Японы шар сонингоос үүдэлтэй энэ шуугианы уршиг ийнхүү их аваргыг зодог тайлахад хүргэлээ. Зарим сэтгүүл хэвлэлээр сүүлийн үед Асашёорюүг якүза нар айлган сүрдүүлж эхэлсэн гэсэн мэдээлэл гарч байсан. Үнэхээр тэгсэн эсэхийг мэдэхгүй ч сэтгэл санааны хүнд дарамтад байсан нь тодорхой. Юуны өмнө их аваргад зодог тайлахгүй өнгөрөх боломж байсан уу, үгүй юу гэдгийг авч үзье. Танхайрсан, бэлтгэл тасалсан гээд байнга хэл ам таталж байсан түүнээс сүмогийн холбоо салахыг хүсэж байсан ч эдийн засгийн сонирхолоо бодоод тэвчин өнгөрдөг байсан гэдэг. Тэд Асашёорюүгүй болчихвол үзэгч ирэхгүй гэдгийг ойлгож байлаа. Гэвч энэ удаад Сүмогийн холбооны сонгуултай холбоотойгоор зав зайгүй тэмцэлдэж байсан үе таарсан тул хурдан хугацаанд асуудлыг шийдэх хэрэгтэй болсон. Хоёрдугаарт, сүмогийн холбоонд энд тэндээс дарамт ирж байсан болох. Тиймээс тэд Асашёорюүг зодог тайллаа гэж өөрөөр нь хэлүүлэх шаардлагатай байв. Манай аваргад тэд хэрэв чи зодог тайллаа гэж хэлэхгүй бол чамд сүмогоос хөөх шийтгэл онооно гэж хэлсэн магадлал өндөр. Учир нь хөөгдөнө гэдэг сүмогийн түүхэнд хөөгдсөн анхны ёкозүна болно гэсэн үг. Ингэж хэлүүлэхийн тулд тэрбээр их сүмогийн ертөнцөд тэмцсэн гэж үү? Түрүүлсэн амжилтаараа түүхэнд гуравдугаарт бичигдсэн түүнд Тайхо аваргын 34 түрүүг эвдэх хүсэл байсан ч бололцоо гарсангүй. Тэрбээр “Уг нь эвдэх гээд үзэх хүсэл байлаа. Даанч үүнээс өөр зам байсангүй” гээд санаа алдсан нь үүнийг харуулна. Залуу насны ааг омгоор гаргасан алдаа сүмогийн түүхийг орвонгоор нь эргүүлэх түүний замыг эх орных нь зүг заллаа.
-
Орос робот дэлхийн аварга болов
2
-
Латин Америкт гэмт хэрэг гарах нь ихэсчээ
-
ЛЕО МЕССИГИЙН ДЭЭД АМЖИЛТ БОЛОН ӨӨР 20 СУПЕР МЭРГЭН БУУЧИЙН ТУХАЙ..
-
СЛОВАКИЙН ХОККЕЙЧИД СЕНСААЦ ДЭГДЭЭСЭЭР
-
ДЭНЖИЙН 1000 ОРЧМЫН АЙЛУУД ТӨВЛӨРСӨН ДУЛААНД ХОЛБОГДОНО..
2
-
Чөлөөт бөхийн 2012 оны өсвөр үеийн УАШТ “Макс цом” тэмцээн дууслаа...
4
-
Авлига авсан шүүгчийг өршөөлөө
-
НОДНИНГИЙН АВАРГУУД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
-
Р.БАТ-ЭРДЭНЭ: АНГЛИЙН ҮНДЭСНИЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ МОНГОЛД НУТАГШУУЛНА..
1
-
ГРЕКИЙН ЗЭРЭГЛЭЛИЙГ БУУРУУЛСАН НЬ ЕВРОГИЙН ХАНШИД НӨЛӨӨЛЛӨӨ ..
-
Засгийн газрын бонд хоёрдогч зах зээлд гарлаа
-
Крис КРЕЙДЕР
-
Сэлэнгийнхэн нутгаа дуурсгалаа
1
-
ХЭРЭГТЭН НЬ ЦАГААДАЖ, ГЭРЧИЙГ ГЭМТЭН БОЛГОЖЭЭ
2
-
О.Түвшинболд, Б.Нандинцэцэг нар хошой аварга боллоо ..
-
Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг пүрэв гаригт хэлэлцэхээр товлов ..
27

Уншигчдын сэтгэгдэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.