Архи ууж, согтон танил хүндээ гар хүрсэн хэргээр байцаагдаж байсан Асашёорюүгийн хэргийг өнөөдөр сүмогийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар авч хэлэлцлээ. Сүмогийн холбооноос түүнийг хөөх шийдвэр гаргавал тэрбээр түүхэнд анх удаа хөөгдсөн ёкозүна болж, түүхэнд нэрээ үлдээх байлаа. Холбооны шахалт, дарамтыг хүлээлгүй их аварга өөрөө зодог тайлах болсноо зарлажээ. Асашёорюү “Зодог тайлахаар шийдлээ.Асуудалд орооцолдож хөгжөөн дэмчигчиддээ төвөг удсан хариуцлагаа ухамсарлаж байна. Одоо бол сэтгэл санаа амраад сайхан боллоо” хэмээн ярьсан түүний нүдэнд нулимс гялтганаж байсан талаар сэтгүүлчид мэдээлж байна. 25 удаа эзэн хааны цомын эзэн болсон түүнийг Тайхо аваргын 31 түрүүг давсан амжилт үзүүлнэ хэмээн итгэж байсан хүн олон. Даанч гэмтэл бэртэл, шийтгэл хэмээн явсаар дээд амжилтыг эвдэж чадаагүй. Хэдийгээр хохирогч гомдол тавьж, эрүүгийн хэрэг үүсээгүй ч түүнд тодорхой хэмжээний дарамт, шахалт ирж байсан гэж зарим эх сурвалж мэдээллээ.
Их аварга минь эх орондоо ир.

Уншигчдын сэтгэгдэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.