Сүүлийн жилүүдэд Казак үндэстнүүд улсынхаа бахархал, нэр хүндийг сэргээхийг олон талаар оролдож байгаа юм.
Тэгвэл саяхан Британийн “Телеграф” сонины сайтад олон мянган Казак үндэстнүүд Монголын эзэнт гүрнийг байгуулж, дэлхийн талыг эзэлсэн, мянганы суут хүн аугаа Их Чингис хааны удам гэдгээ батлахаар шаргуу хичээж байгаа талаарх мэдээлэл гарчээ.
Тус сайтад бичигдсэнээр сүүлийн гурван жилийн хугацаанд тэдний нэг хэсэг 300 гаруй казак Чингис хааны удам гэдгээ нотлохоор Америк дахь ДНК-ний шинжилгээний компани руу генийн сорьцоо илгээсэн байна.
Харин тус компанийн дарга Макс Бланк хэлэхдээ: “2007 оноос хойш бид Казакстанаас 300 гаруй хүний генийн сорьц хүлээн авч, шинжилгээ хийсэн. Гэвч одоогоор Чингис хааны удам угсааны нэг ч хүн тодроогүй байна” гэсэн хариулт өгчээ.

Уншигчдын сэтгэгдэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.