Өглөөний хөх луу өнгөрсөн долоо хо ногт зодог тайллаа. Сүмогийн ертөнцөд 11 жил зүт гэхдээ тэрбээр Америкийн аварга биет нүүдийг хэрхэн ялахыг япончуудад зааж өгөн, хурд, ухаан байхад жижиг биетэй ч их аварга болж чадна гэдгийг нотлон харуулсан. Тийм ээ, түүнийг хэт их ааг омогтой байна хэмээн байнга шүүмжилж ирсэн.
Харин Асашёорюү биеийн жижгийг сэт гэлийн хүчээр нөхөж байсныг хэн ч дурддаггүй бай лаа. Түүнийг дохё дээр гарахад өрсөлдөгчийнх нь өвдөг чичирч, эрүү нь дагждаг байв даа. Харь орны үндэсний бөхөөр нь их аварга болсон түүнийг хараад монголчууд омогшин, ямар ч бэрхшээлийг туулан гарах тэнхээ олдог байсан гэхэд хилс дэхгүй. Манай тамирчид түүний жишээгээр л гадаадын ямар ч алдартнаас айж эмээхээ больсон нь үнэн. Тийм ээ, тэр зодог тайлсан. Түүнийг бид сүмо гийн дэвжээн дээр дахин харахгүй. Гаднаа ихэмсэг, хөнгөн мэт харагдавч үнэн хэрэгтээ Асашёорюү хүүхдээрээ цайлган, тусч хүн. Монголын сүмогийн алтан хараацай Кёкүтэнзан нэгэнтээ хэрэв гудам жинд хүн уначихсан байлаа гэхэд хамгийн түрүүнд гүйн очиж туслах хүн бол манай Дагваа гэж хэлсэн юм.
Мэргэжлийн сүмод орсон мон гол залуусаа тэрбээр ахын ёсоор халамжлан, ар гэрийнх нь амьдралыг байнга асууж лавладаг, аав ээжийнх нь бие муудахад эмч домч хөөцөлдөөд л явдагсан. Саяхан сүй тавьснаа зар ласан Харүмафүжид “Эртхэн харь. Архи ууж б олохгүй шүү” хэмээн ахын сургаал хайрласан нь ч Асашёорюү. Цол авах, зиндаа ахих болгонд нь дүү нартаа бэлэг гардуулж, урамшуулан, хүнд хэцүү үед нь зөвлөгөө өгсөөр л. Асашёорюү байсан болохоор Хакүхо аварга болж, мэргэжлийн сүмог эзэгнэх мон гол хөвгүүдийн буухиа тасраагүй.
Их аваргын зодог тайлах ёслол Арлын орныг доргиож, Монгол, Япон төдийгүй Америк, Европоос ч хүндтэй зочид иржээ. Америкийн алдарт жүжигчин Уйлл Смит, Шарон Стоун нар Арлын оронд зочлох бүртээ түүнийг эрж суран, домогт А.Карелин ч хамт патиар татуу лахаар ирдэг байв. Арван хэдэн жил алс оронд амь дарсан ч Асашёорюү японжоогүй. Монгол маягаараа барил даж, монгол зангаараа харилцдаг. Японы хамаг хэвлэл мэдээлэл түүний эсрэг дайн зарлаад байхад ч тэрбээр доромжлуулах тусмаа долоон бурхан од шиг гялалзсаар л байсан. Хөл бөмбөг тоглолоо, архи уулаа, хараал хэллээ гээд л хамаг өөг нь хайж, дагаж мөрдөн, хэр баргийн хүн тэсэхээргүй сэтгэл зүйн дайралт хийсэн ч тэр монгол хүний тэвчээр хатуужлаар даван гарсан билээ. Өрсөлдөгчөө муухай харлаа, ялалтын бахархлаа ил гаргалаа хэмээн түүнийг шүүмжилж байсан ч сүмо гэдэг бурхан багш шиг амарлингуй ца райтай хэдэн бөх гарч ирээд л нэгнээ түлхээд байдаг зүйл биш юм.
Эртнээс тулааны урлаг байсан сүмод, өрсөлдөгчөө үзэгчидтэй нь цуг ялахын төлөө, өөрийгөө ирлэж, өрөөлийг сүрдүүлэхийн тулд муухай харлаа гээд ч яалтай. Аргаа барсан зарим нэгэн зодог тайлж байхад нь ч өөлсөөр л. Дохёгоо үнслээ, гараа өргөлөө, асгартал уйлсангүй хэмээн шүүмжлэв, япончууд. Харин Асашёорюү тэр бүхэнд хариу өгөөгүй ч хэвлэлийн бага хурал дээр “Би дахин төрөхдөө япон ёкозүна бо лоод ирнээ” гэж л хэлсэн. Энэ үгний цаана түүний 11 жилийн гоморхол, туулсан зовлон, үзсэн шалгуур багтаж байгаа нь илт. Хэрвээ би япон хүн байсан бол яах байсан бол доо, зодог тайлж байх байсан гэж үү гэсэн гоморхлын зэрэгцээ харь орны үндэсний спортыг эзэгнэсэн монгол хүний бахархал ч багтаж байх шиг. Мэдээж түүнд алдаа оноо байсан л байх. “Дахиад хоёр жил барилдах хүсэлтэй байлаа, даанч элдэв юманд орооцолдчихлоо, уучлаарай” хэмээн шүтэн бишрэгчдээсээ өршөөл хүсэж байгааг нь хараад харуусал төрж байлаа.
Асашёорюү барилдаж байсансан бол түүний цуглуулгад түрүү бөхийн цом 25-хан ширхэг байх байсан гэж үү. Мэргэжлийн сүмогийн хамаг амжилтыг нь эвдсэн байж ч болох. Өнгөрс өн борооны хойноос цув нөмрөлтэй биш, өөрийн хийсэн үйл лай хойно яалтай билээ. Эх орон руугаа нисэн одсон Өглөөний хөх лууг сүмогийн дэвжээ үгүйлсээр үлдсэн. Асашёорюү цаашдаа яах бол, ямар салбарт хүч сорих бол гэдэг асуулт олны анхаарлыг татсаар. Улс төр, тулааны урлаг, бизнес гээд л хэрэгт дуртай сэтгүүлчид аль хэдийнэ бичиж эхэлсэн. Ямар ч салбарт, юу ч хийсэн амжилт олох болтугай гэж Дагваадаа хүсье.
М.Сугар-Эрдэнэ

Уншигчдын сэтгэгдэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.