САНСРЫН НҮХЭН ГАРЦЫН ХАЛТИРГАА ОЛОН ХҮНИЙГ ХОХИРООЛОО

2012-01-25 09:13:30

Баянзүрх дүүргийн I хорооны нутаг Сансрын нү хэн гарцын замд өчигдөр 08.50 цагийн үед том оврын автобус есөн машины араас мөргөсөн осол гарав. Сансар-III, IV хорооллын чиглэлд нийтийн тээв рийн үйлчилгээнд явж байсан 45-07 УНА дугаартай автобусны жолооч Сансрын нүхэн гарцнаас МУИС руу уруудах замын баруун доод уулзварын гэрлэн дохион дээр хоёр эгнээгээр зогсож байсан машинуудыг ханаруулж мөргөсөн байна. Азаар энэ осол хүний аминд хүрээгүй аж. Автобус 20 гаруй зорчигчтой байжээ. Тэнд ажилласан цагдаа нарын хэлж буйгаар ослын улмаас гэмтэж бэртсэн хүн байх гүй гэнэ. Гэхдээ сүүлд нь хоёр, гурван хүн эмнэлэгт ханджээ.

Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн Олон нийттэй харилцах хэлтсийн байцаагч Г.Батбаяр: -Осол гаргасан автобусны жолооч “Тэнүүн-Огоо” ХХК-д ажилладаг. Тэрбээр замын нөхцөл байдалд хурдаа тохируулж яваагүйгээс ийм явдал боллоо. Энэ чиглэлийн зам маш их халтиргаатай. Жолоочийн хэлж буйгаар тоормосоо гишгээд байхад зогсоогүй гэсэн. Манайхан газар дээр нь хэмжилт хийхэд 93.7 метр газар тоормос нь барьсан байна билээ. Эцсийн дүгнэлт гарах болоогүй учраас жолоочид ийм тийм шийтгэл ногдуулна гэж хэлэхэд эрт байна. Мөргүүлсэн есөн машин хэр зэрэг эвдэрснийг үнэлгээгээр тогтооно. Хохирлын хэм жээнээс хамаарч эрүүгийн хэрэг үүсгэх, эсэхийг шийднэ гэлээ.

Автобусны жолооч Д.Бэлэг дэмбэрэл гуайг байцаалт өгч байх үед нь уулзаж, зарим зүйлийг тодруулав. Тэрбээр 50 гаруй настай, 10 орчим жил автобус жолоодсон нэгэн аж. “Манай ком пани Сансар-III, IV хороол лын чиглэлд автобус явуулдаг болсон цагаас эхлээд л би энэ замаар жил гаруй явж бай на. Нүхэн гарц хавийн зам ямар байдгийг би уг нь сайн мэднэ. Гэтэл өглөө түүгээр өгсөөд гараад иртэл дор машинууд зогсож байхаар нь тоормос гишгэсэн. Гэвч зогсохгүй болохоор нь хурдаа сааруулах гээд замын гол дахь хашлага хүртэл мөргүүлсэн. Гэтэл эргэж халтираад, тэр чигтээ гулссаар машинуудын араас орчихлоо. Тэр үед 20-30 км цагийн л хурдтай явж байсан” хэмээн тайлбарлав.

Урд, хойд тал нь авах юмг үй болтлоо чихэгдсэн “Hyunday Accent” маркийн авто машины жолооч “Автобус их хурд тай явсан болоод л араас тийм хүчтэй орж ирсэн байлг үй дээ. Миний машины ард “Hyunday Starex”, урд “Land Cruiser” зогсож байсан. Хоёр том машины дунд гэнэт хүчтэй хавчуулагдан хажуу тийш шахагдаад гарсан. Тэгсэн тул даа аав, бид хоёр амьд үлдлээ. Ийм болсон машин дот роос хүн амьд үлдсэн нь ёстой л бидний хэлдгээр ус уух хувьтай гэхээс яах вэ” гэж байлаа. Болсон явдлын талаар болон автобусны жолооч даатгалд хамрагдсан эсэхийг “Тэ нүүн Огоо” ХХК-ийн удирдлагуудаас тодруулахад “Манай жолооч нар бүгд даатгалд хамрагдсан. Жолоочийн хариуцлагын даатгалаараа жилд 10 сая хүртэлх төгрөгийн нөхөн төлбөр авах эрхтэй. Гэхдээ тэр жолоочийн хувьд энэ мөнгө мөргөсөн машинуудын нөхөн төлбөрт хүрэлцэх эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед жолооч өөрийнх нь урд явах ёстой автобусыг Сансрын нүхэн гарцын зогсоол дээр байхад нь гүйцэж түрүүлээд, урд нь гарсан байгаа юм. Тэгэхээр хурд хэтрүүлсэн болов уу. Түүнээс биш өглөө техникийн үзлэгтээ ороод гарахад бүгд зүгээр байсан гэсэн” гэв.

Сансрын зам өвлийн цагт өгсөж яваа машины дугуй хий эргэдэг тул бөөн түгжрэл үүсгэдэг. Уруудаж явааг нь гулсуулж, осол гаргадаг болсоор удаж буй. Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийнхан “Бид дүүргийнхээ ТҮК-д өглөө бүр аль зам халтиргаатай байгааг, давс цацах шаардлагатайг мэдээлдэг. Гэтэл үнэндээ ТҮК-ийн хан ажлаа сайн хийдэггүй, хайнга ханддаг. Цас орсон өдөр л ажилдаа эрт гардаг болохоос бусад үед хаячихдаг. Цэвэрлэх гэсээр байтал нь ачаалалтай үе өнгөрч, осол хэдийнэ гарчихсан байх жишээтэй. Сансрын нүхэн гарцын энэ замд их, бага хэмжээгээр осол байнга шахуу гардаг” хэмээн учирлаж байлаа.

Харин тус дүүргийн ТҮК-ийн Зам талбайн хэсгийн дарга Д.Батсайхан “Тэр зам байнга шахуу сүүдэртэй байдаг учраас цас, мөс нь бүрэн хайлдаггүй гэмтэй. Ойрд хүйтрээд өглөө бүр жаахан хялмаатай байгаа тул элс, давс байнга цацаад ч нэмэр болохгүй байна. Гэхдээ саяын осол халтиргаанаас болоогүй шүү дээ. Манайхан тэнд одоо ч ажиллаж байгаа” гэсэн тайлбар өгөв.

 Л.ГАНЧИМЭГ


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
UD 2012 оны 01 сарын 26 10:05 Хариулах
TYK ajlaa hiigeechee. Byh dyyrgiin zasag darga nar zamaa eroosoo anhaardaggyi sh dee. Hervee ajlaa hiigeed zamiin haltirgaag anhaardag bol iim asuudal arai l baga garna daa.yamaar ch yum be dee. bas avtobusnii jolooch nar bainga l osol gargah yum. deer yed hamgiin sain avmobusnii jolooch baisan biz dee. odoo bol hymyysiig yh geed ali olhiogyi ni avtobus baridag bolj dee.
Eu-n xolbooni ulsaas 2012 оны 01 сарын 25 20:31 Хариулах
Элс давс цацаад ямар хэрэг байнаа Энд бол зүгээр л шороо чулуу цацдаг юм тэгээд л тас шүү дээ Юун давс ямар ч хэрэг байхгүй гэхдээ маш ины доод тал будаа энэ бол асуудал биш ...
asfasdf 2012 оны 01 сарын 25 20:10 Хариулах
автобус жолоодоод 10 жил 50 насныхаа ойн дээрээ ийм юм болдог байж нэр нь хүртэл бэлэгдэмбэрэл хэхэхэ
jorj 2012 оны 01 сарын 25 18:12 Хариулах
bitgii tenegtetsgeeged bai ta nar naad avtobusnii joloocn nar cnin dandaal ingej hurd hetruulj masnin tereg snahaj hun teeverlej baigaaga medehgui galzuu soliotoi medegdehgui yvdag snuu dee. bugdiig ni emnelgiin uzlegeer oruulj baih heregtei
Баатархүүд 2012 оны 01 сарын 25 16:54 Хариулах
Энэ чинь гүйдэлтэй газар байна Тэгээд л араас нь чөтгөр түлхсэн байна Барцдаа надаар арилгуулаарай Тэгвэл алзахгүй ээ
delgermaa 2012 оны 01 сарын 25 16:37 Хариулах
ceverleed l boloo shuu dee, yarih bish ajilaa hiildee
Muu hudalch 2012 оны 01 сарын 25 15:15 Хариулах
Bitgii shaaldaa chi ene setguulchid yaahaaraa iim ulaan tsaim hudlaa shaadag bna aa Hori garui nastai joohon zaluu bsan jolooch ni zuragtaar garaal bsiishdee belegdemberel guai ch geh shig shaagaad bgaarai chi Aliigaa medehgvi shaldan bandi l bsan hurd hetruulee biz
bat 2012 оны 01 сарын 25 15:14 Хариулах
zamiin gulgaanaas bolj bn shu dee gulaglaa gulaglaa gehed 90n hed genew
agi 2012 оны 01 сарын 25 12:55 Хариулах
zamiin gulgaanaas bolj bui hereg.Ter jolooch 10garui jil autobus barisan um bol lav mikronii jolooch bish baij taarna.Mikroniihon bol hun alaad deeguur ni davhihaas butsahgui humuus.Zorchigchid novshirch baigaad heden bor um salgana gej bodood emnelgeer guij baigaa biz dee.Mongol hunii chanar muudsan ue ee gej
nnn 2012 оны 01 сарын 25 10:39 Хариулах
abtobusni jolooch nar ih deerengui dairch yavdag end abtobusni jolooch nart anhaaruulah tsag ni bolsnig haruulj b.na shuudee
soko 2012 оны 01 сарын 25 10:32 Хариулах
zamiin haltirgaa gol buruutai shvv dee,bi ch bas haltirch mashinaa zogsooj chadahgvi mashin morgoj l zogsoj bsan.Jolooch butsaad tsas mosoo tseverleegvi ter hariutssan gazart ni gomdoloh heregtei sh dee,ter hvnii ard bas amidral bga sh dee,negniigee eroosoo hairlahgvi um ene ulsuud ,manai aav shig l hvn bvltegneed baitsaagdaad yavj bgaa baih daa evii
zzz 2012 оны 01 сарын 25 10:07 Хариулах
Тэр сансарын тунель бол үнэхээр осолтой газар. Өвөл бол явахын арга байхгүй. тэр хэд л хоорондоо бөөнөөрөө мөргөлдсөн болохоос биш ямар ч машин явахад хүндрэлтэй зам
Баатархүү 2012 оны 01 сарын 25 09:57 Хариулах
Олон хүн эд хөрөнгөөрөө хохирлоо. Автобусны жолоочид буруу байгаа л байх гэх дээ Хотын захиргаа замын газар ТҮК бүгд буруутай нэгдээд хохирлоо даатгалын компаниас ав.
Баатархүү 2012 оны 01 сарын 25 09:57 Хариулах
Олон хүн эд хөрөнгөөрөө хохирлоо. Автобусны жолоочид буруу байгаа л байх гэх дээ Хотын захиргаа замын газар ТҮК бүгд буруутай нэгдээд хохирлоо даатгалын компаниас ав.
Баатархүү 2012 оны 01 сарын 25 09:57 Хариулах
Олон хүн эд хөрөнгөөрөө хохирлоо. Автобусны жолоочид буруу байгаа л байх гэх дээ Хотын захиргаа замын газар ТҮК бүгд буруутай нэгдээд хохирлоо даатгалын компаниас ав.
ssss 2012 оны 01 сарын 25 09:52 Хариулах
joloochiig ni hetsuu baidald orsniig oilgood zochigch nar enerengui bgaasai bas emnelgiin tulbur tulvul naad hun chin yah ym be

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэр: