын 27 16:36 Хариулах
Ийнхүү 5 жилийн дараа УБ хотод нүүрс түлдэг цахилгаан станц нэг ч байхгүй болно. Хэрэв ирэх жилийн өвлийн улиралд халуун усны хангамж хүрэлцэхгүй бол газан нүүрсэн бойлуурын ашиглалтыг нэмэгдүүлцгээе. Хэрвээ энэ хооронд нүүрс ашиглан эрчим хүч гаргахаас өөр аргагүй гэвэл эх орны баялаг болох нүүрсээ нүүрсний орд уурхайд нүүрс чигээр нь түлж (нүүрсний орд уурхай нь хүн ам багатай учраас агаарын бохирдлын асуудал төдийлөн үүсэхгүй), гэрэл цахилгаан гарган, тэрхүү гэрэл цахилгаанаа УБ хот руу ханган нийлүүлж, Хятад улсад зарж борлуулсан ч болно. Нүүрсийг хийжүүлэх гэдэг бол огт өөр асуудал юм. Харин Орос улсаас байгалийн хий худалдан авсанаар Орос улс нь Буриад, төмөр зам болон уул уурхайн ашиг сонирхол,
202.55.1*** 2012 оны 01 сарын 27 16:36 Хариулах
Хятад улстай харилцах харилцаа зэрэг янз бүрийн бэрхшээлтэй асуудал үүсэх учраас хэзээ байгалийн хийг худалдаж авах асуудлыг зогсоохыг ч мэдэхгүй. Байгалийн хийг хэзээч зогсоосон хэцүү байдалд орохооргүйгээр бэлтгэл хийх нь чухал. Монголд нүүрсний нөөц их байгаа учраас нүүрсийг хийжүүлэн байгалийн хий болгон өөрчилж ашиглах технологийн ур чадвар ноу-хаутай болох нь зайлшгүй чухал хэрэгтэй. Мөн түүнчлэн УБ хотын агаарын бохирдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд халуун усны хангамжийг түгээхдээ байгалийн хий юм уу хийжүүлсэн нүүрс болгон өөрчлөхөөс өөр арга байхгүй. (Гэрэл цахилгаанаар хангах үйлдвэрийг УБ хотод барьж байгуулахгүйгээр Багануур зэрэг нүүрсний ордтой газруудад барьж байгуулах.) Ингэхийн тулд нүүрсийг хийжүүлэх технологи нэн чухал хэрэгтэй. Сонин хэвлэл, телевизээр үнэн бодит мэдээлэл хүргэх нь чухал юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэр: